Бидний давуу тал

Бид өдөр бүр үйлчилгээндээ илүү шинэ боломжуудийг нэмсээр байна.

Таны брэнд дугаар

Танай байгууллага олон жил ашигласан утасны дугаартайгаа КоллПро үйлчилгээг ашиглаж болно. Брэнд дугаараа солих шаардлагагүй.

Дурын төхөөрөмж дээр дуудлагаа шилжүүлэх

Оффисын дуудлагаа гар утас, компьютер, таблет зэрэг дурын төхөөрөмж дээр хүлээн авах, шилжүүлэн авна.

Автомат хариулагч

Хэрэглэгч автомат хариулагчаас өөрийн хүссэн мэдээллээ 24 цагийн турш хүлээн авах боломжтой

Дуут шуудан

Та утсаа авах боломжгүй, эсвэл ажлын цаг дууссан үед хэрэглэгчийн үлдээсэн дуут шуудан танд мэйлээр тэр дороо ирнэ.

Алдсан дуудлагаа мэйлээр авах

Алдсан дуудлагын дугаар, ирсэн огноо, бусад мэдээллийг зохих ажилтанд мэйлээр мэдээлнэ.

Дотуур холбоог бүрэн шийднэ

Ажилчид өөрсдийн дотуур дугаараа ашиглан дотуур холбооны бүх үйлчилгээг ашиглах боломжтой.

Дуудлагыг үр дүнтэй хуваарилах

Хэрэглэгчээс ирж байгаа их хэмжээний дуудлагыг ажилтнуудад жигд хуваарилах, хэрэглэгчийг зөв ажилтантай хялбар холбох, ажилтнуудын ажлын ачааллыг тооцох, үнэлэх зэрэг боломж бүрдэнэ.

Хэрэглэгч утсаар хүссэн мэдээллээ хурдан авч чадах нь сэтгэл ханамжийг 70 хүртэл хувиар нэмэгдүүлдэг.

ERP, CRM, Ticket системүүдтэй холбогдон ажиллана

Дуудлага бүрийг санал гомдлын системд бүртгэх, хэрэглэгчийг утасны дугаараар нь таниж операторт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, зарим мэдээллийг операторын оролцоогүйгээр автоматаар хэрэглэгчдэд хүргэх зэргээр төрөл бүрийн автоматжуулалт хийх боломжтой.

Та дуудлагаа зөв автоматжуулж чадсанаар ажилтнуудынхаа цагийг хэмнэж, хэрэглэгчдэдээ 24 цагийн үйлчилгээ үзүүлж чадна.

Хаанаас ч хянаж, өөрчлөх боломж

Та өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан дуудлагын бүх төрлийн статистик тайлан, ярианы бичлэг, ажилтнуудын гүйцэтгэл зэргийг хянах боломжтой. Яг одоо операторууд хэдэн дуудлагад хариулж, хэдийг алдсан, одоо хэдэн хүн хүлээж байгаа зэрэг тухайн цаг үеийн мэдээллүүдийг ч харж хяналт тавих боломж бүрдэнэ.

Мөн та автомат хариулагч, ажлын цаг, дуудлагын бүтэц зэрэг хүссэн бүхий л тохиргоогоо хүссэн цагтаа өөрчлөх боломжтой.

Телемаркетинг үйлчилгээ

 

Мессеж маркетинг хэдийнэ хоцрогдож та харилцагчиддаа утсаар хямдрал, урамшуулал бусад мэдээллээ хүргэх боломжтой боллоо.

КоллПро үйлчилгээний хэрэглэгч болсоноор та сар бүр мянга мянган харилцагчиддаа дуут сурталчилгааг өөрийн байгууллагын дугаараас илгээх боломжтой болно.

Бусад олон боломжуудыг та манай танилцуулгаас үзнэ үү
Танилцуулга татах

Манай үйлчилгээ таалагдаж байна уу?

Хамгийн орчин үеийн харилцаа холбооны цогц үйлчилгээг та байгууллагадаа нэвтрүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.