CallProVoice брэндийн лого, гар утасны хүлээстэй харилцагчийн үйлчилгээний дүрс.

Танай багийн бүтээмжийг илүү нэмэгдүүлье

Outline of a person holding a phone with icons of a phone receiver and cloud around them.

Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж

  • Хязгааргүй дуудлага, мессеж: Байгууллагын болон хувийн дугаараараа бүх сүлжээ рүү хязгааргүй ярьж, мессеж илгээнэ.
  • Дотоод чат: Баг, хамт олонтойгоо найдвартай орчинд чат илгээх, групп үүсгэх, файл солилцох боломжтой.
  • Видео хурал: Аудио болон видео хурал хийн, дахин өөр апп ашиглахгүйгээр хялбар уулзалт, хурал зохион байгуулна.
  • Зайнаас ажиллах боломж: Гар утас, компьютер зэрэг хүссэн төхөөрөмжөөсөө ажиллана.
operator
  • Дуудлага шилжүүлэх: Харилцагчийн дуудлагыг тохирох мэргэжилтэн рүү нь шилжүүлэх боломжтой.
  • Түүх хуваалцах: Харилцагчийн дуудлагын түүх, тэмдэглэлийг баг, хамт олонтойгоо хуваалцаж, харилцагч асуудлаа дахин тайлбарлах шаардлага үүсгэхгүй.
  • Харилцагчтай байнгын холбоо үүсгэх: Давтан дуудлага бүрийг ижил мэргэжилтэнд холбож, харилцагчтайгаа тасралтгүй, тогтвортой харилцаа үүсгээрэй.
  • Дугаар нууцлах: Ажилтны хувийн дугаарыг харилцагчаас нууж, аюулгүй байдлыг хангана.
operator
  • AI мэдээллийн туслах: Байгууллагын дүрэм, журам зэрэг ажилтнуудын түгээмэл асуултад хариулна.
  • Дуут шуудан: Хариулж амжаагүй дуудлагын мэдээлэл таны и-мэйл хаягт шууд ирнэ.
  • Ажлын цагийн тохиргоо: Ажилтан бүр өөрийн ажлын төлөвөө удирдаж, идэвхтэй, цайны цаг, уулзалттай зэрэг статусаа тохируулна.
operator
  • Дэлгэрэнгүй тайлан: Орсон, гарсан дуудлага илгээсэн мессежийн тайланг ажилтан, газар нэгж тус бүрээр нь хянах боломжтой.
  • Гүйцэтгэлийн хяналт: Ажилтан бүрийн ажлын төлөвийг хянаж, гүйцэтгэлийг бодит мэдээлэлд үндэслэн үнэлнэ.
  • Дуудлагын дэлгэрэнгүй мэдээлэл: Ярианы бичлэг, байршил, ангилал, тэмдэглэлийг дуудлага бүр дээр хадгална.
operator
  • Хэрэглэгчийн мэдээлэл нэгтгэх: Байгууллагын хэрэглэгчийн мэдээллийг дотоод системтэй холбоно.
  • Бүх системтэй холбогдоно: CRM, ERP болон бусад бүх төрлийн дотоод системтэй холбоно.
  • Мэдээллийн аюулгүй байдал: Бүх мэдээлэл дамжуулах болон хадгалах үедээ шифрлэгдэж, олон улсын стандартын дагуу хамгаалагдсан.
  • Microsoft Teams интеграц: Microsoft Teams дотроосоо CallPro-ийн дугаараар шууд дуудлага хийж, хүлээн авах боломжтой.
operator

Ухаалаг шийдэл, танай бизнест

Датагаа цуглуул

Ажилтан бүр байгууллагын дугаараар ярьж, мессеж бичих тул ажилтан солигдсон ч харилцагчийн түүх байгууллагад хадгалагдана.

Харилцаа холбооны зардлаа багасга

Ажилтан бүрд хязгааргүй яриа, мессежийн эрхтэй дугаар олгож, утасны зардлаа тогтмол төлбөрт багтаа.

Харилцагчийн асуудлыг нэг дуудлагаар шийд

Дуудлагыг дэлгэрэнгүй нь хамт хариуцсан ажилтанд шилжүүлснээр харилцагч асуудлаа дахин тайлбарлах шаардлагагүй.

Хаанаас ч нэг баг шиг ажилла

Дотоод чат, видео хурал, AI лавлахыг нэг апп-д нэгтгэж, оффис болон талбарт байгаа ажилтнуудаа холбоорой.

CallPro Teams аппликейшн

Татахteams app cover image

100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой

Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.

Боломжит интеграциудыг үзэх

Яагаад та CallPro Teams
үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?

Бизнесийн хамгийн том үнэ цэн болох хэрэглэгчдэдээ 

илүү дотно, шуурхай үйлчилгээг хүргэхэд танд туслах болно.

30%

Хэрэглэгчдийн 30% нь мэргэжилтнүүдтэй шууд гар утсаар нь холбогддог.

70%

Хэрэглэгчдийн 70% нь мессежээр шууд ажилтантай холбогдох нь хялбар гэж үздэг.

8/10

Байгууллагын 10 дуудлага бүрийн 8 нь дараагийн удаа шууд мэргэжилтэнтэй холбогддог.

60/40

Нэг мэргэжилтэн өдөрт 60 дуудлага хүлээн авч 40 дуудлага гадагш хийдэг.

Түгээмэл асуулт, хариултууд

Апп-аа хаанаас татах вэ?

Ухаалаг гар утсанд зориулсан хувилбарыг App Store болон Play Store-оос, харин компьютерт зориулсан хувилбарыг эндээс татаж авах боломжтой.

Aпп-аасаа ямар ч дугаарт залгаж болох уу?

Болно. CallPro Teams апп-аар өөрийн IP72 дугаараас бүх операторын дугаар руу залгана. Байгууллагын суурин дугаарын дотуур дугаарыг давхар тохируулсан бол залгахдаа суурин дугаараа ч сонгож болно.

CallPro Teams гэж юу вэ? CallPro Voice-оос юугаараа ялгаатай вэ?

CallPro Teams нь байгууллагын дотоод чат болон ажилтан бүрийн ажлын дугаарыг нэгтгэсэн харилцааны платформ юм. CallPro Voice нь байгууллагын суурин дугаарын дуудлага зохицуулах шийдэл юм. Ажилтан бүр Teams-ээр өөрийн дугаараар харилцагчтайгаа шууд харилцаж, тэр бүх харилцааны түүх байгууллагад төвлөрч хадгалагдана.

Интернетийн хурд хамаарах уу?

Хамаарна. CallPro Teams интернэтээр ажилладаг тул холболт сул үед дуудлага тасалдаж болно. Тогтвортой Wi-Fi эсвэл 4G/5G сүлжээнд ашиглахыг зөвлөж байна.

Ямар төхөөрөмж дээр ажилладаг, апп-аа хаанаас татах вэ?

iOS, Android болон Huawei ухаалаг утас дээр ажиллана. Мөн компьютерийн хувилбар бий. iPhone-д App Store-оос, Android утсанд Google Play Store-оос татна.

Дотоод системтэйгээ интеграци хийж ажиллаж болох уу?

Болно. API болон бусад шийдлээр CRM, ERP, Helpdesk зэрэг 100 гаруй төрлийн системтэй холбох боломжтой. Ингэснээр харилцагчийн мэдээллийг нэг санд төвлөрүүлж, дуудлагын үеэр CRM дээрх мэдээллийг шууд харах боломжтой болно. API болон интеграци нь Багц 2-т багтдаг.

Video call хийж болох уу?

Байгууллага дундаа хурлын өрөө үүсгэж, аудио болон видео дуудлага хийх боломжтой.

Яриа, мессежний төлбөр нэмэгдэж төлөгдөх үү?

Яриа, мессеж хязгааргүй тул хэр их ашиглаж байгаагаас үл хамааран нэмэлт төлбөр бодогдохгүй. 30 хоногийн хугацаатай байгууллагын дундын хэрэглээний нэмэлт дата багц авах боломжтой.

Ярианы чанар нь хэр сайн бэ?

Монголд байрлах серверээр дуудлага дамждаг тул саатал бага, чанар өндөр байна.

Хэрэглэгчийн мэдээлэлдээ яаж өөрчлөлт оруулах вэ?

Хэрэглэгчийн мэдээллээ өөрсдийн админ эрхээрээ өөрчилж болно. Эсвэл info@callpro.mn мэйл хаягаар хүсэлт илгээж мэдээллүүдээ өөрчлүүлээрэй.

Ажилтан ямар дугаараар залгаж, хэн рүү залгах боломжтой вэ?

Ажилтан бүр IP72 дугаартай болно. Интернет орчинд энэ дугаараараа эсвэл байгууллагын суурин дугаараар бүх үүрэн болон суурин сүлжээ рүү хязгааргүй залгаж, мессеж илгээнэ. Интернетийн тасалдалтай орчинд ажилладаг бол ирж буй дуудлагаа eSIM эсвэл биет SIM картаар 2G, 3G сүлжээгээр хүлээн авч болно.

Апп-д хэрхэн нэвтрэх вэ?

Байгууллагад бүртгэлтэй ажилтан бүр байгууллагын имэйл хаягаараа нэг удаагийн код хүлээн авна. Тухайн кодыг апп-ын нэвтрэх хэсэгт оруулна.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр бид хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, НӨАТ-ын баримтыг автоматжуулан илгээж байна. Мөн яаралтай гэмтэл саатлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Ингэснээр илүү ухаалгаар, цаг хэмнэсэн, мэдээлэл солилцох хурд нэмэгдэж байгаа нь хамгийн давуу талтай. Үүнээс онцгойлон дэлгэрэнгүй тайлангаа гаргах, харилцааны түүхээс хайлт хийж мэдээллийг харж байгааг онцолмоор байна.

Э.Төгстөгөлдөр
Программ хангамж, электроникийн инженер

Гар утасны апп-аасаа ярианы бичлэгээ сонсож, дуудлага шилжүүлж болдог нь харилцагчдын гомдол саналыг шийдвэрлэхэд төвөг удалгүй хариуцсан ажилтантай холбож өгөх цагийг хэмнэдэг. Мөн харилцааны менежерүүд маань өмнө нь энгийн дугаар ашигладаг байхад дэлгэрэнгүй мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг байсан бол одоо энэ мэдээллүүдийг нэг тайлан татаад л харах боломжтой болсон. CallPro Teams бүтээгдэхүүн манай үйлчилгээтэй нягт холбогдож, харилцааны менежерүүдийн маань салшгүй нэг хэсэг болсонд баяртай байна.

Э.Хулан, Хатан Суудал Инвест ХХК
Э.Хулан
Зээл төлбөр тооцоо удирдлагын газрын захирал
Харилцагчдын түүхүүд
CallPro AI лого

Та бизнестээ Teams үйлчилгээг нэвтрүүлэх үү?

Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.

Мэргэжилтэнтэй холбогдох
Viber