Сүүлийн үед газар аваад буй Подкаст аудио нэвтрүүлэг хийхэд анхаарах 23 зөвлөмжийг хүргэж байна:

  1. Сул үгээ хяна.
  2. Зарим үед зочны яриаг дэмжиж, санал нэгдэж байгаагаа илэрхийл. Бүх яриатай нь санал нийлэх шаардлагагүй. (Тийм, мммхм, яг тийм, г.м.)
  3. Зочноо хүндэтгэ, энэ ярилцлага зөвхөн зочинд тань чиглэсэн байх ёстой.
  4. Хурдан хэмнэлтэй ярилц. Бид ярихдаа нурших хандлагатай байдаг.
  5. Яриа эхлэхийн өмнө дохио зангаа тохиролцох. Жишээлбэл: Гараа бага зэрэг өргөвөл тухайн сэдвийг хурдан дуусгах хэрэгтэй гэсэн дохио байж болно.
  6. Хэдий нь хэлсэн зүйлсийг дахин давтах шаардлагагүй. Төгсөлд нь базаж товч ярьж болно.
  7. Нэг дор хоёр асуулт асууж болохгүй. Учир нь асуултад хариулах хүн хариултаа бодох зуур нөгөө асуултаа мартах хандлага байдаг.
  8. Заримдаа Тийм/Үгүй асуулт асуу.
  9. Тодорхой санаа гаргаж  ир. Яг хэдэн жил гэх мэт тодорхой тоон мэдээлэлд хариулт авах нь сонсогчдод сонирхолтой байдаг.
  10. Тийм ч амархан ярихгүй зүйлийг ухаж гаргаж ирэх буюу зочинд соёлтойгоор халдсан асуултууд асуугаарай.
  11. Зочинтой ярилцаж байхдаа гар утсаа шалгахаас зайлсхийгээрэй. Утасны дэлгэцээ доош харуулж тавь. Учир нь утасны дэлгэц асахад хүний анхаарал их сарнидаг.
  12. Гартаа үзэг бариад тэмдэглэгээ хийхэд бэлэн байх хэрэгтэй. Ярилцаж байгаа зочиндоо түүнийг сонсоход бэлэн байгаа байдлыг илтгэнэ.
  13. Ярилцаж байхдаа нүдний хараа бүү салгаарай.
  14. Нуршсан үед уучлалт гуйгаад яриаг таслах хэрэгтэй бөгөөд эелдгээр өөр олон асуулт байгаа талаар тайлбар хэлэх нь зүйтэй.
  15. Хамгийн багадаа 3 гүн санаа гаргаж авах хэрэгтэй бөгөөд ямар төрлийн яриа гаргаж авахаа урьдчилан төлөвлөсөн байх нь зүйтэй.
  16. Зочны бүх яриатай нь санал нийлэх шаардлагагүй. Зөрсөн байр суурь гаргаж ирсэн ч болно.
  17. Факттай мөн үзэл бодолтой асуулт асуу.
  18. Олон өөр төрлийн асуултууд хольж асуувал илүү сонирхолтой ярилцлага болно.
  19. Сөргүүлсэн факт гаргаж ирж нэмэлт аргумент хийх болон санаагаа бататгах боломжийг бий болго.
  20. Төгсгөлд нь юу сурснаа болон юу олж авснаа нэгтгэж ярь.
  21. Ярилцлагын эхлэлд, дундуур болон төгсгөлд зочноо дахин нэг танилцуулан төгсгөл үед ярилцахыг зөвшөөрсөнд талархана.
  22. Сонсогч нартаа мөн талархал илэрхийлээрэй.
  23. Подкастныхаа талаар буюу хэдэн хүн сонсдог гэх мэт сонсогчдоо танилцуулах нь зүйтэй.
Comments are closed.