CallProVoice брэндийн лого, гар утасны хүлээстэй харилцагчийн үйлчилгээний дүрс.

Таны бизнесийн утсыг илүү ухаалаг болгоё

Outline of a person holding a phone with icons of a phone receiver and cloud around them.

Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж

  • Бизнесийн  брэнд дугаар: Бүх дуудлагаа нэг брэнд дугаарт нэгтгэж, олон зуун дуудлагыг нэгэн зэрэг хүлээн аваарай.
  • Зайнаас ажиллах боломж: Гар утас, компьютер зэрэг хүссэн төхөөрөмжөөсөө ажиллана.
  • Суурилуулалт: Нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүй богино хугацаанд нэвтрүүлнэ.
  • 24/7 тусламж, үйлчилгээ: Ажлын бус цагаар ч автомат хариулагч, хиймэл оюунт оператор харилцагчдад тань үйлчилнэ.
operator
  • Дуудлага хуваарилах, дараалал удирдах: Дуудлагыг чөлөөтэй байгаа ажилтанд хуваарилж, дуудлагын дарааллыг үр дүнтэй удирдана.
  • VIP харилцагч таних: Чухал харилцагчаа залгах үед нь таньж, тэргүүн ээлжинд үйлчилнэ.
  • Дуудлага шилжүүлэх: Дуудлагыг тохирох ажилтан руу шилжүүлэхэд харилцагч асуудлаа дахин ярих шаардлагагүй.
  • Үйлчилгээний үнэлгээ: Харилцагчид ажилтны үйлчилгээг чанарыг үнэлж, тогтмол сайжруулна.
  • Телемаркетинг: Бүх төрлийн гарах дуудлага хийн, борлуулалтын кампанит ажлаа үр дүнтэй явуулаарай.
operator
  • Автомат хариулагч: Харилцагчийг дуудлагын цэсээр нь тохирох хэлтэст шууд холбож, хүлээлгийн хугацааг багасгана. Түгээмэл, шаардлагатай мэдээллийг оператортой холбогдохгүйгээр автомат хариулагчаас шууд авна.
  • Цагийн тохиргоо: Ажлын цаг, амралтын өдрөөр дуудлагын урсгалыг автоматаар өөрчилнө.
  • Дуут шуудан: Хариулж амжаагүй дуут мессежүүд таны и-мэйл хаягт шууд илгээнэ.
operator
  • Ярианы бичлэг: Бүх дуудлагын яриаг бичиж, 6 сарын хугацаанд хадгална.
  • Дэлгэрэнгүй тайлан: Дуудлагын тоо, хүлээлгийн хугацаа, алдагдсан дуудлага зэргийг тайлангаар хянана.
  • Ажилтны хяналт: Операторуудын ажлыг бодит цагт хянаж, гүйцэтгэлийг үнэлнэ.
  • Зардлын хяналт: Гадагш хийсэн дуудлагыг бүртгэж, дуудлагын зардлаа хянаж, хэмнэнэ.
operator
  • Бүх системтэй холбогдоно: CRM, ERP болон бусад бүх төрлийн дотоод системтэй холбоно.
  • Мессеж интеграц: Дуудлагатай холбоотой мэдэгдэл, мэдээллийг мессежээр автоматаар илгээнэ.
  • API ба SDK: CallPro API, SDK-ийн тусламжтай дуудлагын боломжийг өөрийн апп болон вэбсайтад нэмэх боломжтой.
operator

Ухаалаг шийдэл, танай бизнест

Хэрэглэгчийн үйлчилгээний стандарт

Дэлгэрэнгүй тайлан, статистик ярианы түүхийг хадгалснаар дуудлагын үзүүлэлтүүдээ хянаж хэрэглэгчийн үйлчилгээгээ сайжруулаарай.

Борлуулалтын боломж

Дуудлага бүрээ алдахгүйгээр хариулж, борлуулалтын боломж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлээрэй.

24/7 үйлчилгээ

Ажлын цаг дууссан ч автомат хариулагчаас мэдээлэл авах, захиалга өгөх эсвэл хиймэл оюунт туслах таны хэрэглэгчтэй 24/7 хамт байна.

Нэмэлт тоног төхөөрөмж шаардлагагүй

Үүлэн технологид суурилсан учир нэмэлт тоног төхөөрөмж, инженеринг шаардлагагүй.

Хиймэл оюуны боломжууд

CallPro AI дуудлагыг бичвэр болгон хөрвүүлэх (STT) боломжCallPro AI дуудлагын агуулгыг хураангуйлж товчлох боломжCallPro AI дуудлагыг агуулгаар нь автоматаар ангилж, шошголох ньCallPro AI операторын гүйцэтгэл, дуудлагын чанарыг автоматаар шалгах

Хиймэл оюунт оператор

CallPro Voice AI дуудлагын урсгал: хэрэглэгч, STT, LLM, KB, TTS

Байгууллагын ажилтан мэт харилцагчийн яриаг ойлгон, асуултад оновчтой хариулж, мэдээлэл хүргэх, санал хүсэлт авах, үйлчилгээ танилцуулах зэрэг байгууллагын дуудлагын үйл ажиллагааг илүү хурдан, хялбар болгоно.

Нэмэлт үйлчилгээ

Бренд дугаар

IP72 дугаар

Дуудлага болон мессеж илгээх боломжтой 72 угтвартай суурин дугааруудаас сонголтоо хийгээрэй.

CAll sdk

Click

Танай вэб хуудсанд хандсан хэрэглэгчид дуудлагын төвийн мэргэжилтэнтэй вэбээс шууд холбогдох боломжтой.

voice

Телемаркетинг

Хэрэглэгчдэд богино хэмжээний дуут мэдээллийг дуудлага хэлбэрээр нэгэн зэрэг хүргэнэ.

integration

API

Бүх төрлийн ERP, CRM болон байгууллагын дотоод системүүдтэй интеграци хийх боломжтой.

100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой

Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.

Боломжит интеграциудыг үзэх

Яагаад та CallPro Voice
үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?

Бид Монгол, АНУ, Киргиз улсын 4000+ гаруй байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг
харилцаа холбооны мэргэшсэн компани юм.

4000+

Харилцагч
байгууллага

99.95%

Тасралтгүй
ажиллагаа

24 / 7

Техникийн хяналт,
тусламж

Найдвартай
дэд бүтэц

Үйлчилгээний багцууд

Та байгууллагынхаа хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой.

Багц 1

Толгой дугаар
3+ дотуур дугаар
Автомат хариулагч
Цагийн тохиргоо
Дуудлага хуваарилах
Хүлээлгийн ая
Олон төхөөрөмж ашиглах
Алдсан дуудлагын мэдээлэл
Дотуур холбоо
Харилцагчийн утасны жагсаалт
Дуут шуудан имэйлээр хүлээн авах
Хянах самбар
Техник дэмжлэг имэйл, мессеж

Багц 3

Багц 2-т орсон бүх боломжууд
10+ дотуур дугаар
Дотоод системтэй интеграцчилах
Харилцагчийн нэмэлт бүлэг үүсгэх
VIP харилцагч таних
Мэргэжилтэн холбогдсоныг мэдээллэх
Хүлээлгийн өрөө
Автоматаар эргэн залгах
Дуудлагын төвийн самбар
Байгууллага хооронд дуудлага шилжүүлэх
Мэргэжилтэнд үнэлгээ өгөх
Сүүлд холбогдсон мэргэжилтэнтэй холбогдох
Аналог дотуур холбоо
Дуудлагын тайлангийн SLA үзүүлэлтүүд
Шуурхай техник дэмжлэг 24/7

Түгээмэл асуулт, хариултууд

Үйлчилгээ эхлэхээс өмнө юу юу шаардлагатай вэ?

Операторын сүлжээ харгалзахгүйгээр байгууллагын суурин дугаартай байх шаардлагатай бөгөөд хараахан суурин дугааргүй бол манайхаас IP72 дугаар сонгох боломжтой. Хэрвээ төхөөрөмж ашиглах бол интернэттэй байх шаардлагатай. Хэрвээ аналог аппарат ашигладаг бол IP аппаратаар шинэчлээрэй.

Сонгосон багц дээрээ нэмэлтээр өөр багцын модуль нэмж авч болох уу?

Та байгууллагынхаа хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, өөрийн байгууллагад тохирсон багцаа сонгож, зөвхөн тухайн багцад багтсан модулийг бүрэн ашиглах боломжтой.

Гэрээ байгуулахад заавал биеэр очих шаардлагатай юу?

Манай борлуулалтын зөвлөхтэй урьдчилан цаг товлон, танай оффис дээр очиж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гэрээ байгуулах боломжтой. Мөн та хаана ч байсан бидэнтэй онлайнаар уулзалт товлож, дэлгэрэнгүй шийдлээ ярилцаж, гэрээгээ шуудангаар солилцоорой.

Дуудлагын тайлангаас ямар мэдээллүүдийг дэлгэрэнгүй харах боломжтой вэ?

Мэргэжилтнүүдийн гүйцэтгэл, хэрэглэгчтэй ярьж буй дундаж хугацаа, алдсан дуудлагын мэдээллүүд гэх мэт.

Техникийн дэмжлэгийн хүсэлтээ яаж өгөх вэ?

Манай үйлчилгээг нэвтрүүлснээр техник дэмжлэг үнэгүй бөгөөд таны хүсэлтээс хамааран түргэн шуурхай шийдвэрлэгдэнэ. Автомат хариулагчийн текстийг солиход нэмэлт төлбөргүй бөгөөд хүсэлт хүлээн авснаар ажлын нэг өдрийн дотор солигдоно.

Үйлчилгээний багцын төлбөрөөс гадна ямар нэмэлт зардал гарах вэ?

Хэрвээ танай байгууллага шинээр суурин дугаар авч байгаа бол дугаарын бүртгэлийн хураамж болон барьцаа байршуулах шаардлагатай. Дугаар ашиглах үеийн ярианы төлбөртэй холбоотой зардал нэмэгдэнэ. Мөн шинээр төхөөрөмж авах шаардлагатай байвал үүнтэй холбоотой худалдан авалтын зардал гарна.

Техник дэмжлэг болон автомат хариулагчаа солиулахад нэмэлт төлбөртэй юу?

Манай үйлчилгээг ашигласнаар техник дэмжлэг үнэгүй бөгөөд таны хүсэлтээс хамааран түргэн шуурхай шийдвэрлэгдэнэ. Автомат хариулагчийн текстийг солиход нэмэлт төлбөргүй бөгөөд ажлын нэг өдрийн дотор солигдоно.

Гэрээний хугацаанд багцаа өөрчлөх боломж байдаг уу?

Боломжтой, та манайд урьдчилан хүсэлт өгснөөр хүсэлтийн дагуу тохиргоог хийж, гэрээг шинэчлэнэ.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Гэрээнд оруулсан санхүүгийн ажилтны имэйл хаяг болон гар утасны дугаарт сар болгоны 05 болон 25-ны өдөр тогтмол төлбөрийн нэхэмжлэл очих болно. Хэрвээ санхүүгийн бүртгэлтэй имэйл хаяг болон гар утасны дугаараа солиулах бол тухайн хүсэлтээ манай info@callpro.mn хаяг руу илгээнэ үү.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр бид хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, НӨАТ-ын баримтыг автоматжуулан илгээж байна. Мөн яаралтай гэмтэл саатлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Ингэснээр илүү ухаалгаар, цаг хэмнэсэн, мэдээлэл солилцох хурд нэмэгдэж байгаа нь хамгийн давуу талтай. Үүнээс онцгойлон дэлгэрэнгүй тайлангаа гаргах, харилцааны түүхээс хайлт хийж мэдээллийг харж байгааг онцолмоор байна.

Э.Төгстөгөлдөр
Программ хангамж, электроникийн инженер

Дуудлага шилжүүлэх үйлдлийг байгууллагынхаа онцлогт тохирсон байдлаар, мөн тэр дор нь өөрчилж болдог нь маш их таалагддаг. Хамгийн сүүлд нэмэлт багц авахаар хүсэлт илгээгээд танилцуулгыг нь үзсэний дараа CallPro компаниас манай байгууллагыг хариуцсан ажилтан нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирээд нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд мөн бидэнд илүү тохирох бүтээгдэхүүнийг санал болгосонд баярлалаа. Үнэтэй, шаардлагагүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ шахдаггүй, харин бизнест нь тохирсон үйлчилгээг санал болгодог мэдрэмжтэй ажилтнуудтай гэж боддог.

Н.Удаанжаргал
Customer Experience Мэргэжилтэн

CallPro Voice үйлчилгээ нэвтрүүлснээс хойш цаг захиалгыг утсаар авдаг болсон. Байршил харгалзахгүй дуудлагад хариулж болдог учраас операторууд маань гэрээсээ ажиллах боломжтой болсон. Дуудлага бүрийг алдахгүй авч, тайлан статистикаа хянаж, ярианы бичлэгээ эргээд сонсох боломжтой болсон нь маш хялбар санагддаг.

Г.Энхболд
Мэдээлэл Технологийн Албаны Дарга

Миний ажилд маш том туслалцаа үзүүлдэг CallPro Voice шийдлийг дурдахгүй байхын аргагүй. Үйлчилгээгээ сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ярианы бичлэг хадгалах боломжтойгоос гадна шийдвэр гаргахад хэрэг болдог маш үнэтэй датаг цэгцтэй, тодорхой, нарийн гаргаж өгч чаддаг. Харилцагчийн үйлчилгээнд хэрэгтэй гэсэн шинэлэг шийдлүүдийг хэрэгтэй цаг үед нь гаргадаг учраас манай үйлчилгээний салбарт тун ээлтэй бүтээгдэхүүн юм.

Э.Батзаяа
Харилцагчийн Үйлчилгээний Газрын Захирал

Хүргэлтийн захиалга ихтэй байгаа үед CallPro Voice үйлчилгээний ачаар дуудлагуудаа хэзээд алдахгүй авч чадаж байна. Тохиргоо өөрчлүүлэх, шинэчлэлт оруулахад маш шуурхай шийдвэрлэдэг, амархан ойлголцдог болохоор CallPro компанитай хамтран ажиллахад таатай байдаг. Ажил хэргийн болон хувийн харилцаатай ямар ч хүмүүст санал болгоход нүүр бардам байдаг шүү.

Г.Ганхишиг
Маркетингийн менежер

Үйл ажиллагаа өргөжих хэрээр надад ирдэг дуудлагын ачаалал маш их нэмэгдэж байсан. CallPro Voice үйлчилгээг нэвтрүүлснээр салбарын худалдааны зөвлөхүүдэд дуудлагын ачааллыг жигд хуваарилах, хүний оролцоогүйгээр салбар байршил, цагийн хуваарийн мэдээлэл өгч болдог болсон. Үүний тусламжтайгаар маш их цаг хэмнэж, хэмнэсэн цагаа өөр ажлуудад зарцуулах боломжийг олгосон.

Б.Одгэрэл
Үүсгэн байгуулагч
Харилцагчдын түүхүүд
CallPro AI лого

Та бизнестээ Voice үйлчилгээг нэвтрүүлэх үү?

Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.

Мэргэжилтэнтэй холбогдох
Viber