ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн салбарт тохирсон шийдлийг КоллПро танд санал болгож байна. Салбарын онцлог, зах зээлд зориулан үйлчилгээгээ сонгох боломжтой.
ХАРИЛЦАГЧИД
















САЛБАРЫН ОНЦЛОГ
Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, цаг захиалгын нэгдсэн мэдээлэл болон багцын үйлчилгээ бий болгосон ч цаг тухай бүрд нь үйлчлүүлэгчдэд мэдээлж чаддаггүй.
Үйлчлүүлэгчид танай байгууллагын үйлчилгээний чанар, туршлага шуурхай байдал болоод мэргэжлийн байдлыг хамгийн их чухалчилдаг.
Үйлчлүүлэгчдийн дуудлагыг аль болох цаг алдалгүй авч байнгын харилцаатай байх, үзлэг оношилгооны цаг олгох явцыг илүү болгох.
Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой санал гомдол болон бусад иргэдээс ирж буй асуудлуудыг бүртгэх түүгээрэй дамжуулан эмнэлгийн үйл ажиллагааг бодитоор сайжруулах нэн шаардлагатай байдаг.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОЦЕСС

ҮНДСЭН МОДУЛИУД
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ БҮРТГЭХ ШИНЭ ХАНДЛАГУУД
Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд санал гомдлыг бүртгэж, эргэн хариу өгөх зайлшгүй шаардлагатай. Энэхүү үйл явц нь үйлчилгээний чанартаа дүгнэлт хийж, цаашид тогтмол сайжруулахад тустай билээ.
Дуудлагын систем нь байгууллагын санал, гомдол бүртгэлийн системтэй уялдан ажилласнаар (интеграци) хялбараар санал, гомдол бүрийг бүртгэж, шаардлагатай алба нэгжүүд рүү шилжүүлж, журмаар заасан хугацаанд тухайн гомдлыг барагдуулж, тайланг хүссэнээрээ боломжтой.