
Б.Золбоо, Ард Санхүүгийн Нэгдэл ХК
5 жилийн өмнө Америкийн Нью Йоркод суралцаж эх орондоо ирээд Ард Санхүүгийн Нэгдэлд санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхэлж, өдгөө хөрөнгө оруулалтын толгой компанийн Санхүү Эрхэлсэн Захирлаар ажиллаж байна. Ард Даатгал компани нь 28 жилийн түүхтэй учраас манай компанийг хүмүүс зөвхөн даатгалын компани гэж ойлгох элбэг.