CallPro AI лого

Платформын туслах

Тайлан, үзүүлэлтүүдийг тайлбарлаж, дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ажилтанд шаардлагатай заавар, тусламжийг өгнө.

CallPro AI Assistant generating a daily call report

Өдрийн мэнд

CallPro Platform-той холбоотой бүх асуултад хариулах таны туслах Аряа байна. Танд ямар мэдээлэл хэрэгтэй байна?
Танд юугаар туслах вэ?

Аряа юу чадах вэ?

Тайлан, үзүүлэлтийг тайлбарлана

Систем дээрх бүх үзүүлэлт, тайланг томьёоны хамт дэлгэрэнгүй тайлбарлана. Өөрчлөлт болон анхаарах шаардлагатай үзүүлэлтүүдийг сануулна.

Датаг харьцуулж, шинжилнэ

Таны хүссэн бүх үзүүлэлтийг хүснэгт болон графикаар харьцуулж харуулна. Өдөр, долоо хоног, сараар харьцуулж, үр дүнг татаж авах боломжтой.

Дүгнэлт гаргаж, шийдэл санал болгоно

Тайлангийн үр дүн, өөрчлөлтийн шалтгааныг олоход тусална. Мөн үйлчилгээний чанар, ажлын бүтээмжийг сайжруулах дараагийн алхмыг танд санал болгоно.

Систем ашиглах зааварчилгаа өгнө

Шинэ ажилтан нэмэх, IVR тохируулах, тайлан харах зэрэг системийн функц, тохиргоог алхам алхмаар зааварчилна. Цэс бүрээр орж хайх шаардлагагүй.

Аряаг ашигласнаар тайлан гаргах хугацаа х3 буурна

Аряаг ашигласнаар мэдээлэл хайх хугацаа 70% багасна

Аряаг ашигласнаар давтагддаг ажлууд 60% буурна

Аряаг ашигласнаар ажлын бүтээмж х2 нэмэгдэнэ

Хүссэн бүхнээ Аряагаас асуу!

Хүлээлгийн хугацааг хаанаас харах вэ?
Өнгөрсөн сарын дуудлагын ерөнхий тайланг гарга
Дуудлагад зарцуулсан хугацааг хэрхэн гаргадаг вэ?
7 хоногийн хамгийн ачаалалтай цагийг тодорхойл
Энэ сарын гарах дуудлагын тоог өдөр өдрөөр нь гаргаарай
Энэ сард хэдэн API мессеж илгээгдсэн бэ?

Санал болгох нийтлэлүүд

Түгээмэл асуулт, хариултууд

Аряагийн гаргасан тайланг Excel, PDF форматаар татаж авах боломжтой юу?

Гаргасан тайланг Excel форматаар татаж авах боломжтой.

Аряа Platform-ийн тохиргоог өөрөө өөрчилж чадах уу?

Тохиргоог шууд өөрчлөх боломжгүй. Харин шаардлагатай өөрчлөлтийг хийх зааварчилгаа, зөвлөмжийг өгнө.

Аряа ямар мэдээлэлд хандах боломжтой вэ?

Аряа нь CallPro Platform-д бүртгэлтэй танай байгууллагын мэдээллийг боловсруулж, хүсэлтийн дагуу холбогдох мэдээлэл, тайланг гаргаж өгнө.

Аряаг ашиглахад нэмэлт төлбөр төлөх шаардлагатай юу?

Аряа нь CallPro Platform-н хэрэглээнд багтсан бөгөөд ашиглахад нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй.

CallPro Platform-н бүх хэрэглэгч Аряаг ашиглах боломжтой юу?

CallPro Platform-н бүх хэрэглэгч Аряаг ашиглах боломжтой. Харин өгч буй хариулт, харах мэдээлэл нь тухайн хэрэглэгчийн эрхийн түвшнээс хамаарна.

Ажилтан бүр Arya-аас ижил мэдээлэл, тайлан авах боломжтой юу?

Arya нь платформын бүх хэрэглэгчийн асуултад хариулах боломжтой. Гэхдээ тухайн хэрэглэгчийн Platform дээрх эрхийн түвшнээс хамааран харах боломжтой мэдээлэл, тайлан өөр байна. Arya нь хэрэглэгч бүрд олгогдсон эрхийн хүрээнд мэдээлэл боловсруулж, хариулт өгнө.

CallPro AI лого

Та бизнестээ AI шийдэл нэвтрүүлэх үү?

Байгууллагынхаа онцлогт тохирох хиймэл оюунт туслахыг манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван сонгоорой

Зөвлөгөө авах
Viber