Худалдааны салбарт хэрхэн ашиглах вэ?

Бид худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компаниудад үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, чанартай болгоход байнга тусалдаг.

Номин Холдинг

Номин Холдинг хэрэглэгчиддээ үйлчилгээгээ ойртуулах, мэдээ мэдээллийг нэг цэгээс хүргэх 1800-2888 тусгай дугаарыг ашигладаг. Ажлын цагаар операторууд хэрэглэгчийн бүхий л төрлийн асуултанд нэг цэгээс хариулж, шаардлагатай ажилтнуудтай дотуур холбоогоор холбож үйлчилдэг.

Хэрэглэгчийн дуудлага бүр байгууллагын дотоод ERP системд бүртгэгдэж гомдлыг барагдуулах, шуурхай үйлчлэхэд хяналт тавьж ажилладаг. Мөн 24 цагийн турш салбаруудын хаяг байршил, урамшуулал, бусад мэдээллийг автомат хариулагчаар өгдөг.

КоллПро үйлчилгээг нэвтрүүлсэнээр компани өөрийн брэнд дугаарыг олонд таниулж, үйл ажиллагаагаа илүү түргэн, хялбар болгож хэрэглэгчдэд ойртуулсан.

hosted pbx phones

Ямар давуу талууд бий болсон бэ?

Нэг брэнд дугаар

Өмнө нь салбар бүр тус тусдаа дугаартай байсан. 1800-2888 брэнд дугаартай болсоноор хэрэглэгчид амархан хоногшиж, нэг цэгээс бүх төрлийн мэдээллээ авах боломжтой болсон.

Дуудлага хуваарилах үйлчилгээ

Дуудлага бүрийг алдалгүй хүлээн авахын тулд чөлөөтэй операторуудад дуудлагыг оновчтой хуваарилж, тэдгээрийн ачааллыг жигд байлгадаг. Мөн операторуудын ажлын гүйцэтгэлийг хянах боломжтой.

Автомат хариулагч

Салбаруудын хаяг байршил, ажлын цагийн хуваарь, бусад мэдээллийг 24 цагийн турш автоматаар хүргэж байдаг. Ажлын бус цагаар залгасан ч хэрэглэгч өөрт шаардлагатай мэдээллээ авч чаддаг болсон.

Дотуур холбоо

Ажилтнууд хоорондоо дотуур холбоогоор үнэгүй ярих, хэрэглэгч ажилтны дотуур дугаараар холбогдох, нэг хэлтсийн ажилтнууд орж ирсэн дуудлагад бүгд хариулах зэрэг олон боломжууд нээгдсэн.

Дотоод ERP системтэй холбох

Байгууллагын дотоод ERP системтэй холбосноор дуудлага бүрийг бүртгэн ямар оператор хариулсан, ямар асуудлаар ярьсан, хэн шийдвэрлэсэн, хаана хүлээгдэж байгаа зэргийг харуулдаг болсон.

Тайлан статистик

Өдөрт хэдэн дуудлага орж ирсэн, хэдэд нь амжилттай хариулсан, хэрэглэгчийг хүлээлгэсэн дундаж хугацаа болон бусад олон төрлөөр статистик тайлан гаргаж сар бүр үйл ажиллагаагаа сайжруулж байна.

Танд таалагдаж байна уу?

Та бидэнд мэдээллээ илгээнэ үү, бид танд хамгийн тохиромжтой үйлчилгээг санал болгоё.