Банк, санхүүгийн байгууллагуудад зориулсан шийдэл
Зөвлөхтэй холбогдох.png)
Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж
Дуудлагын төвийн үйлчилгээ
Харилцагчаас ирэх дуудлагыг ангилж (VIP, зээлдэгч, шинэ харилцагч), хүсэлтийн төрлөөр зохих мэргэжилтэн рүү шилжүүлнэ.
Хиймэл оюунт оператор
Байгууллагын дугаарт ирсэн дуудлагад хүний оролцоогүйгээр 24/7 хариулж, зээлийн нөхцөл, хүүгийн хэмжээ, төлбөрийн сануулга, дансны талаарх мэдээллийг өгнө.
Үйлчилгээний чанарын хяналт
Дуудлага бүрийн чанарыг хүний оролцоогүйгээр шалгаж, үнэлнэ. Байгууллагын стандартын дагуу мэндчилгээ, бүтээгдэхүүний мэдээллийг үнэн зөв өгснийг автоматаар оноо өгч, үйлчилгээний чанарыг үнэлнэ.
Дуудлагын анализ
Дуудлага бүрийг текст болгон хөрвүүлж, ярианы гол агуулгыг таньж, зээлийн лавлагаа, гомдол, төлбөрийн асуудал зэрэг төрөлд ангилна.
Мессеж мэдэгдэл
Зээлийн төлбөрийн сануулга, гүйлгээ болон дансны мэдэгдэл, шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон харилцагчид нэгэн зэрэг хүргэнэ.
Гол давуу талууд
- Санхүүгийн салбарын мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг өндөр түвшинд хамгаална
- Харилцаа холбооны бүх суваг, өгөгдлийг шифрлэн хамгаална
- Ажилтан бүрийн эрх үүрэгт тохирсон нэвтрэх эрхийг үүсгэж, үйлдлийг бүртгэж, хэн ямар мэдээлэлд хандсан, ямар өөрчлөлт хийснийг хянана
- Дуудлага, мессеж, сошиал сувгийн чатууд зэрэг бүх сувгаар ирсэн харилцааг нэг платформоос удирдана
- Харилцагч бүрийн хэрэглээний өмнөх түүхийг харна
- Ярианы бичлэг, чатын түүхийг хадгалж, гомдол, маргаан шийдвэрлэх болон дотоод хяналтад ашиглана
- Операторын хүлээлгийн хугацаа, хариулсан болон алдсан дуудлага, үйлчилгээний түвшний үзүүлэлтийг бодит цагаар хянана
- CallPro Voice үйлчилгээ танай байгууллагыг хэрэглэгчтэйгээ ухаалгаар холбогдох боломжийг бүрдүүлснээр борлуулалтыг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх болно.
- Харилцагчид ямар шалтгаанаар залгаж байгааг ойлгож, давтагдаж буй асуудал, гомдлын шалтгааныг тодорхойлно
- Цалингийн өдөр, маркетингийн кампанит ажил зэрэг ачаалал ихсэх үед хүчин чадлыг нэмэгдүүлнэ
- Хэрэгцээ нэмэгдэх бүрд шинэ үйлчилгээ, технологийг нэмж ашиглах боломжтой
- Нэмэлт тоног төхөөрөмж шаардахгүй, үүлэн дэд бүтэц дээр богино хугацаанд ашиглалтад оруулна
- Банкны дотоод болон CRM системүүдтэй холбоно
- Төрөл бүрийн автомат мессеж илгээнэ
- Харилцагчийн мэдээллийг таньж, хариуцсан ажилтанд шилжүүлнэ
Хэрэглээний жишээ
Зээлийн хүсэлтийн явцын мэдээлэл
Хүсэлт хүлээн авсан, шийдвэрлэгдсэн, зээл олгогдсон зэрэг үе шат бүрд мессежээр автомат мэдэгдэл илгээж, харилцагчийг мэдээллээр тасралтгүй хангана.
Харилцагчийг танин баталгаажуулах дижитал бүртгэл
Бүртгэлд шаардлагатай баримт бичиг, алхмуудын зааврыг мессежээр илгээж, AI оператор болон мэргэжилтэн харилцагчийг үе шат бүрд чиглүүлж, зааварчилгаа өгнө
Төлбөр барагдуулалт ба сануулга
Төлбөрийн хугацаа ойртсон зээлдэгчид мессеж сануулга илгээж, хугацаа хэтэрсэн тохиолдолд AI оператораар харилцагчид руу нэгэн зэрэг сануулгын дуудлага хийнэ. Ингэснээр дуудлагын төвийн ачааллыг бууруулж, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээг багасгана.
24/7 харилцагчийн дэмжлэг
Түгээмэл асуултад AI оператор 24/7 хариулж, нарийн төвөгтэй асуудлыг мэргэжилтэнд шилжүүлнэ.
Залилангийн сэрэмжлүүлэг ба аюулгүй байдлын мэдэгдэл
Сэжигтэй гүйлгээ эсвэл дансны мэдээлэл өөрчлөлт орсон тохиолдолд мессеж болон дуудлагаар харилцагчид нэн даруй мэдэгдэнэ.
Үйлчилгээний чанар ба дотоод хяналт
Дуудлагын шалтгааныг тодорхойлж, үйлчилгээний чанарыг шалган үнэлж, бүтээгдэхүүний нөхцөл, хүүгийн мэдээллийг буруу өгсөн эсвэл ёс зүйн зөрчилтэй харилцааг илрүүлнэ.
100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой
Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.
