10 жилийн сурагч байхаас өөрийн хамгийн сайн хичээл болох химийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, өдгөө боловсролын салбарт химийн багшаар 20 гаруй жил ажилласан байна.
Намайг мэргэжил сонгох үед мэргэжил сонголт гэж байдаггүй, их сургуульд орох нь өөрөө хамгийн том босго байлаа.
Харин орчин үед хүүхдүүд мэргэжил сонгохдоо олон сувгийн мэдээлэл цуглуулж мэргэжил, сургууль, орчин, суралцах улс гээд өөрт хамгийн тохиромжтой шийдвэрийг гаргах боломжтой болсон нь үнэхээр сайшаалтай.
Мэдээлэл нь хүрэлцээ ихтэй, хүүхэд бүрт боломж байгаа нь маш том давуу тал юм.
Манай Good School платформ нь технологийг ашиглан боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг машид таалагдаж, ажлын саналыг дуртайяа хүлээн авч хэдхэн сарын өмнө ажлаа эхлээд байна.
Багш нарын механик ажлыг хөнгөвчлөх буюу шалгалтын материалыг засах, сурагч бүрд дүгнэлт боловсруулах чадалтай систем учраас сурагчидтай тулж ажиллах чанартай цагийг нэмэгдүүлдэг.
Мөн Good School платформоор дамжуулан Монгол улсын 21 аймгийн, 9 дүүргийн сурагчид нэмэлт хөтөлбөрт хамрагдан суралцсанаар өндөр төлбөртэй, чанартай сургуулиудын адил сурагч бүрийн үр дүнг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Боловсролын систем нь өндөр хөгжсөн орнуудад дээрх жишиг ажиглагддаг.
Сургуулийн хөтөлбөр чанартай байхаас гадна сурагчид маань насны эртэд бага багаар, тууштай хичээллэх дадлыг бий болгох нь бат бөх суурь болж чаддаг.
Цаашид манай платформ нь бүрэн цахим сургууль болох томоохон зорилгыг чиглэн эрчимтэй ажиллаж байна.
Харилцааны арга барилуудаасаа хуваалцвал:
- Боловсролын салбарт ажилладаг хүн бүрийг би “Багшаа та” хэмээн хүндлэлтэйгээр дууддаг. Ингэснээр харилцааг нэг түвшинд болгодог.
- Хүн бүртэй инээмсэглэж мэндэлдэг бөгөөд инээмсэглэл бол харилцааны маш чухал зэвсэг.
- Багш байхаасаа сурагч бүртэй чин сэтгэлээсээ харьцахыг баримтлан, аливаа ажилд сэтгэлчлэн хандах зуршил бий болгосон. Сэтгэлчлэн хандаагүй ажил үр дүнгүй гэж санагддаг.
- Дууны өнгө буруу авснаас болж дийлэнх харилцаанд үл ойлголцол гардаг. Ярианы өнгө, үг хэллэгийн сонголтоо сайжруулахын тулд өөрийн яриаг дуу хураагуураар бичээд, сонсож үзэх нь үр дүнтэй аргуудын нэг.
Эцэг эх нар сайн сургуульд, сайн орчин хүүхдээ сургачихвал сайн хүн болж төлөвшинө хэмээн дутуу бодох тохиолдол бий.
Гэтэл хүүхдийн анхан шатны боловсролыг гэр бүл олгодог учраас эцэг эхчүүд идэвх санаачлагатай байж, хүүхдэдээ үлгэр дуурайлал бий болгох нь хүүхдийн хүмүүжилд маш чухал.
Мэдээлэл технологийн чиглэлийн байгууллага бүрд хэрэглэгчдэд яаралтай техник дэмжлэг үзүүлэхэд утсан харилцаа чухал учраас CallPro үйлчилгээний Стартап багцыг манай байгууллага сонгосон.
Мөн хичээл орохоос өмнө сурагчидадаа санамж илгээх зорилгоор CallPro болон MessagePro үйлчилгээг хослуулан “цахим хонх” болгон хэрэглэх, судалгааны цахим холбоос илгээх зэргээр ашигладаг.
Ажлын гүйцэтгэлээ сайжруулахад үр дүнтэй дадлуудаасаа хуваалцвал:
- Мухардалд орсон, шийдвэр гаргаж чадахгүй мэт санагдсан үе гарвал хэтийн том зорилго болон асуудлуудаа нэг зам дээр тавьж хардаг. Ингэснээр би зорилгодоо хүрэхийн тулд асуудал шийдэх гээд байна уу эсвэл анхаарах шаардлагагүй асуудал байна уу гэдгийг дүгнэхэд тусалдаг.
- Бодол санаагаа цэгцлэхэд усанд сэлэх, 10 минутын хөнгөн бясалгал хийдэг.
- Салбартаа манлайлж буй хүмүүсийн намтаруудыг шимтэн уншиж, туршлага судлах, подкаст сонсох дуртай.
- Хүмүүс залуу байхдаа ажилдаа цаг, энергиэ хэтрүүлэн зарцуулснаар эрүүл мэндээ бүү золиослоосой гэж хүсдэг. Би өөрөө хожуу хойно үүнийг ухаарч байсан.
- Найзуудтайгаа цаг гарган уулзах.
Боловсролын салбарт ажилладаг хүний хувьд Монгол хэлний соёл аажимаар бүдгэрч, хүндэтгэлийн үг хэллэг үгүй болсоор байгааг гэрчлэх харамсалтай санагддаг.
Эх хэл, өв соёлоо хадгалан үр хойчдоо өвлүүлэхийг би чухал сэдэв гэж боддог.
Миний хувьд дараах номуудыг найруулга, үгсийн баялаг хэмээн санал болгох байна:
- Болдбаатар багшийн орчуулгын зохиолууд
- С.Эрдэнэ зохиолчийн номнууд