Үйлчилгээ
2024-04-29

Дуудлагын төвийн шилдэг туршлага: Хэрэглэгчтэй харилцах хамгийн зөв арга

Бизнесийн байгууллагуудад дуудлагын төв яагаад зайлшгүй хэрэгтэй вэ? Дуудлагын төвийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх нь яагаад нэн чухал вэ? Хэрэглэгчид тантай имэйлээр, чатаар эсвэл social media сувгаар холбогдсоноор илүү сэтгэл ханамжтай байх ёстой биш гэж үү?

3
минут уншина

Бизнесийн байгууллагуудад дуудлагын төв яагаад зайлшгүй хэрэгтэй вэ? Дуудлагын төвийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх нь яагаад нэн чухал вэ? Хэрэглэгчид тантай имэйлээр, чатаар эсвэл social media сувгаар холбогдсоноор илүү сэтгэл ханамжтай байх ёстой биш гэж үү?

Хэрэглэгч техникийн туслалцаа авахдаа яагаад имэйл эсвэл чатаар холбогдохоос илүү утсаар мэдээлэл авахыг илүүд үздэгийг та гайхаж байсан уу?

Ялангуяа гэнэтийн таагүй нөхцөл байдал үүссэнээс улбаалан утсаар холбогдсон бол энэ нь хэнийг ч түгшээж, тэвчээргүй байдалд хүргэх нь гарцаагүй.

Үүний учир нь бид ямар нэгэн нөхцөл байдалд гацсан үед маш хурдан хариулт, шийдэл авах хэрэгтэй байдаг. Цаашилбал бид бодит бие мах бодь бүхий хүнтэй харьцаж мэдээлэл, туслалцаа авч байж бага зэрэг тайвшралтыг авдаг. Энэ тайвшралтыг та өөрийн бизнестээ дуудлагын төв бий болгосноор хүмүүст мэдрүүлж чадна.

Тиймээс таны бизнесийн онцлогт тохирсон, бодитой хэрэгжихүйц дуудлагын төвтэй болох нь нэн чухал. Таныг хэрэглэгчидтэй холбож чадах олон дуудлагын төвийн програм хангамж байдаг. Иймд бид таныг програм хангамж сонгохын өмнө дуудлагын төвүүдэд амжилттай хэрэгжсэн шилдэг туршлагуудаас сонирхуулж байна. Яагаад гэвэл утасны дуудлага хэрэглэгчдийн тоог амархан нэмж чаддаг шиг амархан алдах тал мөн бий. Чат болон имэйлтэй харьцуулахад дуу хоолойгоор харилцан ярилцах нь илүү гүн сэтгэгдэл төрүүлж, ойр санагдуулдаг.

“Дуу хоолойгоор харилцан ярилцах нь зурвасаас илүү ач холбогдолтой.”

Ярианы яарсан өнгө аяс, санаа зовнисон хэмнэл, авах хариултаа сонирхсон өнгө аяс утсаар ярих үед илүү мэдрэгддэг байна. Тиймээс хүмүүс чат болон имэйлээс утасны дуудлагыг илүүд үзэх нь хүний байгалиас заяасан зан гэж хэлж болно.

Яагаад дуудлагын төвийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх ёстой гэж?

Дуудлагын төвийн ажилтантай ярьсан нэг дуудлага ямар өөрчлөлт авчирч чадах вэ?

Надад гэмтэлтэй бараа хүргэгдсэн ирснээс болж би дэлгүүрийн вебсайт дээрх лавлах дугаарт шууд залгалаа гэж төсөөлье.

Хүн гэдэг байгалийн зан чанараараа миний залгасан дуудлагад хариулаагүй тохиолдол бүрт бухимдал нэмэгдэнэ. 40 секундийн турш автомат хариулагчаар дамжин, хүлээлгэсний эцэст тэд миний дуудлагад хариуллаа гэж бодъё.

Гэвч надад нэгэн таатай гэнэтийн бэлэг барин мэдээллийн ажилтан миний нэрээр дуудан, удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчин тулгарсан асуудлыг эелдгээр сонсоно. Тэрээр надаас шаардлагатай бүх мэдээллийг асууж тэмдэглэж аваад, асуудал шийдвэрлэгдсэний дараа буюу нэг өдрийн дотор хариу өгнө хэмээн хэлнэ.

Тэгээд яасан гээч? Тэр үнэхээр над руу залгасан. Тэд бренд гэдгийнхээ хувьд хэрэглэгчийн мөнгө болон цаг хугацааг хүндэтгэж маш шуурхай эргэх холбоотой болохоо харуулж чадсан.

“Уур бухимдалтай утасны дуудлага ямар тайван, намуухан үйл явдал болж хувирсныг үүнээс харж болно.”

Хэрэв таны бизнес хэрэглэгчээ сэтгэл ханамжтай, баяртай байлгахын төлөө ажилладаг бол ууртай хэрэглэгчийн утасны харилцан яриаг сэтгэл ханамжаар дүүрэн өндөрлүүлснээр тухайн хэрэглэгчтэй удаан хугацаанд бат бэх харилцаа холбоотой байж чадна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өдөөх хүчин зүйлсийг ойлгох нь бизнест хэрэглэгчтэй харилцах харилцаандаа гаргуу сайн байхын эхний алхам юм.

Дуудлагын төвийн шилдэг туршлага: Хэрэглэгчтэй харилцах хамгийн зөв арга

Дуудлагын төгсгөлд хэрэглэгч бүр сэтгэл ханамжтай байхад анхаараарай 🙂

Хэрэглэгчээ мэдэрч, тэдний оронд өөрийгөө тавин тэднийг тэвчээртэй сонс. Энэ нь урт хугацаанд үр өгөөжөө авчрах нь гарцаагүй.

Сайн дуудлага ийм л байх ёстой.

  1. Тэднийг сонссон гэдгээ ойлгуул
  2. Асуудал гарсан бол шуурхай шийдвэрлэ
  3. Хэрэглэгч үнэ цэнэтэйг мэдрүүл
  4. Сэтгэл ханамжтай байлга
  5. Тэднээс ирсэн санал сэтгэгдэлтэй хамт хөгж
  6. Итгэлийг нь олж ав
  7. Брендийнхээ үнэ цэнийг бататга

Дуудлагын төвийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх нь дараах давуу талуудтай

Танай байгууллагатай холбогдсон хэрэглэгч бүрийг цааш эерэг мэдээлэл түгээгч болгоход нөлөөлөх 7 алхам:

  1. Хэрэглэгчийг сонссон гэдгээ ойлгуул – Ингэснээр тэдэнд ирээдүйд дахин залгах итгэл өгөх юм.
  2. Хэрэглэгчийн асуудлыг даруй шийд – Тэр дороо шийдэгдэх эсвэл ажиллагаа шаардахаас үл хамааран асуудлыг түргэн шийдэж өгөх нь чухал.
  3. Хэрэглэгчид өөрийг нь үнэ цэнэтэйг мэдрүүл – Тэдний цаг хугацаа, итгэл, мөнгө, үнэнч байдлыг хүндэлж байгаагийн илрэл юм.
  4. Хэрэглэгчийг сэтгэл хангалуун байлга – Дараагийн удаа тэд танай брендийн талаар ярихад эсвэл хаана ч хараад инээмсэглэл төрдөг байх хэрэгтэй 🙂 – Жинхэнэ бөгөөд чин сэтгэлийн!
  5. Байгууллагаа хөгжихөд туслуул – Хэрэглэгчтэйгээ холбоотой байж тогтмол эргэх холбоо үзүүл. Урт хугацаанд, та өөрийгөө тэдний бүтээлч саналуудаас нь хэрхэн өсөж байгааг анзаарна.
  6. Хэрэглэгчийн итгэлийг олж ав – Утасны дуудлагаар дамжуулан хэрэглэгчид төрүүлэх анхны сэтгэгдлийг эерэгээр төрүүлж өндөр стандарт тогтоо. Танай брендийг сонгосноор таатай санагдах нөхцөлд хүргэ. Дараа холбогдоход мөн адил эерэг байна гэсэн сэтгэгдлийг тухайн дуудлагаар төрүүл. Урт хугацаанд та удаан үргэлжлэх харилцаа бий болгосон байх болно.
  7. Брэндийнхээ үнэ цэнийг тодотго – Энэ нь ам дамжсан яриа эсвэл сэтгэл ханамжтай хэрэглэгчдээс ирсэн зарим эерэг сэтгэгдлээр бий болж болно шүү дээ.

Хэрэв дуудлагын төвийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэхгүй бол яах вэ?

Хэрэглэгчийн хувьд тусламж хэрэгтэй үедээ нийцтэй, тодорхой хариулт л авахыг хүсдэг. Хамгийн энгийн болоод эхний алхам нь дуудлагад хариулах. Бизнесийн хувьд хэрэв үүнийг сайн мэддэг бол хэрэглэгчээ тогтоон барих мөн сэтгэл ханамжтай байдлыг хангасан гэж хэлж болно.

Хэрэв хөгжиж буй бренд бол утаснаас өөр хүчин чармайлтаа зарах илүү үр дүнтэй суваг гэж байхгүй нь тодорхой. Яагаад гэвэл хэрэглэгч хамгийн хэрэгтэй үедээ танд ханддаг. Үнэндээ бол танд ч бас тэд маш их хэрэгтэй.

Одоо та сайн дуудлага ямар эерэг үр дүн авчрахыг мэдэж байгаа учраас дуудлага бүрийг чанартай байлгахыг хүснэ.

Гэхдээ энэ дуудлага бүтэлгүйтвэл яах вэ? Танай брэндэд энэ нь хэрхэн нөлөөлөх бол?

Сайн дуудлага боломжийн хэмжээний хэрэглэгчид болон орлогыг таны бизнест авчирдаг ч сөрөг нөхцөл байдлаас үүдсэн сөрөг үр дүн үржигдэж нөлөөлдөг. Энэ мэдээж хэрэг танай бизнест хүчтэй цохилт өгөх бөгөөд буцаж өндийхөд маш их хүчин чармайлт шаардана.

“Ганцхан муу дуудлагын шархыг хэдэн арван сайн дуудлага л нөхөж чадна.”

Тиймээс, нэгхэн хүний өгөөш болохгүйн тулд муу дуудлага танай бизнест ямар хохирол учруулж болохыг ойлгох нь ихээхэн үр дүнтэй. Ингэснээр хэрэглэгчтэй утсаар ярьж байхдаа юунаас сэргийлж болохоо тооцоолж болно.