STRONG MANAGERS - Т.Амартунгалаг, Hippocards

Танилцуулга үзэх

Үг цээжилдэг аппликейшн

http://hippo.cards
Байршил
Улаанбаатар, Монгол
Салбар

Үг цээжилдэг аппликейшн

минут уншина

Hippocards-д 2 жилийн өмнө мобайл хөгжүүлэгчээр ажилд орж байсан.

Ажиллах явцдаа би өөрийгөө мэргэжлээ зөв сонгосон, компьютерын ард сууж байж гараасаа ажил гаргадаг хүн гэдгээ улам ойлгосон.

Аппликэйшн гарах дөхөөд анх удаа UI буюу хэрэглэгчид харагдах байдлын дизайн гардан зурж үзсэн.

Өөрийн барьж байсан iPhone-доо зориулаад зурчихсан, түүний дагуу код бичээд хэрэглээнд гаргатал дөрвөлжин утастай хүний утсанд нь замбараагүй харагдаж байсан.

Үүнээс сургамж аваад одоо хувилбар гаргах болгондоо янз бүрээр турших, Responsive Design буюу ямар ч дэлгэцэд тохирох дизайн гаргаж сурсан.

Хөдөлгөөнт зургийг харааны 40 хувиас томгүйгээр байрлуулах, төсөөтэй үгийг бренд өнгөөр, орчуулгыг тод хараар тавих гэх мэтчилэн хүний хараанд тохирсон, цээжлэхэд амархан байхаар дизайн гаргадаг.

Үг цээжлүүлэхийн цаана нарийн учир бий.

Улмаар хамтрагч байгууллагуудтай гэрээ хийх, тайлан гаргах ажлууд надад сонирхолтой байсан учраас код бичихийн хажуугаар хийдэг байсан тул албан ёсоор Product Manager буюу бүтээгдэхүүн хөгжлийн менежер ажлын байранд томилогдсон.

Мөн сүүлийн нэг жил маркетингийн ажлуудаа гардан гүйцэтгэж байна.

Манай аппликэйшний хувьд Influencer Marketing суваг маш их үр өгөөж өгсөн юм.

Жишээлбэл би дүүгээ үг цээжлээрэй гэхэд үгэнд ордоггүй байсан бол үзэх дуртай влоггер нь ингэж хэлэхээр үгийг нь авдаг юм байна

Аппликэйшний болон Фэйсбүүкийнхээ тайлан аналитик дээр тулж ажилласнаар хүмүүсийн бүртгэл идэвхэждэг өдрүүд, төлбөр төлөлт идэвхэждэг өдрүүд болон цагуудыг тооцоолох нь үр дүнтэй маркетинг хийхэд чухал байдаг.

Жишээлбэл өглөөний 9 цагт хүмүүст ажлын холбогдолтой зүйлд анхаарна уу гэхээс үг цээжлэх нь ховор.

Манай хамт олон үе тэнгийн залуусаас бүрддэг учраас би менежер нь гээд даргалаад байдаггүй.

Багийнхныхаа ажлыг шахахын тулд долоо хоногийн Баасан гараг бүр хурал хийж ажлуудаа хуваарилах, мэдлэгээ хуваалцах сургалт зохион байгуулах, зарим хүмүүс юун дээр гацаад байгаа гаргалгааг хамт хайж олдог.

Уг хурлаар тренд болоод буй технологиудыг бид хэрхэн ашиглаж болох талаар болон яаралтай хөгжүүлэлт шаардлагатай зүйлсээ чухалчилж эрэмбэлээд гүйцэтгэж эхэлдэг.

Таны хэлэх гэж байгаа санал сэтгэгдэл хэдий нь манай хийх ажлын жагсаалт дунд явж байж мэднэ.

Hippocards үг цээжилдэг аппликейшн гэхээр зарим хүмүүс энийг л татаад авчихвал Англи хэлтэй болчихно гэж ойлгогддог.

Хэл сурах хамгийн чухал хэсэг болох үг цээжлэх процессийг тоглоом шиг хөгжилтэй, мартагдахааргүй байдлаар сэдэлжүүлж, тогтмол сануулдаг.

Ингэж байгаад нэг мэдэхэд хэдэн зуун үг цээжлээд уралдаанд түрүүлчихсэн хэрэглэгчид олон байдаг.

Hippocards багийнхан хэрэглэгчийн үйлчилгээгээ өөрсдөө хариуцдаг.

Инженерүүд хэрэглэгчид тулгардаг асуудлуудыг ойлгодог, сонсдог байснаар баг дотроо ойлголцож, дор бүрнээ улам нягт хариуцлагатай байж, шийдэлд хүрэхэд оновчтой байж чаддаг.

Одоо технологийн салбар дэлхийд гэлтгүй Монголд маш үсрэнгүй хөгжиж байна.

Жишээлбэл AI, VR технологиор манай аппликейшн дээр камераа нээгээд орчин тойронд байгаа зүйлсээ харуулахад тэдгээр нь орчуулагдах боломжтой.

Жишээлбэл Идэр-Од багш нь аппликэйшн дотроо цөөн тооны суралцагчийн хязгаартай анги дүүргээд LIVE хичээл ордог боломжийг одоо хөгжүүлж байна.

Үүнд КоллПро компанийн RTC үйлчилгээг сонгож ашиглах юм.

Voice recognition мөн манай салбарт томоохон өөрчлөлтийг авчирч чадна.

Бага цагт гүн төвлөрч их ажил амжуулахын тулд нэг подкастнаас сурсан Deepwork техникийг ашигладаг.

Намуухан ая тавиад бөөнөөрөө хэдэн цаг чимээгүй төвлөрөөд суучихдаг. Манай багт энэ техникийг үе, үе хэрэгжүүлэхэд тун үр дүнтэй байдаг.

Манай IT салбарынханд аппликэйшн хөгжүүлэхэд тулгардаг нэг түгээмэл алдаа нь төрсөн санаагаа хэрэглэгчээр туршуулахгүйгээр шууд код бичиж хөгжүүлж цаг хийдүүлээд нь дараа нь олон засвар хийх шаардлагатай болдог юм.

Би өөрөө девелопер суурьтай болохоор девелоперуудын зовлонг их ойлгодог. Үүнийг шийддэг Sprint аргачлал байдаг.

Код бичихээс өмнө 5 өөр насны, 5 өөр хүнээр туршуулахад алдааны 80%-ийг илрүүлж чаддаг байна.

Танилцуулга үзэх

Үг цээжилдэг аппликейшн

http://hippo.cards
Байршил
Улаанбаатар, Монгол
Салбар
Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэхэд бэлэн үү?
Яг одоо бидэнтэй холбогдоод зөвлөгөө аваарай
Холбоо барих