CallPro AI лого

Дуудлагын чанарыг үнэлэх хиймэл оюунт туслах

Дуудлага бүрд үйлчилгээний чанарын шалгалт хийж, үнэлгээ өгнө.

CallPro AI Call Analysis: дуудлагын шинжилгээний үр дүн

CallPro AI ашиглан харилцагчийн сэтгэл ханамжийг 46% нэмэгдүүл

CallPro AI ашиглан асуудлыг 5 дахин хурдан шийдвэрлэ

CallPro AI ашиглан хүний нөөцийн зардлаа 60% багасга

CallPro AI ашиглан орлогоо 26% өсгө

Шошго дүрс
Дуудлага үнэлэх
AI туслах дуудлага бүрийг автоматаар сонсож, танай байгууллагын үнэлгээний шалгуураар оноо өгнө. Санамсаргүй сонгосон цөөн дуудлага биш, 100% дуудлагыг хамарна.
AI контент үүсгэгч дүрс
Яриа хураангуйлах
Дуудлага бүрийн гол сэдэв, харилцагчийн хүсэлт, шийдвэрлэсэн эсэхийг хэдхэн өгүүлбэрт багтааж хураангуйлна. Бичлэгийг эхнээс нь дуустал сонсох хэрэггүй.
Сэтгэл хөдлөл таних
Харилцагчийн дуу хоолой, үг хэллэгээс сэтгэл ханамж, бухимдал, уур уцаарыг таньж, анхаарах шаардлагатай дуудлагыг тэр даруй онцолно.
Стандарт шалгах
Мэндчилгээ, өөрийгөө танилцуулах, харилцагчийг баталгаажуулах, салах ёс гүйцэтгэх зэрэг үйлчилгээний стандартыг ажилтан бүрэн мөрдсөн эсэхийг автоматаар шалгана.
Эрсдэл илрүүлэх
Зохисгүй үг хэллэг, буруу мэдээлэл өгсөн, хувийн мэдээлэл задруулсан, гомдол гаргах эрсдэлтэй дуудлагыг илрүүлж, удирдлагад шууд мэдэгдэнэ.
Ажилтан дадлагажуулах
Ажилтан бүрийн сул, давуу талыг тодорхойлж, дуудлагын бодит жишээн дээр тулгуурласан зөвлөмж өгнө. Сургалт хэрэгтэй сэдвийг ч санал болгоно.
Гүйцэтгэл харьцуулах
Ажилтан, баг, ээлж хоорондын үнэлгээний оноог харьцуулж, цаг хугацааны явцад гарч буй өөрчлөлтийг dashboard-оор харуулна.
Чиг хандлага олох
Олон мянган дуудлагаас харилцагчдын хамгийн их асуудаг асуулт, давтагддаг гомдол, бүтээгдэхүүний асуудлыг илрүүлж, үйлчилгээгээ сайжруулах шийдвэр гаргахад тусална.
CallPro AI лого

Та бизнестээ AI шийдэл нэвтрүүлэх үү?

Байгууллагынхаа онцлогт тохирох хиймэл оюунт туслахыг манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван сонгоорой

Зөвлөгөө авах
Viber