Skip links

STRONG MANAGER: Т.Аягүль – КоллПро ХХК

Т.Аягүль – КоллПро ХХК, Борлуулалтын Газрын Захирал

7 жилийн өмнө их сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа КоллПро компаниар эхлүүлсэн бөгөөд би ч компанийнхаа анхны ажилтан нь болсон юм.

Төгссөн мэргэжлийнхээ дагуу ажилд орсон ч анх оффисийнхоо аяга шаазанг угаах, бичиг цаас цэгцлэх, борлуулалтын дата цуглуулах, уулзалт товлох гээд шаардлагатай бүх төрлийн ажлуудыг хийдэг байсан.

Компани маань нэг айлын дайтай жижигхэн байсан үе л дээ.

Компани өргөжиж, бүл нэмж, улмаар би Борлуулалтын Газраа хариуцаж ажиллаж эхэлсэн бөгөөд одоо багтаа арваад шижигнэсэн борлуулагчидтай баг болон ажилладаг.

Би хурдан темптэй ажилладаг арга барилтай бөгөөд бүтээмжээ өндөр байлгах үүднээс заримдаа нэг дор хоёр, гурван ч ажлыг зэрэг хийдэг.

Би ажил мэргэжилдээ туйлын дуртай учраас байгууллагын харилцаа холбооны системтэй холбоотой бүтэшгүй мэт даалгавруудад шийдэл олж, хэрэгжүүлэх дуртай.

Жишээлбэл байгууллагуудын дотроо ашигладаг системүүдийг интеграц хийснээр маш олон боломжууд нээгддэг.

Эдгээр болгоод хэрэгжүүлчихсэн кэйсүүдээ багийнхантайгаа хуваалцдаг.

Багаар ажиллахад багийн гишүүн бүрийн ажиллах онцлог, төрөлх зан төлөвийн онцлогоос хамаарч тэдэнд илүү тохирох ажлуудыг түлхүү хариуцуулахыг эрмэлздэг. Компанийн бусад газар, хэлтсүүд маань мөн харилцан бие биенээ дэмжиж, хэрэглэгч төвтэй ажилладаг.

Борлуулалтын шахуу төлөвлөгөөндөө амжилттай хүрэхийн тулд баг дотроо ур чадвар, туршлагаа хуваалцах, зөв програм хангамж, мобайл аппликэйшн зэргийг сонгож ажиллах нь чухал байдаг.

Борлуулалтын багийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал програмуудаас дурдвал:

1. Hubspot CRM: Хэрэглэгчдийн бүртгэл, харилцсан түүх, дуудлагын мэдээлэл, уулзалтын тэмдэглэл, имэйл зэргийг нэг дор бүртгэдэг.

2. Google Keep: Тэмдэглэл хөтлөхөд их тохиромжтой.

3. Google Tasks: Багаараа хуралдсаны дараа протоколын дагуу хийх ажлуудаа хариуцах хүн болон дуусгах хугацаа зоож үүсгэснээр ажлын явцаа хянахад үр дүнтэй байдаг.

КоллПро үйлчилгээ гэхээр хүмүүс зөвхөн автомат хариулагч гэж ойлгох нь түгээмэл.

Гэхдээ автомат хариулагч нь манай системийн 50 гаруй төрлийн модулиудын ердөө нэг нь юм.

Байгууллагууд маркетингийн идэвхжүүлэлт хийж шинэ хэрэглэгчдийг татах нь чухал байдаг.

Гэхдээ үүний зэрэгцээ аль хэдий нь хэрэглэгч болсон үндсэн 100 хэрэглэгчийг халамжлах, тогтоон барих, ахиу борлуулалт хийх, сайн холбоотой байхад CallPro, MessagePro үйлчилгээнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мөн хэрэглэгч, байгууллага хоорондын харилцааны сувгийн 70 орчим хувийг утасны дуудлагаар ирэх харилцаа эзэлдэг тул харилцааны датаг цуглуулах нь их чухал байдаг.

2021 оныг угтаж бид CallPro болон MessagePro үйлчилгээнүүдийн шинэ хувилбарыг хэрэглэгчдэдээ нэвтрүүлээд байна. Дуудлага болон мессежийн тайланг хүссэн графиктайгаараа татаж аваад удирдлагадаа танилцуулахад бэлэн гэсэн үг.

Менежерүүдийн ажлыг маш их хөнгөвчилнө гэсэн үг.

Борлуулалтын баг маань урьд нь уулзалт хийхэд ихэвчлэн түгжрэлд их цаг зарцуулдаг байсан бол хөл хорионы үеэр видео уулзалтууд үр дүн сайтай, хэрэглэгчид зориулдаг цаг ихэссэн гээд олон давуу талтайг олж илрүүлсэн.

Бусад байгууллагуудын хувьд ч үйлчилгээний онцлогоос хамааран цаашид технологи хөгжих хэрээр заавал биеэр очиж үйлчилгээ үзүүлэх, уулзалт хийх нь улам багасах нь тодорхой байна.

Байгууллагууд утасны цаанаас дуу хоолойгоор нь тухайн хэрэглэгчийг мөн эсэхийг баталгаажуулах технологийг КоллПро удахгүй танилцуулна.

Амжилттай байгууллагын борлуулалт хийхэд чухал зүйлсийг онцолбол:

1. Тухайн байгууллагатай холбоотой харилцааны түүхийг CRM системд хөтлөх

2. Байгууллагын дугаараас cold-call хийх, дуудлагуудаа бүртгэлжүүлэх

3. Уулзалт хийхээс өмнө тухайн байгууллагын талаар сайтар судалсан байх

4. Борлуулалт хийж үйлчилгээгээ шахах бус тулгарч буй асуудлуудын шийдлийг олж, зөвлөх байдлаар санал үйлчилгээгээ болгох

5. Өөртөө итгэлтэй байх буюу борлуулж буй бүтээгдэхүүнээ маш сайн мэддэг байх хэрэгтэй

Leave a comment