Skip links

ОНЛАЙН ХУДАЛДАА БА ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Онлайн худалдаа болон хүргэлтийн үйлчилгээний салбарт тохирсон шийдлийг КоллПро танд санал болгож байна. Салбарын онцлог, зах  зээлд зориулан үйлчилгээгээ сонгох боломжтой.

ХАРИЛЦАГЧИД

САЛБАРЫН ОНЦЛОГ

Төлбөрийн систем, хүргэлтийн процесс, ажиллах хүчин гэх мэт анхаарал шаардлагатай маш олон хүчин зүйлстэй.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн учир маркетингийн олон суваг ашиглах шаардлагатай. Тэр чинээгээр дуудлагын ачаалал ихтэй.

Хэрэглэгчид онлайнаар захиалга хийн цаг заваа хэмнэн илүү амраар хүргэлтийн үйлчилгээгээр худалдан авалт хийх хандлагатай болсон.

Цаг алдалгүй түргэн шуурхай, уян хатан үйл ажиллагаатай байх нэн шаардлагатай.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОЦЕСС

24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нэгэн зэрэг олон дуудлага хүлээн авах, 24 цагийн турш хэрэглэгчийн дуудлагыг алдалгүй хүлээн авч, мэдээллээ хүргэнэ.

УХААЛАГ ХУВААРИЛАЛТ

Борлуулалтын зөвлөхүүд өөрсдийн өмнө нь холбоо барьсан хэрэглэгчидтэйгээ шууд холбогдон гаднаас хандах хандалтаа ухаалгаар хуваарилан авна.

ТАЙЛАН СТАТИСТИК

Нийт дуудлагуудын дэлгэрэнгүй тоон статистик болон нийт ярианы хугацаа зэргийг харах боломжтойгоос гадна ярианы бичлэгийг нь хүссэн үедээ сонсож чадна.

ТЕЛЕМАРКЕТИНГ

Танайхыг сонирхсон харилцагчдын бүлгийг сонгон шинэ мэдээлэл хямдрал, урамшууллын мэдээлэл тогтмол хүргэнэ.

ҮНДСЭН МОДУЛИУД

Дурын төхөөрөмжид дуудлага авах

Суурин утасны дуудлагаа байршил харгалзахгүйгээр компьютер, гар утас, утасны аппарат зэрэг дурын төхөөрөмжид шилжүүлэх.

Ярианы бичлэг хийх, архивлах

Хэрэглэгчийн хаяг, захиалга гэх мэт ярианы бичлэгээ дахин сонсох, санал хүсэлтийн яриаг татаж авах.

Мессежпротой интеграцчилах

Хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл, захиалга баталгаажсаныг мэдэгдэх, дансны дугаарын мэдээлэл зэрэг олон төрлийн автомат мессеж илгээх.

Автомат хариулагч

Ресейпшн, операторын харилцаа холбоог автоматжуулах, ажилтнаас хараат бус, стандартчилагдсан, ухаалаг аудио мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх.

Операторын бүтээмж хянах

Үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, ажилтнуудын бүтээмжийг хянах, идэвхжүүлэлтийн нөлөөллийг магадлах, худалдааны албаны менежментийг тестлэх.

Дуудлагын түүхэд анализ хийх

Маркетингийн идэвхжүүлэлтийн нөлөөлөл тооцох, стратеги боловсруулах, салбаруудын мэдээллийг тусад нь харах гэх мэт.

БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ХАНДЛАГА

Шинэ үеийн худалдан авагчид борлуулалтын уламжлалт арга барилаас илүүтэй зан төлөвийг нь илүү мэддэг байгууллагуудыг сонгох хандлагатай болсон. 

Хэрэглэгчийн удирдлагын систем (CRM) болон ERP системтэй уялдан ажилласнаар Дата буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд байнгын анализ хийж зах зээлээ илүү сайн мэдэрснээр хэзээ, ямар хэрэглэгчийн бүлэгт маркетинг, сурталчилгаа хийвэл үргүй зардлаас сэргийлж болохоо тооцоолж чадна. MessagePro үйлчилгээг дуудлагатайгаа хослуулан ашиглаж автомат мессежнүүдийг явуулах боломжтой.