4 жилийн өмнө анх Анд Глобал компанийн дэлхийд өрсөлдөх Монгол компани болно гэдэг зорилгод нь татагдаж, охин компани болох ЛэндМН-д дуудлагын төвийн эрхлэгчээр ажиллаж эхэлж байжээ.
Тухайн үед манай төв нь зургаан ажилтантай байсан бол өдгөө 30 гаруй ажилтантай, гурван албанаас бүрдсэн хэлтэс болтлоо өргөжсөн бөгөөд бусад охин компаниудын харилцагчийн үйлчилгээг хариуцдаг завгүй хамт олон билээ.
Урьд нь би үндэсний оператор компанид салбар хариуцан ажилладаг байхад хэрэглэгчидтэйгээ өдөр тутам нүүр тулж харилцах шаардлага гардаг байлаа.
Одоо харин манай компани технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг учраас харилцагчдадаа зайнаас үйлчилгээ үзүүлж, гар утсан дээрээсээ асуудлаа хялбар шийддэг байхыг зорьж ажилладаг.
Манай харилцагчийн үйлчилгээний хэлтэс нь мэдээлэл өгөхөөс гадна харилцагчдад техник технологи, санхүүгийн суурь зөвлөгөө өгөх, хэрэглэгчдийг сурган чиглүүлэх гээд олон үүргийг давхар гүйцэтгэж байдаг нь надад ажлаараа бахархах сэтгэгдэл төрүүлдэг.
ЛэндМН-ийг ихэнх хэрэглэгчид зээл олгодог аппликэйшн гэдгээр нь мэдэх ч “Асаа. Асуудлаа Шийд.” гэдэг слоган шигээ яг цаг тулсан үед үнэхээр хэрэгтэй байж чаддагийг хүмүүсээс сонсоод маш их баярлаж, урам авдаг.
Үйлчилгээний ажилтан бэлдэх арга барилаасаа хуваалцвал:
1. Ажилтны сэтгэл зүйг бэлдэх нь маш чухал. Хэрэглэгчидтэй харилцахдаа хувь хүний үүднээс бус цаг ямагт ЛэндМН компанийг төлөөлж байгаагаа мартаж болохгүй.
2. Харилцагчтай тулгарсан асуудлыг сайн сонсож, өөрийн асуудлаа шийдэж байгаа мэт хандлагаар асуудлыг шийддэг байвал бид ажлаа сайн хийж байна гэсэн үг.
3. Ажлын орчин эерэг, тайван, ажилтан өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжоор бүрдсэн байхыг мөн чухалчилдаг.
4. Багийнхандаа өдөр тутмын ажлаас нь гадна өөр зүйлс хийлгэснээр ажилтанд нуугдсан авьяасыг илрүүлэх, нэмэлт ур чадварыг нь илрүүлж чаддаг.
5. Багийнхантайгаа гэр бүлсэг харилцаа үүсгэж тэднийг ажил дээрээ ч, хувийн амьдрал дээрээ ч ямар нэгэн ахиц гаргахад нь эерэгээр нөлөөлөхийг зорьдог.
Жишээлбэл: Бид өдөр тутамдаа хийж буй ажлаасаа ямар нэгэн шинэ зүйл сурах эсвэл хэрэгтэй ур чадварыг эзэмшиж чаддаг байвал ажлаасаа урам авч, чанартай гүйцэтгэж чаддаг.
Манай баг өдөр тутамд төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх, олон төрлийн зан төлөвтэй хүмүүстэй харьцах шаардлага гардаг учраас ажилтнуудын сэтгэл санааны тайван байдал чухалчилдаг.
Өдөр тутамд баг хоорондоо нүүр, нүүрээ харалцаж харилцдаг байсан бол хөл хорионы үед гэрээс ажиллахад ажилтнууд хувийн болон ажлын асуудалд зэрэг анхаарал хандуулах шаардлага гардаг нь стресс нэмэгдэх хандлага ажиглагдсан.
Иймд, харилцагчтай ярьсан ярианы бичлэг дэх дуу хоолойн өнгөнөөс нь сэтгэл санааг нь мэдэрч, ажилтнуудтайгаа илүү тулж ажиллах шаардлагатайг хөл хорионы үеэр ойлгосон.
Үүнтэй холбоотойгоор, миний ажилд маш том туслалцаа үзүүлдэг CallPro шийдлийг дурдахгүй байхын аргагүй.
Үйлчилгээгээ сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ярианы бичлэг хадгалах боломжтойгоос гадна шийдвэр гаргахад хэрэг болдог маш үнэтэй датаг цэгцтэй, тодорхой, нарийн гаргаж өгч чаддаг.
Мөн сүүлд шинээр нэвтрүүлсэн MessagePro үйлчилгээний тусламжтайгаар зарим харилцагчдын хүсэлтийг мессежээр хүлээж авдаг болсон.
Харилцагчийн үйлчилгээнд хэрэгтэй гэсэн шинэлэг шийдлүүдийг хэрэгтэй цаг үед нь гаргадаг учраас манай үйлчилгээний салбарт тун ээлтэй бүтээгдэхүүн юм.
Цаг үеийн нөхцөл байдлаас үүссэн бас нэг давуу тал нь хэрэглэгчид технологийг хэрэглэхдээ илүү уриалагхан болсон нь анзаарагдсан.
Урьд нь мэдэхгүй зүйл гарвал шууд салбар дээр ирдэг байсан бол одоо аль болох зайнаас шийдье, мэдэхгүй зүйлээ сураад авъя гэдэг болсон.
Өөрийн ажиллах арга барилаасаа хуваалцвал:
1. Би жил бүр өөртөө тавьсан зорилтуудаа бичиж тэмдэглээд, тэдгээртээ хүрэхийн тулд өөрийгөө бүтэн жил дайчилдаг.
2. Шинэ төсөл, төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ бусад алба, хэлтсүүдээс тухайн ажилд оролцоотой хүмүүстэй нэгдээд багийн ажиллагааны хүчээр хамт шийдэл гаргаж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй байдаг.
3. Компанидаа өөрийн үүрэг оролцоог тултал ухамсарласан учраас ажлаа яс хийхийг зорьдог. Байгууллагын үнэт зүйл нь ажилтнууд байдаг учраас үүнийг багийнхандаа ч суулгахыг зорьдог.