2026-11-04

CallPro хэрэглэгчдэд зориулсан ухаалаг туслах Аряа

Аряагаас хүссэн тайлангаа асуухад л шаардлагатай мэдээллийг боловсруулж харуулна.

6
минут уншина
FacebookTwitter (X)LinkedIn

Өдөр тутмын ажилд зарцуулдаг цагийн багагүй хэсэг мэдээлэл хайх, тайлан бэлдэхэд өнгөрдөг. Өнгөрсөн сарын дуудлагын тайланг гаргах гэхэд л хэд хэдэн цэс дамжих, мэдээллээ нэгтгэх, Excel дээр тооцоолол хийх шаардлага гардаг. Одооноос эдгээр ажлыг хийхэд заавал олон алхам дамжих шаардлагагүй боллоо.

CallPro Platform-ийн AI туслах Аряа нь таны хүссэн мэдээллийг олж, дата дээр ажиллаж, үр дүнг графикаар харуулахаас гадна дүгнэлт гаргаж, цаашид юуг сайжруулах талаар чиглүүлнэ. Мөн платформыг хэрхэн ашиглахтай холбоотой асуултад алхам алхмаар зааварчилгаа өгнө.

1. График тайланг хүссэн хэлбэрээр гаргана

Тоон мэдээллийг хүснэгтээр харах нэг хэрэг, харин графикаар харах өөр хэрэг. Учир нь график мэдээллийн өсөлт, бууралт, өөрчлөлтийн чиг хандлагыг илүү хурдан ойлгоход тусалдаг.

Аряагаас хүссэн тайлангаа асуухад л шаардлагатай мэдээллийг боловсруулж, график хэлбэрээр харуулна.

Жишээ нь: “Өнгөрсөн сарын дуудлагын тайланг графикаар харуул” гэхэд Аряа таны хүсэлтийн дагуу дуудлагын тайланг гаргаж, нэг мэдээллийг хэд хэдэн төрлийн графикаар дүрслэх боломжтой.

График тайлангаас нийт дуудлагын тоог графикаар харах, өдөр, долоо хоног, сараар дуудлагын өөрчлөлтийг ажиглах, ачаалал ихтэй цагийн хуваарийг тодорхойлох зэрэг мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар хүлээн авна. Хамгийн чухал нь график бүрийг гараар бэлдэх шаардлагагүй. Хүссэн мэдээллээ хэлж, үр дүнг шууд татаж авах боломжтой.

2. Тайлан үзүүлэлтийг хооронд нь харьцуулна

Нэг удаагийн тайлан тухайн үеийн нөхцөл байдлыг харуулдаг бол харьцуулсан тайлан өөрчлөлтийн шалтгаан, чиг хандлагыг ойлгоход тусалдаг.

Аряа зөвхөн тоон мэдээлэл харуулаад зогсохгүй, таны хүссэн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж, гарсан үр дүнг тайлбарлана.

Жишээ нь, “Аравдугаар сард ажилтнуудын дуудлагад хариулсан хугацааг харьцуул” - энэ хүсэлтийн дагуу Аряа ажилтнуудын үзүүлэлтийг харьцуулсан график гаргаж, хариулах хугацааны ялгааг харуулна. 

  • Аль ажилтан дуудлагад хамгийн хурдан хариулж байгааг харах
  • Ажилтнуудын үзүүлэлтийн зөрүүг тодорхойлох
  • Өмнөх хугацаатай харьцуулахад гарсан өөрчлөлтийг ажиглах
  • Анхаарах шаардлагатай үзүүлэлтүүдийг хялбар илрүүлж чадах юм.

Ингэснээр CallPro хэрэглэгчид зөвхөн тоон мэдээлэл хараад өнгөрөхгүй, датадаа үндэслэн үйлчилгээний чанар болон багийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжтой болно.

3. Дүгнэлт гаргаж, дараагийн алхмыг санал болгоно

Тайлан гаргах, харьцуулалт хийх нь ажлын эхний хэсэг. Харин тэдгээр мэдээлэлд үндэслэн ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь илүү чухал.

Аряа таны хүссэн дата мэдээллийг шинжилж, анхаарах шаардлагатай үзүүлэлтүүдийг тайлбарлан, сайжруулах үйлдлүүдийг санал болгоно.

Жишээлбэл, дуудлагад хариулах дундаж хугацаа нэмэгдсэн байвал ачаалал ихтэй цагийн хуваарь, ажилтнуудын гүйцэтгэл зэрэг үзүүлэлтэд анхаарахыг зөвлөнө. Мөн “Дуудлагын үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд ямар үзүүлэлтүүдэд анхаарах хэрэгтэй вэ?” гэх зэргээр Аряагаас шууд асуусан ч болно.

4. Платформ ашиглах зааврыг алхам алхмаар өгнө

CallPro Platform дотроо маш олон төрлийн функц, тохиргоотой. Тиймээс шинэ ажилтан системтэй танилцах, эсвэл тодорхой нэг тохиргоог өөрчлөх үед мэдээлэл хайх шаардлага гардаг. Энэ үед Аряа таны асуултад тохирсон зааварчилгаа өгнө. “Дуудлагын IVR тохиргоог хэрхэн хийх вэ?”, “Ажилтны дуудлагын тайланг хаанаас харах вэ?”, “Шинэ хэрэглэгч нэмэхдээ ямар алхмууд хийх вэ?” гэх мэт танд ямар асуулт байна, тэр бүгдийг түүнээс асууж лавлаарай.

Аряа системийн функц, тохиргоо, ашиглалтын талаар тайлбарлаж, шаардлагатай үйлдлийг хэрхэн хийхийг алхам алхмаар заана. Дахин цэс бүрээр хайх шаардлагагүй.

Тайлан гаргах, график дүрслэл үүсгэх, дата харьцуулах, үр дүнг тайлбарлах, дараагийн алхмыг тодорхойлох, систем ашиглах заавар өгөх гээд Аряа таны өдөр тутмын ажлын олон хэсэгт тусална. Та юу мэдэхийг хүсэж байгаагаа хэл. Аряа мэдээллийг боловсруулж, ойлгомжтой болгон хүргэнэ.

Аряатай хамт CallPro Platform-оо илүү ухаалгаар ашиглаарай.

‍Доорх хэсэгт мэдээллээ үлдээн манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

‍

Viber