Үйлчилгээ
2024-04-29

Мэргэжлийн оператор аутсорсинг үйлчилгээ сонгохын давуу талууд

Дуудлагын төв нь байгууллагын хэмжээнээс үл хамааран хэрэглэгчтэй холбогдох хамгийн чухал хэсэг байдаг ба хэрэглэгчидтэй зөв боловсон, стандартын дагуу харилцах нь сustomer experience буюу хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад чухал нөлөөтэй байдаг.

2
минут уншина

Дуудлагын төв нь байгууллагын хэмжээнээс үл хамааран хэрэглэгчтэй холбогдох хамгийн чухал хэсэг байдаг ба хэрэглэгчидтэй зөв боловсон, стандартын дагуу харилцах нь сustomer experience буюу хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад чухал нөлөөтэй байдаг.  

Байгууллага дуудлагын төвөө дотооддоо байгуулах эсвэл гаднын байгууллагуудтай гэрээлэн аутсорсингоор шийдэх нь тухайн байгууллагын сонголтоос шалтгаалдаг. Харин бид удаад аутсорсинг үйлчилгээ сонгохын давуу талыг нийтлэлдээ онцолж байгаа бөгөөд гуравдагч байгууллагатай гэрээлэн тухайн ажлыг илүү хурдан хугацаанд, бага зардлаар, мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх нь аль ч төрлийн бизнесүүдэд дараах давуу талуудыг бий болгодог билээ.

  1. Тоног төхөөрөмж болон хүний нөөцийн зардал бууруулах: Ихэнх тохиолдолд аутсорсинг үйлчилгээ ашиглах нь тухайн мэргэжлийн хүн эсвэл багыг ажилд авч, цалинжуулахаас хямд тусдаг. Шинэ хүн ажилд авах нь цалингийн болон тоног төхөөрөмжийн зардлаас эхлүүлээд маш олон тооны зардлуудыг дагуулдаг. 
  1. Хэрэглэгчдийн датаг нэгтгэсэн нэгдсэн тайлан хүлээн авах: Хэрэглэгчдэд зөвлөх, мэдээлэх, тусламж өгөх операторын ажлыг мэргэжлийн багт даатгаснаар хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуулт, хамгийн өндөр санал гомдол зэрэг мэдээллийн тайлангаар авч, илүү үр дүнтэй шийдвэр гаргах боломжтой. Мөн хэрэглэгчдээс судалгаа авах ажлыг аутсорсингоор шийдэн, судалгааны тайланг авч, датад суурилсан шийдвэр гаргалтыг хийх боломжтой.
  1. Мэргэжлийн баг хамт олон: Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хэрэглэгчидтэй хэрхэн харилцахаас эхлүүлээд, хэрэглэгчдийг хэрхэн халамжилж, мэдээлэл өгөх талаар төрөл бүрийн сургалтад сууж, мэргэшсэн байдаг тул үйлчилгээний стандартын дагуу хэрэглэгчидтэй холбогддог. Хэрэв гомдолтой хэрэглэгч холбогдсон тохиолдолд тэдэнтэй зөв харилцааны арга техникүүд ашиглан ойлголцож, асуудлыг мэргэжлийн түвшинд шийдэх болно.
  1. Хэмнэсэн цагаа илүү чухал зүйлсэд зарцуулах боломж: Та болон танай байгууллага хэмнэсэн цагаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчдийн лояалти хөтөлбөр г.м илүү чухал зүйлсдээ зарцуулах давуу талтай. Дуудлагын төвөөс шаардлагатай мэдээллүүдийг тухай бүрд тайлангаар авч, хэрэглэгчдээ халамжлах, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр санаачлахад илүү их цаг зарцуулах боломжтой.

Хэрвээ танай байгууллага дуудлагын ачааллаа дийлэхгүй, эсвэл хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчээ илүү халамжлахад хүний нөөцийн бэрхшээлүүд тулгарч байгаа бол CallPro Agent - Дуудлагын төвийн мэргэшсэн операторууд танай байгууллагын асуудлыг шийдэх болно. 

2023 онд үүсгэн байгуулагдсан CallPro Agent нь оператор аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг компани юм. Харилцагч байгууллагын утсанд ирж буй дуудлагад мэргэшсэн операторууд цаг алдалгүйгээр, үнэн зөв мэдээллийг өгч ажиллана. Мөн гомдол эсвэл борлуулалтын шинжтэй дуудлагуудад танай байгууллагын ажилтнуудын нэгэн адил шаардлагатай стандартын дагуу мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

  1. Мэргэшсэн операторууд танай дуудлага болон сошиал хуудсанд хариулах : Манай операторууд байнгын сургалтад хамрагдаж, хэрэглэгчдэд стандартын дагуу хариулдаг. Тиймээс хэрэглэгчидтэй тогтсон стандартын дагуу холбогдож, танай хэрэглэгчийг халамжлах болно. 
  1. Хэцүү хэрэглэгчтэй зөв харилцах: Гомдолтой хэрэглэгчидтэй харилцааны зөв арга техникийг ашиглан тэдэнтэй зөв харилцаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байлгахад тусална.
  1. Хэрэглэгчдээ судалгаа авах: Мэргэшсэн операторууд танай байгууллагаас өгөгдсөн асуулт, судалгааны бүлгээс мэргэжлийн өндөр түвшинд асуулгыг явуулж, судалгааны үр дүнг тайлагнах болно.

Мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон дуудлагын төвийн үйлчилгээг тусгайлан санал болгох бүрэн боломжтой тул энд дарж зөвлөхтэй шууд цаг товлоорой. Бид зөвхөн танай байгууллагад зориулсан боломжийг санал болгох болно.