Бизнесийн байгууллагад орлого олох нь чухал ч, хэрэглэгчдийн эрүүл мэнд, салбарын тогтвортой хөгжил, бизнесийн ёс зүйг орлогоос ч чухал гэж би боддог.
Тиймээс бүх бүтээгдэхүүнүүдээ хүний арьсанд хор нөлөөгүй, дахин боловсруулагдах, амьтан дээр туршигддаггүй байх зэрэг шаардлагын дагуу сонгодог.
Таван жилийн өмнө эмэгтэй хүнд гэлтгүй хүн бүрд тулгардаг арьс арчилгааны асуудлын талаар бусадтай ярилцаж, шийдэл олох гэж Фэйсбүүк групп үүсгэсэн нь Beauty Secrets-ийн эхлэл цэг байв.
Өдгөө “Beauty Secrets” Монголдоо тэргүүлэгч гоо сайхны платформ болтлоо өргөжиж, 180,000 гаруй хэрэглэгчдэд байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд гар доороос захиалж, гоо сайхан болон арьс арчилгааны мэдлэг мэдээлэл авч байна.
Энэ хүртэлх зам дардан байгаагүй, маш олон шалгууруудтай нүүр тулж, бүгдийг тэгээс эхлүүлж байсан ч чадна, бүтээнэ, хэрэгжүүлнэ гэдэг тууштай хандлага маань миний ажилд түлхэц болдог байх.
Өнөөдрийн байдлаар манай баг веб хөгжүүлэгчид, дижитал маркетер, борлуулалт, нягтлан бодогч, нярав, контент бэлтгэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Зах зээл дэх ижил төстэй байгууллагуудаас ялгарах өөрсдийн давтагдашгүй үнэ цэн бий болгох шаардлагатай байдаг.
Хэрэгжүүлсэн шинэлэг санаа, нээлтүүдээсээ хуваалцвал:
- Beauty Tech компани байхыг зорьж, и-коммерс буюу цахим худалдааг гоо сайхны цахим худалдааны соёлыг 4 жилийн өмнө анхлан нэвтрүүлсэн.
- Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ онд Монголын анхны гоо сайхны автомат машиныг Ривер Тауэрт байрлуулж, хэрэглэгчид дуртай бүтээгдэхүүнээ халдвар хамгааллын дэглэм алдахгүйгээр худалдан авалт хийх боломжтой болсон.
- Сошиал медиа контентоор дамжуулан мэдлэг боловсрол олгосноор хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүний мэргэн сонголт хийх боломжийг бүрдүүлдэг.
- НӨАТ-ын баримтаа хүртэл цаасаар бус цахимаар олгох гэх мэт жижиг алхам бүрдээ байгальд ээлтэй байхыг зорьдог.
- Зөвхөн манайхыг гээд сонгон үйлчлүүлж байгаад нь талархаж, хэрэглэгчдээсээ ирэх санал, гомдлыг маш сайн сонсож, тогтмол сайжруулалт хийхийг зорьдог.
Ингэхийн тулд бид бүх хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэрэглэгчдийн бүртгэлийн систем буюу CRM-тай интеграц хийдэг учраас CallPro дуудлагын системийг сонгон үйл ажиллагаандаа ашигладаг.
- Маркетинг хэдий чухал ч гэлээ олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэхээс илүүтэйгээр микро маркетинг хийдэг. Энэ нь давтан худалдан авалт хийдэг, үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгодог.
- Мөн бид маркетингийн кампанит ажлаараа дамжуулан нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөхийг хичээдэг.
Жишээ дурдвал, яагаад өдөр бүр ус уух ёстой шиг нарны тосыг өдөр бүр түрхэх ёстой байдаг, арьсны хорт хавдраас юунаас болж үүсдэг, хэрхэн сэргийлж болохыг таниулах томоохон кампанит ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
- Хүмүүс сар бүр Netflix-д бүртгүүлдэг шиг гоо сайхны бүтээгдэхүүнийг яагаад сар болгон захиалж болохгүй гэж гэсэн бодлоос “Monthly Subscription Box”-ийг 2016 онд санаачлан гаргасан нь манай хэрэглэгчдийн хамгийн дуртай үйлчилгээ болсон.
Энэ мэтчилэн гоо сайхны компани ингэж болно, болохгүй гэж хайрцаглагдалгүй, үргэлж шинэ санаа, инновацийг эрэлхийлж, ажлын ард нь гарахыг зорьдог.
Өдөр тутамдаа мөрддөг ажлынхаа арга барилуудаасаа хуваалцвал:
- Өглөө ажил эхлэхийн өмнө 10 минут зарцуулж хийх зүйлсийн жагсаалтыг чухлаар нь эрэмбэлдэг.
- 80/20 зарчим буюу ажилдаа зарцуулсан 20 хувь чанартай анхаарал нийт ажлын 80 хувийн үр дүнг гаргана гэсэн зарчим баримталдаг.
- Ядарсан, тархи түгжигдсэн мэт санагдсан үедээ ямар ч завгүй, яаралтай байсан тархиа сэргээх 2 минутын завсарлага тогтмол авдаг.
- Багаараа “Wow Session” гэдэг уулзалт хийдэг. Хэрэглэгчдээс ирсэн урмын үгсийг баг хамт олондоо чангаар уншиж бөөндөө эрч хүчээ цэнэглэдэг уламжлалтай.
- Шүүмжлэлүүдийг ч мөн шинээр суралцах боломж гэж хүлээж авдаг учраас алдаа гаргах нь хамаагүй гээд багаараа шинэ зүйлсийг туршиж бүтээлч байдлаа хадгалж чаддаг.
- Өдрийн цагаар завгүй байдаг болоод тэр үү орой унтахын өмнө шинэ санаанууд маш их бодогддог. Тэдгээрийгээ маргаашаас нь ажил хэрэг болгодог.