
Борлуулалт бол цагаар хэмжигддэг ажил. Борлуулалтын менежерийн минут бүр үнэ цэнтэй бөгөөд буруу харилцагчтай харилцах, шаардлагагүй ажилд их цаг зарцуулах нь борлуулалтаа алдаж буйн нэг хэлбэр юм. Тиймээс борлуулалтаа үр ашигтай байлгах, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд дата мэдээлэл, технологийг ашиглан зөв харилцагчтай, зөв цагтаа холбогдох хэрэгтэй.
Борлуулалтын бүтээмж гэж юу вэ? Яагаад чухал вэ?
Борлуулалтын бүтээмж гэдэг нь борлуулалт хийх оролдлогын эсрэг үр дүн бөгөөд бага цаг хугацаа, бага зардлаар илүү олон хэлэлцээрийг амжилттай дуусгах чадвар юм. Энэ үр ашиг өндөр байх тусам баг илүү амжилттай, байгууллага илүү ашигтай ажиллана. Судалгаанаас үзвэл:
Борлуулалтын менежерүүд өдөрт дунджаар 45 дуудлага хийдэг. (The Bridge Group, 2018)
Шинэ харилцагчтай холбоо тогтоохын тулд дунджаар 18 удаагийн оролдлого хэрэгтэй байдаг бөгөөд үүнээс өдөрт ердөө 2.5 нь л амжилттай болдог байна. (HubSpot)
Борлуулалтын менежерүүдийн 40% нь шинэ харилцагч хайж олох ажлыг хамгийн том сорилт гэж үздэг. (HubSpot)
Бүх борлуулалтын сэжмийн 50% нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирохгүй харилцагч байдаг. (HubSpot)
Өөрөөр хэлбэл борлуулалтын менежерүүдийн зарцуулж буй цаг хугацаа бүр үр ашигтай байдаггүй. Тэгвэл тэднийг ямар асуудлууд ийм байдалд оруулдгийг авч үзье.
Борлуулалтын бүтээмжийг бууруулдаг нийтлэг асуудлууд
- Үндсэн ажилдаа бус, бусад таскууддаа хэт их цаг зарцуулах
Борлуулалтын менежерүүд тайлан гаргах, уулзалт товлох, мэдээлэл хайх гэх мэт ажлуудад дарагдаж, жинхэнэ борлуулалтын үйл ажиллагаанд зарцуулах цаг нь багасдаг.
- Тохиромжгүй харилцагч руу төвлөрөх
Борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тохирохгүй харилцагчид хэтэрхий их анхаарал хандуулж цагаа үрснээр боломжит борлуулалтаа алдахад хүргэдэг.
Борлуулалтын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Борлуулалтын бүтээмжийг нэмэгдүүлэх гэдэг нь танай багийн цаг хугацаа, хүчин чармайлтыг бодит үр дүн авчрах ажлуудад оновчтойгоор төвлөрүүлэхийг хэлнэ. Үүнийг сайжруулах 3 үндсэн аргын талаар авч үзье.
1. Бүтээмжээ тогтмол хэмжих

(Орлого ÷ Борлуулалтын зардал) × 100 = Борлуулалтын бүтээмж
Дээрх хялбар томьёог ашиглан тооцооллыг тогтмол хийснээр аль хэсэгт сайжруулалт хийх боломжтойг тодорхойлж чадна.
2. KPI-аа тодорхой тогтоох

Багийн гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүдээ тодорхой тавих нь чухал. Жишээ нь:
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээ
- Асуудал шийдвэрлэх чадвар
- Амжилттай хэлэлцээрийн хувь
Эдгээр нь менежерүүдийн гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, урамшуулахад тус болно.
3. Борлуулалт болон маркетингийн багийн уялдаа холбоог сайжруулах

Борлуулалт, маркетингийн багууд нэг зорилготой, нэг хэлээр ярьдаг байх ёстой. Зорилтот хэрэглэгч болон тэдний зан төлөвийн тухай ойлголтоо нэгтгэснээр илүү чанартай хэрэглэгчийг татах, улмаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой болно.
Дата ашиглан борлуулалтаа удирд

Дата бол зөвхөн тоо биш. Энэ бол зөв шийдвэр гаргах суурь юм. Бүтээмж өндөртэй борлуулалт гэдэг зөвхөн хурдтай холбоотой бус, ухаалаг шийдвэр гаргалттай шууд холбоотой.
- Боломжит хэрэглэгчдээ зан төлөв болон хүн амзүйн статистик дээр нь үндэслэн тодорхойл
- Хэрэглэгчдийнхээ харилцааг сувгуудаар нь хяна
- Тайлан, анализ дээрээ үндэслэн стратегиа боловсруул
Технологи ашиглан бүтээмжээ өсгө
.png)
Орчин үед зөвхөн хүн хүч дээр тулгуурлан ажиллах нь хангалтгүй. Автоматжуулалт, ухаалаг систем болон хиймэл оюун ухааныг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлээрэй.
- Уулзалт товлох, сануулах зэрэг ажлуудаа автоматжуул
- Харилцааны үр дүнг хэмжих аналитик систем ашигла
- Дуудлагын үр дүн харуулах автомат самбар ашиглан гүйцэтгэлээ хяна
CallPro Teams үйлчилгээ танай борлуулалтын бүтээмж, багийн харилцааг дараагийн түвшинд хүргэхэд тусална. Байгууллагын утас, мессеж, чат гэх мэт бүх харилцааг нэг дор нэгтгэн түүнд тулгуурласан бүх тайлан, анализыг харуулах энэхүү үйлчилгээ нь танд дараах боломжуудыг олгоно.
- Дуудлага бүрд бичлэг, тэмдэглэл хийх
- Харилцагч тус бүрийн түүхэн мэдээллийг цуглуулах
- Дэлгэрэнгүй тайлан, гүйцэтгэлийн статистик гаргах
- Гар утас, компьютер, софтфон гээд аль ч төхөөрөмж дээр ажиллах
- Өндөр нууцлал, байнгын шинэчлэлтэй систем

Борлуулалтаа ухаалгаар удирдаж, үр ашгаа нэмэгдүүлэх шийдэл хайж байвал бидэнтэй холбогдоорой.