ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР, ДУУДЛАГЫН ТӨВИЙН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын борлуулалтын менежер Байгууллагын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга сурталчилгаа хийх, харилцагчийн судалгаа хийх, харилцагчийн тоог нэмэгдүүлэх;
- Харилцагч компаниудын холбоо барих мэдээлэл цуглуулж, мэдээллийн сан үүсгэх;
- Боломжит харилцагч компаниудруу утсаар холбогдон үйлчилгээ танилцуулах уулзалт товлох, уулзалт хийх;
- Нэмэлт асуулт хариулт, сайжруулалтын хүсэлтийг бүртгэж аван Техникийн Хэлтэст танилцуулах;
- Харилцагчаас ирсэн санал гомдол, техникийн асуудлуудыг цаг тухай бүрт шийдвэрлэх, шийдвэрлэгдэж дуусах хүртэл эргэх холбоо үүсгэх;
Тавигдах шаардлага
- Бизнесийн удирлага, маркетинг, санхүү, эдийн засаг, Мэдээлэл системийн удирдлага мэргэжлээр их дээд төгссөн бол давуу тал болно
- Програм хангамж, техникийн мэдлэгтэй, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт сонирхолтой бол давуу тал болно
- Байгууллагын борлуулалт хийж байсан 1-ээс дээш жилийн туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Санаачлагатай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, харилцааны соёл болон багаар ажиллах чадвар өндөртэй
- Компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн, баримт бичиг боловсруулах чадвартай
- Цалин, урамшууллыг ур чадвар, туршлагаас хамааран тохиролцоход нээлттэй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчдыг үнэн зөв мэдээллээр хангах;
- Санал хүсэлт, гомдол хүлээн авах;
- Нэмэлт асуулт хариулт, сайжруулалтыг хүсэлтийг бүртгэж аван удирдлагад танилцуулах;
Тавигдах шаардлага
- Дээд боловсролтой
- Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвартай
- Компьютерын хэрэглээний програмууд эзэмшсэн
- Дуудлагын төв, харилцагчийн зөвлөхөөр 1 жилээс багагүй туршлагатай
- Англи эсвэл орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Дээрх шаардлагуудаас хангаагүй тохиолдолд суралцах чин эрмэлзэлтэй байхад хангалттай
- Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт цаашид ажиллах, өсөн дэвших эрмэлзэлтэй буюу техник дэмжлэгийн инженер, биллинг инженер, сошиал маркетер, дата аналист, борлуулалтын чиглэлээр ажиллахаар сонирхож буй бол давуу тал болно.