Мэдээ
2025-05-13

ENTEC 25 арга хэмжээг “Байгууллагаас багт, багаас хэрэглэгчид” сэдвийн хүрээнд зохион байгууллаа

Харилцаа холбооны салбарын шинэ үеийн технологи, шилдэг туршлага, үнэ цэнтэй шийдлийг хуваалцдаг Enterprise Technology Conference - ENTEC арга хэмжээ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

5
минут уншина

Харилцаа холбооны салбарын шинэ үеийн технологи, шилдэг туршлага, үнэ цэнтэй шийдлийг хуваалцдаг Enterprise Technology Conference - ENTEC арга хэмжээ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн арга хэмжээг “Байгууллагаас багт, багаас хэрэглэгчид” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд салбарын тэргүүлэх төлөөллүүд хүрэлцэн ирж багийн хамтын ажиллагааг дэмжих, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл, технологийн талаар сонирхолтой илтгэлүүд, бодит туршлага дээр үндэслэсэн амжилттай кейсүүдийг нээлттэйгээр хуваалцлаа. 

Мөн арга хэмжээний үеэр бид CallPro Teams үйлчилгээгээ танилцуулж, хиймэл оюун ухаан ашиглан байгууллагын дотоод харилцаа холбоо, хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, байгууллага-мэргэжилтэн-хэрэглэгчийн уялдааг шинэ түвшинд хүргэх шийдлүүдийг хүрэлцэн ирсэн зочдын хамт туршсан юм.

CallPro Teams үйлчилгээтэй танилцаж, хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт цэсүүдийг туршсан зочдын сэтгэгдлээс хүргэе.
Байгууллагын хувьд хамгийн чухалд тооцогддог багийн ажиллагааг дэмжих CallPro Teams үйлчилгээний AI дээр суурилж яриаг текст рүү хөрвүүлэн тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж гаргаж ирнэ гэдэг нь технологийн салбарын хувьд гайхалтай жишээ болж байна. ("Зочил технологи" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Түмэннаст)
Банкны салбарын хувьд хэрэглэгчид харилцааны менежерүүдийн хувийн дугаар руу мэдээлэл авахаар маш их залгадаг. Менежерүүддээ CallPro Teams үйлчилгээг нэвтрүүлж 72-той ажлын дугаартай болговол энэ асуудлыг шийдвэрлэж чадахаар юм байна. (Төрийн банкны харилцагчийн үйлчилгээний чанар, бүтээмжийн газрын мэргэжилтэн Мөнхжаргал)
CallPro Teams-ийг ашиглаад брокеруудын хэрэглэгчидтэй харилцах харилцааны дараах зөвлөмжийг AI-аар текст болгон багийн бусад гишүүддээ хялбараар хүргэх боломжтой шийдэл нь маш их таалагдлаа. ("Инвескор капитал" ҮЦК ХХК-ийн маркетингийн менежер Мичидмаа)

CallPro Teams үйлчилгээ нь бизнесийн бүх төрлийн байгууллагын дотоод багууд хооронд мэдээлэл солилцох болон эцсийн хэрэглэгчтэй харилцах олон сувгийн харилцааг нэг дор төвлөрүүлж, ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжийг дээшлүүлэх хэрэглэгчийн туршлага төвтэй шийдэл болохыг онцлох нь зүйтэй юм.  

ENTEC 25: Teams session арга хэмжээ нь технологийн шийдлийг хэрэглэгчтэй ойртуулж шинэ боломжуудыг хамтдаа нээсэн үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Хүрэлцэн ирсэн бүх зочид, илтгэгчдэдээ талархал илэрхийлье. Бизнесийн салбар бүрд тулгарч буй бодит асуудлыг хөндсөн, шийдэлд төвлөрсөн, шинэ мэдлэг мэдээллийг хуваалцах ENTEC арга хэмжээний дараагийн цувралаар дахин уулзацгаая.