2026-10-28

Байгууллагын өмнөөс дуудлага хийж, хэрэглэгчид рүү залгах AI оператор

AI оператор ямар төрлийн дуудлага хийж чадах вэ? Ажилтнуудын олон давтан залгах ажлийг хөнгөвчилж, бүтээмжит цагийг бий болгоцгооё.

5
минут уншина
FacebookTwitter (X)LinkedIn

Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах, төлбөрийн хугацаа сануулах, захиалга баталгаажуулах гээд хэрэглэгч бүртэй утсаар холбогдох шаардлага бизнесүүдэд өдөр бүр тулгардаг. Харин хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр эдгээр ажлыг цаг тухайд нь амжуулахад хүндрэлтэй болдог.

Энэ үед AI оператор олон хэрэглэгч рүү нэгэн зэрэг залгаж, урьдчилан бэлтгэсэн мэдээллийг хүргэхээс гадна хэрэглэгчийн асуултад хариулж, харилцан ярианы үр дүнг хэмжихэд ч тусална. Ингэснээр ажилтнуудын олон давтан залгах ажлийг хөнгөвчилж, илүү нарийн төвөгтэй асуудалд анхаарах боломж, бүтээмжит цагийг бий болгоно. 

Тэгвэл AI оператор ямар төрлийн дуудлага хийж чадах вэ? Хамтдаа сонирхоцгооё.

1. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, нөхцөл эсвэл хямдрал, урамшууллын талаар хэрэглэгч бүрд богино хугацаанд, хурдан хүргэнэ. Үүгээр ч зогсохгүй, AI оператор нь урьдчилан бэлтгэсэн мэдээлэлд үндэслэн хэрэглэгчдээс ирэх асуултуудад хариулна.

Жишээ нь: Гоо сайхны салон шинэ арьс арчилгааны багц үйлчилгээндээ 20 хувийн хямдрал зарлажээ. AI оператор өмнө нь үйлчлүүлж байсан хэрэглэгчид рүү залгаж, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, үнэ болон цаг захиалгатай холбоотой асуултад хариулна. Үйлчилгээг сонирхсон хэрэглэгчдийн цагийг шууд бүртгэж баталгаажуулна.

‍2. Авлага барагдуулах ажлыг хөнгөвчлөх

Төлбөрийн хугацаа хэтэрсэн хэрэглэгчидтэй тогтмол холбогдох нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад маш чухал. Гэвч олон хэрэглэгч рүү нэг бүрчлэн залгах нь ажилтнуудын цаг, нөөцийг ихээр шаарддаг. Харин CallPro AI ашигласнаар сануулгын дуудлагын ачааллыг бууруулж, ажилтнууд яаралтай шийдвэрлэх шаардлагатай зээл, эргэн төлөлтөд анхаарах боломжийг бүрдүүлнэ.

Жишээ нь: AI оператор төлбөрийн хугацаа хэтэрсэн хэрэглэгчид рүү залгаж, төлөх хугацаа болон дүнгийн мэдээллийг хүргэн, хэзээ төлөх боломжтойг нь тодруулна.

3. Захиалга, уулзалтын цагийг баталгаажуулах

Үйлчилгээний байгууллагуудын хувьд захиалгаа баталгаажуулаагүй хэрэглэгч, цуцлагдсан цаг, гэнэтийн өөрчлөлт зэрэг нь өдөр тутмын үйл ажиллагааны алдагдалд нөлөөлдөг. Харин одооноос AI оператор захиалга өгсөн хэрэглэгчид рүү урьдчилан залгаж, товлосон цаг болон үйлчилгээний мэдээллийг баталгаажуулна.

Жишээ нь: Үсчин, гоо сайхны салонд маргааш 15:00 цагт спа үйлчилгээ захиалсан хэрэглэгч рүү AI оператор залгаж, цагийг нь сануулан ирэх эсэхийг тодруулна. Хэрэглэгч цагаа өөрчлөх хүсэлт гаргавал уг хүсэлтийг бүртгэж, ажилтанд дамжуулна.

4. Чухал мэдээллийг цаг тухайд нь сануулах

Уулзалт, арга хэмжээ, төлбөрийн хугацаа, үйлчилгээний эрхийн сунгалт гээд хэрэглэгчдэд урьдчилан сануулах шаардлагатай мэдээлэл олон. Эдгээрийг ажилтан бүр гараар залгаж хүргэхийн оронд AI операторт даатгаж болно.

Жишээ нь: Сургалтын байгууллага маргааш болох сургалтынхаа талаар бүртгүүлсэн оролцогчдод сануулга өгөх шаардлагатай болжээ. Оролцогчид руу залгаж, сургалтын эхлэх цаг, байршлыг мэдээлэн, оролцох эсэхийг тодруулна.

Үүнтэй адил үйлчилгээний эрх дуусах хугацаа болон системийн шинэчлэлийн талаар хэрэглэгчдэд мэдээлэхэд ашиглаж болно. Ингэснээр мэдээлэл хүргэх ажлыг тогтмол, зохион байгуулалттай хийх боломжтой.

5. Санал асуулга, судалгааг утсаар авах

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг мэдэхийн тулд үйлчилгээ авсан хүн бүрээс санал хүсэлт авах нь чухал. Гэвч олон хэрэглэгчтэй байгууллагын хувьд судалгааны дуудлага хийхэд ихээхэн цаг зарцуулдаг.

Жишээ нь: Ресторан үйлчлүүлэгчдээсээ хоолны чанар, үйлчилгээний хурд, ажилтнуудын харилцааны талаар санал авахыг хүсжээ. AI оператор үйлчлүүлсэн хэрэглэгчид рүү залгаж, сэтгэл ханамжийг нь тодруулан, сайжруулах шаардлагатай асуудлын талаар асууна.

Цугларсан хариултыг нэгтгэн үзсэнээр байгууллага хэрэглэгчдийн нийтлэг санал, гомдлыг тодорхойлж, үйлчилгээнийхээ сайжруулах чиглэлийг тодорхой болгоно.

Танай байгууллагын хэрэгцээнд тохирох шийдлийн талаар CallPro-ийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах бол доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй.

Viber