Өнөөдөр хэрэглэгч байгууллагатай сошиал сувгуудаар маш их харилцдаг болсон. Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp, Viber зэрэг сувгаар асуултаа илгээж, мэдээлэл авч, захиалга өгөх нь өдөр тутмын хэрэглээ болжээ. Харин байгууллагын хувьд энэ нь нэг шинэ асуудлыг бий болгож байна. Хэрэглэгчийн мессежинд хэзээ, хэр хурдан хариулж байгаа вэ?
Олон хэрэглэгч нэгэн зэрэг бичих, орой болон амралтын өдөр мессеж ирэх үед хариу хүлээсэн чат хуримтлагдаж эхэлдэг. Ялангуяа сурталчилгаа, шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр энэ ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл хиймэл оюунт чатын туслах 24/7 танай байгууллагын чат, зурвасуудад шуурхай хариулах болно.
1. Бүх сувгийн чатыг нэг дор төвлөрүүлэх боломж

CallPro Social үйлчилгээ ашигласнаар хэрэглэгчтэй харилцах бүх сувгийн чатыг нэг дороос хариулах боломжтой. Операторууд олон цонх дамжин ажиллах шаардлагагүй болж, Facebook, Instagram, LINE, Viber, WhatsApp, Telegram зэрэг сувгаар ирсэн бүх мессежийг нэг дор төвлөрүүлэн хариулна. Өөрөөр хэлбэл, чат аль сувгаас ирснээс үл хамааран хэрэглэгчийн асуулт, хүсэлт бүрийг нэг цонхоор харах боломжтой.
Үүгээр зогсохгүй аль сувгаар хамгийн их мессеж ирж байгаа, хэрэглэгчид ямар төрлийн асуулт хамгийн их тавьж байгааг нэг дороос хянаж, харилцагчийн үйлчилгээнийхээ ачаалал болон хэрэгцээг илүү тодорхой харах боломжтой.
2. Түгээмэл асуултуудыг ойлгож хариулна

Харилцагчийн үйлчилгээний багийн өдөр тутмын ажлыг харахад байнга давтагддаг асуулт олон байдаг. Үйлчилгээний үнэ, ажиллах цаг, салбарын байршил, бүртгүүлэх нөхцөл зэрэг асуултад операторууд дахин дахин ижил мэдээлэл өгдөг.
Хиймэл оюунт чатын туслах эдгээр асуултыг таньж, байгууллагын өгсөн мэдээллийн санд үндэслэн шууд хариулна. Жишээлбэл, нэг хэрэглэгч “Танай салбар хэдэн цаг хүртэл ажилладаг вэ?” гэж асуухад оператор хариу бичих шаардлагагүй. Харин “Миний захиалгын асуудлыг шийдэж өгөөч” гэх мэт хүнээс шийдвэр, тайлбар шаардсан асуудал гарвал тухайн яриаг хиймэл оюунт туслах операторт шилжүүлэх болно.
Ингэснээр хиймэл оюун нь операторт заавал очих шаардлагагүй анхан шатны асуултуудыг ойлгож хариулна. Мөн олон хэрэглэгчийн асуултад нэгэн зэрэг хариулах боломжтой. Тиймээс мессежний тоо нэмэгдсэн үед хүлээлгийн хугацаа нэмэгдэхгүй.
Энэхүү чатботын гол онцлог нь хэрэглэгчийн түгээмэл асуултыг ойлгож, байгууллагын өгсөн мэдээлэлд үндэслэн шууд хариулна.
Нэг асуултыг өөр өөрөөр асуусан ч утгыг нь таньж, тохирох хариултыг өгөх тул хэрэглэгч хариулт авахын тулд удаан хүлээх шаардлагагүй.
3. Чатботын нарийвчилсан тайланг гаргана

Хиймэл оюунт чатботын ажлыг зөвхөн “хэдэн мессежинд хариулсан”-аар хэмжихгүй, харилцагчтай хэрхэн ажиллаж байгааг нь тоогоор харах боломжтой. Нийт хэдэн мессеж хүлээн авч, хэдэн харилцагчид хариулсан, дунджаар хэр хугацаанд хариу өгснийг тайлангаас харна. Мөн Facebook, Instagram, WhatsApp, Viber зэрэг суваг тус бүрийн үзүүлэлтийг салгаж харах боломжтой.
Нийт харилцан ярианы хэдэн хувийг операторт шилжүүлснийг харуулна. Харин хэдэн хувийг хиймэл оюун өөрөө бүрэн шийдвэрлэснийг тусад нь хэмжинэ. Ингэснээр виртуал туслахын ачаалал болон бодит үр дүнг тооцоолж чадах юм.
Ингэснээр чатбот үнэхээр операторын ачааллыг бууруулж байна уу, эсвэл ямар төрлийн асуулт дээр хүний оролцоо шаардлагатай хэвээр байгааг мэдэх боломжтой. Түүнчлэн өдөр, долоо хоног, сарын үзүүлэлтүүдийг харьцуулснаар үйлчилгээний өөрчлөлт, ачааллын өсөлт бууралтыг илүү тодорхой ажиглана.
Байгууллагынхаа сошиал сувгуудыг хиймэл оюунт чатын туслахтай холбож, хэрэглэгчдэд илүү шуурхай хариу хүргэхийг хүсвэл доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй. Манай мэргэжилтнүүд тантай холбогдож, үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.


