Skip links

Дэлхий даяар 13,500 салбартай CU брэндийн нүүр царай бол хэрэглэгчийн сэтгэл ханамж

Харилцагчийн үйлчилгээ, хүргэлтийн захиалга, маркетингийн идэвхжүүлэлт, өдөр тутмын үйл ажиллагаандаа CallPro болон MessagePro-г нэвтрүүлснээс хойш ажлын бүтээмж, үйлчилгээний чанар нь сайжирсаар байна.

Бичлэг үзэх

200+
Өдөрт хариулдаг дуудлагын тоо

73000+
Харилцдаг хэрэглэгчдийн тоо

56%+
Бүтээмжийн өсөлт

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭДЭЭ ОРЛУУЛШГҮЙ ҮНЭ ЦЭНИЙГ ӨДӨР БҮР ӨГНӨ.
Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маяг, байршил зэрэгт тохируулан олон улсын стандартад нийцсэн цэвэр, тав тух бүхий тохилог орчинд найрсаг, сэтгэл дотно үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Та CU-гийн аль ч салбар дэлгүүрээр зочлоход дотоодын болон олон улсын хамгийн чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.

Эрүүл ахуйн өндөр стандартаар ажилладаг CU хоолны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Монгол хүний амтны мэдрэмж, цаг уурын нөхцөлд тохирсон, шинэхэн бас амттай хоолоор мөн үйлчилдэг.
“Та жишээлбэл нэг сэндвич авахад түүнийгээ халаана, ширээнд суугаад тухтай иднэ, үнэгүй интернет хэрэглэнэ, угаалгын өрөөгөөр үйлчлүүлнэ, мөн чанартай үйлчилгээ үзүүлэх хамт олон танд үйлчилнэ гээд олон төрлийн тав тух нэг дор бүрдэж байгаа юм.”

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ ХАМГИЙН ЧУХАЛ
77330101 бренд дугаар дээрээ CallPro дуудлага зохицуулах систем нь:

Хэрэглэгчдэд ажилтны оролцоогүйгээр салбар дэлгүүрийн хаяг байршил, цагийн хуваарийн мэдээлэл өгөх.

Үйлчилгээ сайжруулах үнэ цэн бүхий санал сэтгэгдэл хүлээн авах.

Хүргэлтийн захиалгуудаа түргэн шуурхай авах.

Хүссэн төрлийн дуудлагын тайлангаа хялбар авах.

Байршил харгалзахгүйгээр дуудлага хүлээн авах.

Дуудлага бүрээ алдахгүй хариулах, эргэн холбогдох боломжуудыг бүрдүүлж чадаж байна.

Үүнээс гадна маркетингийн идэвхжүүлэлтийн хүрээнд аливаа баяр ёслол, урамшуулал, онцлох бүтээгдэхүүн, багцын мэдээлэл, урьдчилсан захиалга дээр MessagePro үйлчилгээ ашиглан, хэрэглэгчдэдээ цаг алдалгүй мессеж мэдээлэл хүргэн ажиллаж байна.

“Та CU-гийн аль ч салбар дэлгүүрээр зочлоход дотоодын болон олон улсын хамгийн чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.”

“Сэнртал Экспресс Си Ви Эс” ХХК

Харилцагчын тухай

Интерактив ХХК нь  “Сэнртал Экспресс Си Ви Эс” ХХК нь Солонгос улсын CU брендийн албан ёсны франчайз эрхийн хүлээн авагч компани юм.

Асуудал

Ярианы бичлэг, Дуудлагын тайлан, Дуудлагын Хянах Самбар, 24/7 Техникийн Тусламжыг нэгтгэх

Шийдэл

CallPro, МессежПро гэх системүүдийг нэвтрүүлсэн. 

ГАРТ ОЙР, СЭТГЭЛД ОЙР
CU тул хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж, захиалгын дуудлага маань илүүтэй зонхилж байна.

“Баяр ёслолын үеэр, шинэ төрлийн хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх үед дуудлагын ачаалал эрс өсдөг учраас найдвартай ажиллагаа, системийн ачаалал даах чадамжид тулгуурлан туршлагатай байгууллагатай хамтран ажиллах нь чухал.”

ҮР ДҮН:

Хэрэглэгчийн дуудлагыг алдахгүй авснаар хүргэлтийн үйлчилгээний чанар

Борлуулалтад эерэгээр нөлөөлсөн..

Ажилтны бүтээмж, цаг ашиглалт сайжирсан.

Үйлчилгээ сайжруулах зорилгоор ажилтны хэрэглэгчтэй харилцах чадварт хяналт тавьж, зөвөлгөө өгснөөр ур чадвар нь сайжирч байдаг.
“Сошиал хөгжиж байгаа өнөө үед ухаалаг харилцааны олон төрлийн технологийг ашиглаж байгаа ч утсан харилцаа илүү чухал хэвээр байна. Учир нь хэрэглэгчтэй амьд харилцаа үүсгэж, хэрэглэгчийн зан төлөвийг ойлгож, хүссэн үйлчилгээг үзүүлэх нь чухал юм.”

Цаашид CU дуудлагын төв нь хэрэглэгч бүрийг таних, хэрэглэгч дахин дуудлагаар орж ирэхэд, өмнө нь харилцсан ажилтантай шууд холбох модулиудыг шат дараалалтайгаар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Та цар тахлын үеэр харилцагчийн үйлчилгээндээ санаа зовниж байвал манай туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож харилцагчийн үйлчилгээ болон дуудлагын төвийн талаар зөвлөгөө мэдээлэл аваарай.