Борлуулалтад хүргэдэг олон сувгийн харилцаа
Зөвлөхтэй холбогдох
Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж
Сошиал сувгууд
Facebook, Instagram, Viber, Telegram-аар ирсэн захиалга, асуултыг нэг дороос хариулж, сошиал сувгийн борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Харилцагчийн төв
Захиалга, хүргэлт, буцаалт, баталгаажуулалтын дуудлагыг ангилж, зохих ажилтанд шилжүүлэх, ачааллыг тэнцвэртэй хувиаралах боломжтой.
Дуудлагын анализ
Дуудлагыг текстрүү хөрвүүлж, хураангуйлах, захиалга, гомдол, буцаалт зэргээр бүх дуудлагыг ангилж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг гаргана.
Хиймэл оюунт оператор
Дуудлагад хүний оролцоогүйгээр 24/7 хариулж, захиалгын төлөв, хүргэлтийн хугацаа, дэлгүүрийн байршил, буцаалтын нөхцөл зэрэг түгээмэл асуултад хариулна.
Мессеж мэдэгдэл
Хямдрал, шинэ бүтээгдэхүүн, захиалгын баталгаажуулалт, хүргэлтийн мэдээллийг олон хэрэглэгчид нэгэн зэрэг мессежээр хүргэнэ.
Хэрэглээний жишээ
Урамшууллын мэдээлэл
Шинэ бүтээгдэхүүн, хөнгөлөлт, урамшууллын мэдээллийг хэрэглэгч бүрийн онцлогт тохируулан мессеж болон автомат дуудлагаар хүргэж, тохирох саналыг хүргэнэ.
Захиалга баталгаажуулалт ба хүргэлтийн мэдээлэл
Автомат мессеж болон сошиал сувгаар хэрэглэгчдийг захиалга, хүргэлтийн үйл явцын талаарх мэдээллээр хангана.
Худалдан авалтыг үргэлжлүүлэхэд тусална
Худалдан авалтаа дуусгалгүй орхисон хэрэглэгчдэд сануулга мессеж илгээж худалдан авалтаа үргэлжлүүлэхэд нь тусалж, сонирхож болох бүтээгдэхүүнийг санал болгоно.
Харилцагчийн дэмжлэгийн автоматжуулалт
Хиймэл оюунт оператор болон сошиал сувгуудаар дамжуулан түгээмэл асуултыг шуурхай шийдвэрлэж, шаардлагатай үед ажилтан руу шилжүүлнэ.
Дэлгүүрийн байршил, цагийн хуваарь
Хэрэглэгч өөрт ойр дэлгүүрийн байршил болон ажиллах цагийн хуваарийг хялбархан мэдэх боломжтой.
Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг нэгтгэнэ
Дуудлагын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, давтагдаж буй гомдол, асуудлыг тодорхойлон үйлчилгээгээ сайжруулна.
100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой
Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.
