Эрүүл мэндийн салбарт зориулсан шийдэл
Зөвлөхтэй холбогдох
Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж
Лавлах, бүртгэлийн төв
Ирсэн дуудлагыг IVR цэсээр тасаг, эмч, үйлчилгээний төрлөөр ангилж, зохих ажилтанд чиглүүлнэ. Ачаалал ихтэй үед ч яаралтай дуудлагыг алдагдахгүй.
Байгууллагын дотоод харилцаа
Эмч, сувилагч, бүртгэл, лабораторийн ажилтнуудын хоорондын харилцааг нэг аппликейшнд нэгтгэж, өвчтөнтэй холбоотой мэдээллийг шуурхай солилцоно.
Үйлчилгээний чанарын хяналт
Бүртгэл, лавлах төвийн нийт дуудлагыг стандарт мэндчилгээ, мэдээллийн үнэн зөв байдлын шалгуураар хүний оролцоогүйгээр автоматаар үнэлж, өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанарыг тогтмол хянана.
Хиймэл оюунт оператор
Эмнэлгийн дугаарт ирсэн дуудлагад хүний оролцоогүйгээр 24/7 хариулж, ажлын цаг, байршил, үйлчилгээний үнэ, цаг баталгаажуулалт, үзлэгт бэлтгэх заавар зэрэг түгээмэл асуултад хариулна.
Мессеж мэдэгдэл
Үзлэгийн цагийн сануулга, шинжилгээний хариу гарсан тухай мэдэгдэл, урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтын мэдээллийг олон өвчтөнд нэгэн зэрэг илгээнэ.
Хэрэглээний жишээ
Үзлэгийн өмнөх бэлтгэл
Үзлэг, шинжилгээнд бэлтгэх заавар (өлөн байх, авчрах бичиг баримт гэх мэт)-ыг мессеж-ээр урьдчилан илгээнэ.
Өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанарын хяналт
Бүртгэл, лавлах төвийн бүх дуудлагыг хиймэл оюунтаар үнэлж, мэндчилгээ, ёс зүй, мэдээллийн үнэн зөв байдлын зөрчлийг автоматаар илрүүлэн үйлчилгээгээ сайжруулна.
Шинжилгээний хариуны мэдэгдэл
Шинжилгээний хариу гарсан тухай өвчтөнд шууд мэдэгдэж, давтан лавлах дуудлагын тоог бууруулна.
Зайнаас эмчийн зөвлөгөө авах
Дуудлага болон онлайнаар эмчийн зөвлөгөөг зайнаас үзүүлж, өвчтөний цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.
Архаг өвчний хяналт ба эмнэлгээс гарсны дараах дагалт
Эм уух сануулга, давтан үзлэгийн мэдэгдэл илгээж, хиймэл оюунт оператороор өвчтөний биеийн байдлыг лавлах дуудлагыг тогтмол хийнэ.
Цаг захиалга ба сануулга
Мессеж сануулга болон хиймэл оюунт операторын баталгаажуулах дуудлагаар үзлэгтээ ирэхгүй байх тохиолдлыг бууруулна. Өвчтөн цагаа шууд баталгаажуулах, өөрчлөх эсвэл цуцлах боломжтой.
100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой
Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.
