
Хувийн туслах
Ажилтны асуултад хариулж, хэрэгтэй мэдээллийг хайж олж, дуудлага, уулзалтыг хураангуйлах, тайлан гаргах, мэдэгдэл түгээх ажлыг автоматжуулна.
.png)
CallPro AI ашиглан харилцагчийн сэтгэл ханамжийг 46% нэмэгдүүл
CallPro AI ашиглан асуудлыг 5 дахин хурдан шийдвэрлэ
CallPro AI ашиглан хүний нөөцийн зардлаа 60% багасга
CallPro AI ашиглан орлогоо 26% өсгө
Журам лавлах
Чөлөө авах журам, ажлын цаг, цалин урамшууллын бодлого зэрэг асуултаа Teams Bot-оос асуугаад секундын дотор хариулт аваарай. Хэнээс асуухаа хайх, баримт бичиг ухах шаардлагагүй.
Бүгдийг хайх
Teams Bot таны чат, дуудлагын түүх, тэмдэглэл, байгууллагын баримт бичгээс хайж, эх сурвалжийг нь заасан бүрэн хариулт гаргаж өгнө.
Дуудлага, уулзалтаа хураангуйлах
Ярианы бичлэг болон видео хурлын гол санаа, шийдвэр, хийх ажлуудыг Teams Bot автоматаар хураангуйлна. Уулзалтад суугаагүй ч юу болсныг минутын дотор ойлгоорой.
Харилцагчийн түүхээ нэг дор харах
Харилцагч залгахаас өмнө түүнтэй өмнө нь хэн, хэзээ, юу ярьсныг Teams Bot-оос асуугаарай. Өмнөх дуудлага, тэмдэглэл, ангиллыг нэгтгэн товч мэдээлэл болгож өгнө.
Ажлаа автоматжуулах
Хүсэлтээ хэлэхэд л давтагддаг ажил автоматжуулалт болно. Жишээ нь өдөр бүрийн алдсан дуудлагын жагсаалт, долоо хоног бүрийн гүйцэтгэлийн тайланг Teams Bot танд тогтмол илгээнэ.
Тайлан гаргах
Мэргэжилтэн, Excel хэрэггүй. Дуудлагын тоо, хариулсан хувь, ажилтны гүйцэтгэл зэрэг тайланг Teams Bot-оос хүсэхэд л интерактив dashboard болгон гаргаж өгнө.
Мэдэгдэл, зарлалаа түгээх
Байгууллагын шинэ мэдээлэл, журмын өөрчлөлт, зарлалаа Teams Bot-оор бүх ажилтанд эсвэл тодорхой хэлтэст шуурхай хүргээрэй. Хэн уншсан, уншаагүйг нь ч харна.
Шинэ ажилтнаа дасгах
Шинэ ажилтан байгууллагын бүтэц, журам, ажлын процесс, хэн рүү хандахаа Teams Bot-оос асууж, өөрөө танилцана. Ингэснээр дасан зохицох хугацаа богиносож, хамт олны цаг хэмнэгдэнэ.
Та бизнестээ AI шийдэл нэвтрүүлэх үү?
Байгууллагынхаа онцлогт тохирох хиймэл оюунт туслахыг манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван сонгоорой
Зөвлөгөө авах