Skip links

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА

Төрийн байгууллагуудад тохирсон шийдлийг КоллПро танд санал болгож байна. Салбарын онцлог, зах  зээлд зориулан үйлчилгээгээ сонгох боломжтой.

ХАРИЛЦАГЧИД

САЛБАРЫН ОНЦЛОГ

Төрийн үйлчилгээг иргэн бүрд нээлттэй, тэгш, хүртээмжтэй хүргэх, мэдээллээр хангах.

Иргэдийн санал хүсэлтийг байнга хүлээн авч, шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусгах, төр иргэн хоорондын харилцааг зохицуулах.

Иргэдийн асуумж, санал хүсэлт, мэдээлэл дэлгэрэнгүй авах дуудлага хандалт өндөртэй.

Ажлын тайланд бодит тоон үзүүлэлт тусгах шаардлагатай байдаг.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОЦЕСС

24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нэгэн зэрэг олон дуудлага хүлээн авах, 24 цагийн турш хэрэглэгчийн дуудлагыг алдалгүй хүлээн авч, мэдээллээ хүргэнэ.

УХААЛАГ ХУВААРИЛАЛТ

Борлуулалтын зөвлөхүүд өөрсдийн өмнө нь холбоо барьсан хэрэглэгчидтэйгээ шууд холбогдон гаднаас хандах хандалтаа ухаалгаар хуваарилан авна.

ТАЙЛАН СТАТИСТИК

Нийт дуудлагуудын дэлгэрэнгүй тоон статистик болон нийт ярианы хугацаа зэргийг харах боломжтойгоос гадна ярианы бичлэгийг нь хүссэн үедээ сонсож чадна.

ХАРИЛЦАГЧ УДИРДАХ

Танайхыг сонирхсон харилцагчдын бүлгийг сонгон шинэ мэдээлэл хямдрал, урамшууллын мэдээлэл тогтмол хүргэнэ.

ҮНДСЭН МОДУЛИУД

Дурын төхөөрөмжид дуудлага шилжүүлэх

Суурин утасны дуудлага байршил харгалзахгүйгээр компьютер, гар утас, утасны аппарат зэрэг дурын төхөөрөмжид шилжүүлэх.

Дуудлага хуваарилах

Байгууллага бүр өөрсдийн онцлогтоо тохируулж хэрэглэгчийн дуудлагад шуурхай хариулах, гомдол саналыг түргэн шийдвэрлэх боломжууд.

Ажлын цагийн тохиргоо

Ажиллах цагийн хуваарийн дагуу иргэдийн дуудлагад хариулах тохиргоо хийж, ажлын бус цагаар дуудлага хүлээн авахгүй байх боломжийг олгоно.

Дуудлагын түүхэд анализ хийх

Маркетингийн идэвхжүүлэлтийн нөлөөлөл тооцох, оргил ачааллын цаг тодорхойлох стратеги боловсруулах, судалгааны зардлыг хэмнэх.

24/7 хяналт, техник тусламж

Дуудлага, и-мэйл, мессежээр техник тусламж, үйлчилгээг 24 цагийн турш авах.

Толгой дугаар

Нэг толгой дугаар дээр дуудлагыг төвлөрүүлснээр, иргэдэд дугаарыг хоногшуулах, дуудлага хийхэд нь төвөггүй болгоно.

ШИНЭ  ХАНДЛАГУУД

Able бол байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн программ хангамжуудын сан бүхий веб платформ юм. Та бүхэн санал хүсэлт хүлээн авахдаа уг платформыг ашиглах боломжтой юм.

Нэгдсэн удирдлагын систем (CRM) болон бүртгэлийн систем уялдан ажиллаж, иргэдтэй харилцсан түүх бүрийг бүртгэж, иргэдийн шаардлагатай мэдээллүүдийг бүртгэн авснаар эргэх холбоог хариуцлагатай болгоно.