Skip links

Б.Дэлгэрмөрөн – Shoppy.mn

Манай цахим худалдааны Shoppy.mn-ий технологийн баг “Cody LLC” болж үйл ажиллагаагаа тусгаарлан, бүх төрлийн худалдааны байгууллагуудад хамгийн сайн технологи дээр суурилсан цаxим xудалдааны цогц систем бүxий платформыг санал болгодог бөгөөд өдгөө 70 гаруй харилцагчидтай болсон байна.

Урьд нь би Интерактив Би Ай компанид 4 жил орчим ERP, санхүүгийн системүүдийн төслийн багийг удирдан ажилласан туршлагатай.

Тэр үед л худалдааны платформ Монголд эрэлттэй байгаа болон хэрхэн хөгжиж болох талаар судалдаг байсан бөгөөд энэ чиглэлээр ажиллах маш сонирхолтой байсан учраас дараагийн ажлаараа Shoppy-г сонгож байсан.

Манай платформ нь хэрэглэгчийн хэсэг, дэлгүүр хэсэх интерфэйс, ажилтнуудад харагдах захиалгын удирдлага, контент маркетингийн удирдлага, хүргэлт хянах гар утасны аппликейшн гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Мөн цаxим дэлгүүрийнxээ xямдралтай xудалдаа, маркетинг, нүүр xуудас контентоо заавал веб девелопороороо дамжуулахгүй, хариуцан ажилладаг хэн ч шинэчлэлт оруулж, цаг хэмнэдэг болсон.

Цахим худалдааны хамгийн чухал хэсэг болох бүх төрлийн төлбөр тооцооны системүүд болон байгууллагуудын дотоодын санхүүгийн програмуудтай интеграц хийснээрээ давуу талтай.

Бид өөрсдөө энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг учраас харилцагч нартаа тулгарч буй асуудлуудыг өөрсдийн асуудал мэт ойлгож чаддаг.

Цаашид технологи хөгжих хэрээр цахим худалдааны платформууд хэрэглэгч бүрээ маш сайн таньдаг болно.

Жишээлбэл: Хээ эсвэл хурц өнгөнд дургүй хэрэглэгчдэд дургүй бүтээгдэхүүнийг нь дахин, дахин санал болгохгүй зөвхөн сонирхдог бүтээгдэхүүн үйлчилгээ нь санал болгох хиймэл оюун ухаан ажиллаж дэлгүүр хэсэхэд, сонголтоо хийхэд нь улам л хялбар болно гэсэн үг.

Харилцагчдаас захиалга авахдаа цаг хэмнэх, чанартай бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор багаараа баримталдаг зарчмуудаас хуваалцвал:

1. Харилцагч байгууллагын дизайнер, хөгжүүлэгч, төслийн менежер гээд ямар ажил алба эрхэлдэг хүнтэй уулзалт хийхээ урьдчилж судлаад, уулзалтдаа бэлдэх нь чухал.

2. Гэрийн даалгавраа сайн хийх буюу салбараа сайн мэдэрч, тухайн байгууллагад тусгайлан санал болон жишээ бэлдэж танилцуулах.

3. Сүүлд нь бидний санал болгосон бүтээгдэхүүн нь үйлчилгээнд амжилттай ажиллаж байгааг харах нь урамтай байдаг учраас анхнаасаа чанартай шийдэл санал болгохыг урьтал болгодог.

Жишээлбэл: Санхүүгийн албанд нь, агуулахад нь гээд тухайн байгууллагын худалдааны экосистемд тулгардаг асуудал бүрд шийдэл гаргаж, өөриймсөг хандах нь чухал.

Миний хүмүүстэй харилцах, ажлаа үр дүнтэй явуулах ноу-хау:

1. Ямарваа нэгэн харилцан яриа, уулзалтын дараа тохирсон зүйлээ заавал зураглаж, тэмдэглэж нэг ойлголтод xүрсэн эсэxээ баталгаажуулаx хэрэгтэй.

2. Сайжруулах шаардлагатай ажлууд эсвэл сөрөг санал хүсэлт харилцагчаас ирлээ гэж бодоход багийнхандаа эвтэйхнээр найруулж дамжуулахгүй бол арын албанд ажиллаж байгаа хүмүүсийн урмыг мохоох хандлага байдаг. Буxимдаxаас илүү асуудалд хамтдаа шийдэл гаргаж авах хэрэгтэй.

3. Өдөрт 100 ижил гэрээ баталгаажуулах байсан ч гэрээ бүрийг уншиж хянадаг. Ялангуяа имэйлээр гэрээ солилцох үед хоёр талаас заалтууд өөрчлөх, хасах тохиолдлууд гардаг учраас гэрээ бүрээ хянах нь цаашид тулгарч болзошгүй үл ойлголцол, хоxирол, эрсдлээс сэргийлж чаддаг.

4. Миний хийж буй ажил цаанаа олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн байдаг учраас багаа төлөөлж шийдвэр гаргаxдаа багийн гишүүд болон удирдлагатайгаа заавал зөвшилцдөг. Xарилцагчдад гоё сонсогдох ч биелэгдэхэд хэцүү амлалт өгөx нь буруу.

5. Хэцүү хүмүүстэй харилцах шаардлага гарвал маш сайн утга агуулга бүхий имэйл бичих нь аль, аль талдаа үр дүнтэй байдаг учраас бичих чадвараа тогтмол хөгжүүлдэг.

Төсөл хариуцаж олон жил ажиллахаар юм уу асуудал шийдэх зуршилтай болдог юм билээ.

Яавал цаг хэмнэх, илүү ухаалаг, илүү ойлгомжтой болгох дээр судалгаа хийж, сайжруулахдаа дуртай байдаг.

Би хувьдаа бид залуу байгаа дээрээ ажилдаа дурлаж, хүнээр хэлүүлж шаардуулахгүй, санаачлагатай байх нь ажил, амьдралд маш том өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг.

Leave a comment