Viber Business Calls нь хэрэглэгчдэд Viber апп-аас гаралгүйгээр танай байгууллагын дуудлагын төв, оператор руу үнэ төлбөргүй дуудлага хийх боломж олгодог үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, чатлаж байсан харилцаа шаардлагатай үед шууд дуудлага болж шилжих боломжтой гэсэн үг.

Хэрэглэгчид асуултаа удаан бичиж тайлбарлахын оронд шууд ярьж шийдвэрлэхийг хүсдэг. Чатаас дуудлага руу нэг товч дараад шилжих боломж нь хэрэглэгчийн туршлагыг илүү эерэг болгоно.
Дуудлага бол итгэлцэл үүсгэх хамгийн хүчтэй суваг.
Хэрэглэгчид олон улсын суурин дугаар руу үнэ төлбөргүйгээр, шууд Viber апп-аас залгах боломжтой болсон нь Viber Business Calls-ийн гол давуу тал юм. Энэ нь мессежний аппликейшнуудын зах зээлд онцгой ялгарах шийдэл болж байна.
Тухайлбал, таны онгоцны нислэг хойшлогдож улмаар зочид буудал захиалсан өдрөө өөрчлөх хэрэгтэй байгаа гэж бодъё. Энэ тохиолдолд тухайн зочид буудал Viber Business Calls үйлчилгээ ашигладаг бол дэлхийн хаанаас ч тухайн газар руу Viber-аар шууд залгах юм.
Зочид буудал талаас, хэрэглэгчдээ анхаардаг байгууллага гэдгээ батлан үнэнч хэрэглэгчийг бий болгож буй юм. Харин хэрэглэгчдийн хувьд эерэг мэдрэмж төрүүлж дахин сонгох, цаашлаад бусдад санал болгох, зөвлөх зэрэг ам дамжсан эерэг нэр хүндийг бүрдүүлэхэд нөлөөлдөг. Аман сурталчилгаа нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанараас улбаатай юм.

Нэмэлт бүтээгдэхүүн санал болгох, үйлчилгээ тайлбарлах, шийдвэр гаргалтад нөлөөлөхөд дуудлага илүү үр дүнтэй.
Түүнчлэн танай байгууллагын одоогийн дуудлагын төв эсвэл VoIP системтэй холбож ашиглах боломжтой ба чат, бот, мессеж, дуудлага гээд бүгд нэг платформ дээр байрлах юм.
Business Calls үйлчилгээний давуу тал:
1. Танай Viber Business аккоунт дээр “Call” товч нэмэгдэнэ.
2. Тусгай Viber дугаар эсвэл одоо ашиглаж буй дугаараа холбож болно.
3. CallPro Voice үйлчилгээтэй холболт хийнэ.
4. Хэрэглэгч Viber апп-аас гаралгүйгээр шууд оператортай холбогдоно.
5. Дэлхийн хаанаас ч залгасан хэрэглэгч нэмэлт төлбөр төлөхгүй.

Судалгаагаар хэрэглэгчдийн 91% нь брэндтэй харилцахдаа “дуудлага эсвэл мессеж”-ийн аль нэгийг сонгох боломжтой байхыг илүүд үздэг.
Viber Business Calls нь мессежний шийдлийг өргөтгөж, хэрэглэгчдэд өөрсдийн хүссэн хэлбэрээр буюу чатлах уу, залгах уу гэх харилцааны эрх чөлөөг олгож байна.
Энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон 7272-7070 дугаараас аваарай.


