Сүүлийн 12 жилийн турш борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байна.
Зах зээл биднийг тогтмол хувьсан өөрчлөгдөж, дасан зохицохыг шаарддаг учраас өнөөдрийг ч хүртэл суралцсаар л байна.
Ажлын анхны өдрөө бараа бүтээгдэхүүнүүд борлуулах гээд явж байсан цаг саяхан мэт.
Цаг үеийн нөхцөл байдлаас авч болох давуу тал гэвэл миний дүгнэснээр:
Франчайз бизнесүүд Монголд орж ирснээр Монголруу чиглэсэн суваг бий болсон.
Энэхүү сувгаар дамжуулан эргээд үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад Монголоос гадаадруу гарах боломжууд дагаад нээгдэж байна.
Үйлдвэрлэлийн салбарын бизнесүүд дижитал шилжилт хийснээр дотоод зах зээлээр хязгаарлагдахгүй, гадагш экспорт хийх боломжууд ч нээгдэж байна.
Компанийн хамгийн том үнэт зүйл нь хүний нөөц буюу ажилтан, хамт олон.
Одоогийн байдлаар манай компани нэг зуу гаруй ажилтнуудтай.
Маргаашийн эхлэл өнөөдөр байдаг.
Манлайлагч хүний үүрэг хариуцлага, ур чадвар нь ажилтнуудынхаа өнцгөөс асуудлыг харах, шийдлийг олох, өөрөөрөө үлгэрлэх, тэднийг дэмжихэд оршино.
Ажиллах орчин, хамт олны уур амьсгал, шууд удирдлага, ажлын гүйцэтгэл, карьер хөгжил зэрэг ажлаа бүтээмжтэй хийхэд нөлөөлдөг үзүүлэлтүүд хүн бүрд харилцан адилгүй байдаг.
Ажилдаа зориулдаг ажлын 8 цагт эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, түүн дээр тогтмол сайжруулалт хийдэг.
Систем сайн байвал ажилтан бүр хэн нэгнээс хараат бусаар ажлаа үр дүнтэй хийж гүйцэтгэнэ гэж боддог.
Ажиллах арга барилуудаасаа хуваалцвал:
1. Ажлыг амжилттай хийж гүйцэтгэх гол зүйл бол төлөвлөлт.
Эхлэхээсээ өмнө ямар хугацаанд
ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхойлж харах нь чухал.
2. Ажлуудаа чухлаар нь болон зарцуулах цагаар нь эрэмбэлээд эхлэлийг хамгийн амарханаас эхлэх.
3. Хэцүү, асуудалтай ажлуудыг хойшлуулахгүйгээр, цаг алдалгүй нүүр тулан хийх.
Бүтээмж нэмэгдүүлэх аргуудаасаа хуваалцвал:
1. Спортоор хичээллэх нь миний хувьд бие мах бодь болоод бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрлөө сайжруулах, стресс бууруулахад тусалдаг.
Тиймээс хамгийн тэсвэр, тэвчээр шаардсан гэсэн спортуудыг сонгож хичээллэх дуртай.
2. Сэтгэл хөдлөлийг хамгийн багад барьж ажиллахыг зорьдог.
3. Шинэ санаа орж ирэх үед утас, тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр дор бүр нь бичиж тэмдэглэдэг.
Манай байгууллагын хувьд байгууллагаас байгууллагад болон байгууллагаас эцсийн хэрэглэгчид гээд өргөн цар хүрээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.
Иймд дистрибьюшн буюу түгээлтийг хуваарилах систем болон хэрэглэгчийн үйлчилгээний системүүд найдвартай, ажиллагаа сайн байх хэрэгтэй.
Удирдлагуудад шийдвэр гаргахад хэрэгцээтэй дуудлагын дата мэдээллээр CallPro хангаж чаддаг.
Борлуулалтын компанийн хувьд утсаар нэгж хэрэглэгчээс захиалга авах хугацаа, хурд маш чухал байдгийг хэмжих боломж бүрдсэн.
Мөн борлуулалтад шууд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйлс бол түгээлтийн цэгүүдийг төвөвлөн тодорхойлох бөгөөд тухайн зорилтдоо хүрэх явдал юм.
Эдгээрийг тодорхойлж чадсанаар дараа дараагийн сар, жилүүдэд улам давшсаар байх хэрэгтэй.