Технологи
2026-11-06

Өдөр тутмын ажилд тань туслах TeamsBot

CallPro Teams аппликейшний TeamsBot нь ажилтнуудын өдөр тутмын мэдээлэл хайх ажлыг хөнгөвчилнө.

5
минут уншина
FacebookTwitter (X)LinkedIn

Ажил дээр өдөр бүр хариулт хайх шаардлагатай олон асуулт гардаг. Ээлжийн амралтын хүсэлтээ хэрхэн гаргах, дотоод дүрэм, журам, өмнөх хурлаар ямар шийдвэр гарсан, харилцагчтай хамгийн сүүлд юу ярилцсан гээд л. Эдгээр мэдээллийг олохын тулд файл, нэг бүрчлэн нээх, хуучин чатуудаа шалгах, хамтран ажиллагсдаасаа лавлах хэрэг ч гарна.

CallPro Teams аппликейшний TeamsBot нь ажилтнуудын өдөр тутмын мэдээлэл хайх ажлыг хөнгөвчилнө. Хэрэгтэй зүйлээ асуухад TeamsBot холбогдох мэдээллийг олж, ойлгомжтой хариулна. 

1. Байгууллагынхаа дотоод мэдээллийг шууд асуугаарай

Байгууллагын дүрэм, журам, заавар, ажилтнуудад хэрэгтэй мэдээлэл олон файл, хавтсанд хадгалагддаг. Тэдгээрийг нэг бүрчлэн хайхын оронд TeamsBot-оос шууд асуугаарай.

Жишээлбэл:

  • Ээлжийн амралтын хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
  • Илүү цагийн олговрыг яаж тооцдог вэ?
  • Цалинтай чөлөө авах хүсэлтээ хаана гаргах вэ?
  • Байгууллагын сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

2. Уулзалт, хурлын гол агуулгыг хэдхэн өгүүлбэрээр мэдээрэй

Уулзалт, хурлын үеэр ярьсан бүхнийг эргэн санах, тэмдэглэл дундаас хэрэгтэй мэдээллээ олох амаргүй. Ялангуяа олон уулзалтад оролцдог ажилтнуудад энэ нь цаг их шаардсан ажил болдог.

TeamsBot нь уулзалтын мэдээллийг нэгтгэн, гол сэдэв, гарсан шийдвэр, цаашид хийх ажлуудыг хураангуйлан мэдээлнэ. Дахин урт тэмдэглэл уншихгүйгээр хурлаар юу ярьсан, ямар ажил хийхээр тохирсныг хялбар мэдэж аваарай.

3. Харилцагчтай холбоотой өмнөх мэдээллийг лавлаарай

Харилцагчтай өмнө нь ямар асуудлаар ярилцсан, ямар хүсэлт гаргасан, хэрхэн шийдвэрлэсэн зэргийг мэдэх ч боломжтой.

TeamsBot-оос тухайн харилцагчтай холбоотой мэдээллийг асууж, өмнөх харилцааны түүх, ярианы гол агуулгыг хурдан олж болно. 

4. Бусад системтэй холбож, ажлаа хялбаршуулаарай

Өдөр тутмын ажилд зөвхөн нэг систем ашиглах нь ховор. Харилцагчийн мэдээлэл CRM-д, борлуулалтын мэдээлэл өөр системд, ажлын явц өөр платформд хадгалагдаж байдаг. TeamsBot нь холбогдсон системүүд хамтран ажиллаж, өдөр тутмын зарим үйлдлийг хялбаршуулахад тусална.

Жишээлбэл, уулзалт товлохдоо календарь үүсгэх, оролцогчдыг урих, хийх ажлын сануулга тохируулах зэрэг үйлдлийг ч түүнд даатга. 

TeamsBot бол байгууллагын мэдээллийг ажилтнуудад ойртуулж, өдөр тутмын ажлыг нь хөнгөвчлөх ухаалаг туслах юм.

Доорх хэсэгт мэдээллээ үлдээн байгууллагатаа тохирох шийдлийг аваарай.

‍

Viber