Skip links

Н.Одхүү – Изи Күүк ХХК (EasyCook)

Би амьдралынхаа сүүлийн 10 гаруй жилийн хугацааг хоол үйлдвэрлэлийн салбарт зориулж өнгөрүүлжээ.

Анх манай бизнесийн санаа эхнэр бид хоёрын хувийн амьдралд өдөр тутам тулгардаг асуудлаас үүдэлтэй бөгөөд түүнийг шийдэх гэсэн санаанаас урган гарч ирсэн гэж хэлж болно.

Миний эхнэр хөлдүү мах хэрчиж чаддаггүй, бас би өдөр бүр хоолны махаа хэрчиж амждаггүй байсан юм.

Энэ асуудал бусад гэр бүлүүдэд ч тулгардаг болохоор бэлэн бүтээгдэхүүн савлаж бэлтгээд бизнес болгож болох юм байна гэж бодсон.

Өдгөө бид үйл ажиллагаагаа эхлүүлээд 1 жил хагасын хугацаанд 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн, 1000 гаруй хэрэглэгчидтэй болсон байна.

Манай бүтээгдэхүүний онцлог нь хадгалах горимд нөөшлөгч бодис агуулаагүй, үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гар хүргэдэг.

Хүмүүс гэртээ амттай мөртлөө сайн соортын төмс сонгож худалдаж аваад, түүнийгээ арилгаад, цэвэрлээд, хэрчээд хэрэглэдэг.

Бас нэг удаагийн хоолонд ихэдсэн их амтлагч, хүнс аваад, тэдгээрийгээ муудахаас өмнө хэрэглэх хэрэгтэй болдог.

“Цаг завгүй, хөдөлмөрч хүн бүхэнд зориулав” уриан дор EasyCook энэ бүгдийг таны өмнөөс хийж, тохирсон хэмжээгээр савлаж, таны үнэт цагийг хэмнэхэд гол зорилго оршино.

Хоол хүнсний салбарт ихэнх хүмүүс амт чухал гэж боддог ч, хамгийн чухал нь үйлчилгээ  буюу үйлчлүүлэгчээ халамжлах байдаг. 

Хэрэглэгч маш олон үйлчилгээ дундаас манайхыг сонгоод залгаж байхад бид ямар ч тохиолдолд дуудлагадаа хариулж, дуудлага алдахгүй байхыг зорьж CallPro үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

Жишээлбэл: Нэг удаа манай ажилтан 28 дуудлага алдсан байсныг CallPro систем бүртгэж авсан байсан. 

Үүнийг борлуулалтын боломж гэж үзвэл нэг сая гаран төгрөгийн борлуулалт хэсэгхэн хугацаанд алдсан байна гэсэн үг байгаа биз? Иймээс бидэнд дуудлага бүр чухал.

Гарааны бизнесүүд ч мөн алсын хараатай байж, бүтцээ зөв дараалал, системтэйгээр тэлснээр борлуулалтын өсөлт авчирдгийг судалж сураад энэ оноос зоригтой хэрэгжүүлж ирсэн.

Бүтээмж өндөртэй ажиллах аргаасаа хуваалцвал:

  1. Өдөр болгоныг бүтээмжтэй байх үүднээс өглөө ажил эхлэх бүрд өөртөө “Өнөөдрийн миний үндсэн зорилго юу вэ? Өдрийн төгсөлд би юу хийчихсэн байх вэ?” гэдэг асуултуудыг тавьдаг.
  2. Ажлуудаа эрэмбэлэх. Мөн дээрх асуултын үр дүнд тархи өөрөө хамгийн чухал ажлуудыг эрэмбэлэхэд тус болдог.
  3. Өглөөний сэргэг дээр судалгаа хийх, нийлүүлэгчдээс үнийн санал авах, утсаар ярих, имэйл бичих гээд сууж төвлөрөх ажлуудаа хийж, үдээс хойш уулзалтуудаа хийдэг.
  4. Шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа манай салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, байгууллагатайгаа урт хугацаанд ижил алсын хараатай, ажлаа дурлаж хийдэг хүмүүсийг сонгож багтаа элсүүлдэг.
  5. Хувийн бизнес эхлүүлж, их чухал үе дээрээ байгаа учраас амралтгүй шахуу ажиллаж, зогсолтгүй суралцахыг эрмэлздэг.
  6. Сошиал орчинд нэгэнт үнэт цагаа өнгөрүүлж байгаа бол зорилго тавиад, өөрт хэрэгтэй зүйлээ олж мэдэхэд зарцуулдаг.

Миний хувьд Фэйсбүүкийн бүх хоолны группүүдэд байдаг бөгөөд тэдгээр группүүдээс ажилтай холбоотой маш их хэрэгтэй зүйлсийг өөртөө нааж авч чаддаг.

Гомдолтой хэрэглэгчидтэй харилцахад би LAST буюу дараах үндсэн 4 аргыг баримталдаг:

  1. LISTEN – Хэрэглэгч яагаад ууртай, гомдолтой байгааг маш сайн сонсох
  2. Apologize – Хэрэглэгчээс эелдгээр уучлалт гуйж, буруугаа хүлээх
  3. SOLVE – Шийдвэрлэх буюу нэмэлт үнэгүй бүтээгдэхүүн дагалдуулах, хүргэлтийн хөлс авахгүй байх гээд бага гэхгүй зүйлээр урамшуулдаг.
  4. Thank – Үйлчлүүлэгчид талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлснээр тухай үйлчлүүлэгч гомдолтой байсан ч дахин үйлчлүүлэх магадлалыг 60 хувиар нэмдэг байна.

Шинээр нэвтрүүлж буй ажлуудаасаа хуваалцвал бид нэгэн шинэ төрлийн үнэнч хэрэглэгчийн хөтөлбөрийн хүрээнд “Loyalty Card” гаргаж байгаа юм.

Тус картын эзэд нь манайхаар сүүлийн 1 жил гаран үнэнчээр үйлчлүүлсэн цөөн хэдхэн хүн байх бөгөөд цааш хэдэн ч хүнд картын кодоо дамжуулж хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Тэгээд мэдээж картын эздийг үнэнч хэрэглээгээ ойр дотнын хүмүүст түгээсэнд нь талархаж урамшуулах юм.

Сүүлийн үед реклам сурталчилгаанаас гадна хэрэглэгчийн туршлагад үндэслэсэн маркетинг буюу илүү амьд харилцаатай маркетинг илүү газар авч, үр дүнтэй байна.

Мэдээж үүний хажуугаар манай захиалгын сайт болон утасны дугаараа хэрэглэгчдэд хоногшуулах нь мөн чухал.

Цар тахал хөл хорионы үеэр Монголд хүргэлтийн үйлчилгээ богино хугацаанд хурдацтай хөгжиж чадсан ч замын түгжрэл, ачааллаас болоод хоол хөрөх, цагаасаа удаж очдог асуудлууд ундарсаар байна.

Иймд бид “Яг Цагтаа” нэртэй шинэ үйлчилгээг саяхнаас нэвтрүүлж эхэлсэн бөгөөд хэрэглэгчид хоёр хоногийн өмнө захиалгаа өгвөл хүргэлтийн хөлс тооцохгүй, бас яг хэлсэн цаг, минутад хүргэлтээ хийх юм.

Хэрэглэгчид бусад төрлийн хэрэглээгээ урьдчилсан захиалга өгөөд, олон хоног хүлээж авдаг юм чинь хоолоо ч бас урьдчилж захиалдаг соёл дэлгэрвэл олон асуудлуудыг шийдэж болох юм байна гэж харсан.

Leave a comment