
Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж
- Бүх суваг нэг дэлгэцэнд: Facebook, Instagram, WhatsApp, Viber, Telegram, LINE, энгийн мессежүүдийг нэг дороос удирдана.
- Харилцагчийн түүх: Байнгын болон VIP харилцагчаа таньж, тухайн хэрэглэгчийн өмнөх түүх, харилцааны мэдээллийн санг үүсгэнэ.
- 24/7 үйлчилгээ: Бүх сошиал сувгийн чат, зурвасуудад 24/7 ажиллах дүрэм, хиймэл оюунт чатын туслах хариулна.
.webp)
- Олон сувгийн кампанит ажил: Маркетингийн мессежийг олон сувгаар хүргэж, хэрэглэгчийн оролцоог 50–70% хүртэл нэмэгдүүлнэ.
- Автомат сануулга: Захиалсан цагийг харилцагчдад автоматаар сануулна.
- Цаг захиалга: Харилцагчид чат, мессеж илгээн шууд цаг захиалах боломжтой.
.webp)
- AI автомат хариулт: Мэдлэгийн санд тулгуурлан түгээмэл асуултыг таньж, харилцагчид шууд хариулна.
- Автомат чиглүүлэлт: Ирсэн мессежийг агуулга, хүсэлтэд нь үндэслэн тохирох ажилтанд автоматаар хуваарилна.
- Оператор руу шилжүүлэх: Нарийн, төвөгтэй асуудлыг ажилтан руу шууд шилжүүлнэ.
.webp)
- Хуваарилалт ба ангилал: Яриаг тохирох ажилтанд хуваарилж, агуулга, сэдвээр нь ангилан зохион байгуулна.
- Хариултын загвар: Бэлэн загвараар түгээмэл асуултад хурдан, ижил стандартаар хариулна.
- Үнэлгээ: Харилцагчид үйлчилгээг үнэлж, өөрийн болон багийнхаа гүйцэтгэлийг хэмжинэ.
- Тайлан: Сувгууд болон ажилтнуудын гүйцэтгэлийг дэлгэрэнгүй тайлангаар хянана.
.webp)
- Мессенжер платформууд: WhatsApp, Messenger, Instagram, Viber, LINE, Telegram, энгийн мессежтэй холбоно.
- Борлуулалтын системтэй холбох: Цаг захиалга, борлуулалтын бусад системтэй уялдаж ажиллана.
.webp)
Ухаалаг шийдэл, танай бизнест
Нэгдсэн удирдлага
Платформ хооронд шилжих шаардлагагүйгээр Messenger, WhatsApp, Viber, Telegram, SMS зэрэг бүх сувгийг нэг самбарт нэгтгэн удирдсанаар бүх харилцааг хялбар, шуурхай хянах боломжийг олгоно.
Маркетингийн идэвхижүүлэлт
Байгууллагууд олон сувгаар идэвхижүүүлэлтийн мессеж, сурталчилгаа, мэдэгдлийг зэрэг илгээн хэрэглэгчдэдээ илүү өргөн хүрээнд, үр дүнтэй хүрэх боломжтой.
Автоматжуулалт ба хиймэл оюун
Хиймэл оюуны тусламжтайгаар байгууллагын мэдлэгийн санд суурилан хэрэглэгчийн асуултад операторын оролцоогүйгээр хариулна.
Ухаалаг багийн ажиллагаа
Харилцан яриаг хариуцах ажилтанд хуваарилах, ангилах, хэрэглэгчид үнэлгээ өгөх, бэлдсэн хариулт, тайлангийн хэрэгслүүд нь өдөр тутмын давтагддаг ажлуудыг хөнгөвчилнө.
Хиймэл оюунт чатын туслах

Байгууллагын сошиал хуудсаар ирсэн хэрэглэгчийн асуулт, санал хүсэлтийг бүртгэн, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт чат туслахын тусламжтайгаар шуурхай, оновчтой хүргэнэ.
Таны бизнест үзүүлэх үр өгөөж
Бизнесийн хамгийн том үнэ цэн болох хэрэглэгчдэдээ
илүү дотно, шуурхай үйлчилгээг хүргэхэд танд туслах болно.
+89%
Үнэнч харилцагч
+67%
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
50-70%
Маркетингийн идэвхижүүлэлтийн оролцоо
-7.5%
Нэгж харилцаанд зарцуулах зардал
Түгээмэл асуулт, хариултууд
CallPro Social гэж юу вэ?
Байгууллагын бүх сошиал сувгийн чатыг нэг цонхонд нэгтгэн хүлээн авах, хариулах, ажилтнуудад хуваарилах үйлчилгээ. Facebook Messenger, Instagram, WhatsApp Business, Viber, Telegram, LINE, Lime сувгуудыг холбох боломжтой.
Сошиал аккаунтаа хэрхэн холбох вэ?
“Мэргэжилтэнтэй холбогдох” товчийг дарж бидэнтэй холбогдоорой. Борлуулалтын зөвлөх танд тохирох шийдлийг санал болгож, сошиал аккаунтаа холбон үйлчилгээгээ эхлүүлэхэд тань тусална.
Чатад автоматаар хариулах боломжтой юу?
Болно. Нэмэлтээр CallPro AI чатын туслах үйлчилгээг нэвтрүүлснээр AI туслах нь мэдлэгийн санд тулгуурлан хэрэглэгчдэд 24/7 автоматаар хариулна. AI туслах хариулж чадаагүй чатыг операторт шилжүүлэх бөгөөд тухайн чат Inbox-ийн “Хүлээгдэж буй” хэсэгт орж, ажилтан өөртөө хуваарилан хариулах боломжтой.
Чатуудыг ажилтнуудад хуваарилж, хариулах цагийн хуваарь тохируулж болох уу?
Болно. Үйлчилгээг нэвтрүүлсний дараа console.callpro.mn вэбсайтад админ эрхээр нэвтэрч, чат хуваарилалт болон хариулах цагийн хуваарийн дүрмийг тохируулах боломжтой.
Байнга илгээдэг хариултаа загвар болгож хадгалж болох уу?
Үйлчилгээг нэвтрүүлсний дараа та console.callpro.mn вэбсайтаас админ эрхээрээ загвар хадгалах тохиргоог хийх боломжтой. Ажилтан чатад хариулахдаа хадгалсан загвараас сонгож илгээх боломжтой болно.
Ажилтан болон сувгийн гүйцэтгэлийн тайлан гаргах уу?
Тийм. Харилцан яриа, AI туслах, ажилтны гүйцэтгэл, сэтгэл ханамж ба ангилал, ачааллын 5 төрлийн дэлгэрэнгүй тайлан авах боломжтой.
Чат бичсэн хэрэглэгчээ бүртгэж болох уу?
Чатын удирдах хэсгээс шинэ хэрэглэгч бүртгэх, хэрэглэгч аль хэдийн бүртгэлтэй бол "Хэрэглэгч холбох" зэрэг боломжоор өмнөх бүртгэлтэй нь холбоно. Хүсээгүй хэрэглэгчийг блоклож болох ба блоклосон чат дахин нээгдэхгүй.
Дотоод системтэйгээ холбож болох уу?
Болно. Дотоод системтэй интеграц хийх боломжтой бөгөөд нэвтрүүлэлтийн эхний долоо хоногт тохиргоог хийж гүйцэтгэнэ. Интеграц хийснээр AI туслах дотоод системтэй холбогдон захиалга хүлээн авах боломжтой. Мөн чат бичсэн хэрэглэгчийг харилцагчийн санд бүртгэж, түүнтэй хийсэн бүх харилцааны түүхийг нэг дор хадгалах боломжтой.

