Үйлчилгээ
2026-01-30

Бизнесүүдэд зориулсан Viber-ийн 4 үйлчилгээ

Дэлхий даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй, монголчуудын өдөр тутамдаа хамгийн өргөнөөр ашигладаг аппликейшн бол Viber. Тэгвэл Viber-ийг зөвхөн чатын платформоос гадна таны бизнест зориулсан хэрэглэгчидтэйгээ харилцах цоо шинэ суваг болгон ашиглах Viber Business үйлчилгээг танилцуулж байна.

5
минут уншина

Дэлхий даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй, монголчуудын өдөр тутамдаа хамгийн өргөнөөр ашигладаг аппликейшн бол Viber. Тэгвэл Viber-ийг зөвхөн чатын платформоос гадна таны бизнест зориулсан хэрэглэгчидтэйгээ харилцах цоо шинэ суваг болгон ашиглах Viber Business үйлчилгээг танилцуулж байна.

Viber дээрх бизнесийн аккоунт нь энгийн хувь хүний аккаунтаас ялгаатай нь албан ёсны баталгаажуулалт бүхий цэнхэр тэмдэгтэй үүсэх ба тухайн сувгаас хэрэглэгчидтэйгээ харилцах нь хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай мэдрэмжийг өгдөг. Мөн автомат хариу өгөх chatbot системийн интеграцитай ба олон оператор зэрэг ажиллах боломжтой. 

Төрөл бүрийн маркетингийн болон бизнесийн үйлчилгээг үзүүлэх Viber Business Messages, Viber Business Calls, Viber Chatbots, Viber Ads үйлчилгээнүүдийг энгийнээр тайлбарлая. 

1. Viber Business Messages

Viber Business Messages нь бизнесүүдэд хэрэглэгчидтэйгээ шууд, амархан холбогдох боломж олгодог мессежний шийдэл юм. Нэг удаагийн нууц үг, захиалга баталгаажуулалт гэх мэт автомат мессеж, мэдээллийн болон сурталчилгааны мессежнүүдийг зорилтот болон нийт хэрэглэгчдэд хамгийн үр дүнтэй хүргэнэ. Өөрөөр хэлбэл, та өөрийн брэндийн Viber бизнес аккоунтаа бусад сувгуудтайгаа интеграци хийн ашиглах боломжтой юм. Нэмэлт борлуулалт хийх хамгийн тохиромжтой бизнесийн орчин энд л бүрддэг. 

Дараах 3 төрлийн мессежээр хэрэглэгчдэдээ хүрээрэй.

  • Promotional Message буюу хэрэглэгчдэд санал болгож буй урамшуулал, онцгой саналуудыг хүргэхэд тохирох сурталчилгааны шийдэл
  • Conversational Message буюу хэрэглэгчтэйгээ шууд харилцахад тохирох шийдэл
  • Transactional Message буюу гүйлгээний мессеж, OTP буюу нэг удаагийн нууц үг гэх мэт хэрэглэгчийн хийсэн үйлдэлтэй нь уялдсан, тухайн цаг мөчид зайлшгүй хүргэх шаардлагатай мэдээллийг найдвартай, шуурхай дамжуулахад тохирох шийдэл

2.Viber Business Calls 

Энэ нь та бүхний бизнес аккоунт дээр дуудлагын товч нэмэгдэн хэрэглэгч хаанаас ч танай байгууллагын дуудлагын төвтэй үнэ төлбөргүй холбогдох боломжтой дуудлагын үйлчилгээ бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бодитоор нэмэгдүүлж чаддаг. Түүнчлэн санал хүсэлт, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авч өөрийн харилцагч нарт ойр байгаа сэтгэгдлийг төрүүлдэг.

3.Viber Chatbots

Та өөрийн харилцагчдадаа хэзээ ч, хаана ч туслах боломжтой гэж бодож үзсэн үү? Viber Chatbot нь яг үүнийг хийдэг. Харилцагчийн асуултад 24/7 автоматаар хариулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг ойлгомжтой, хурдан өгөх, захиалга болон хүсэлт хүлээн авах chatbot үйлчилгээ юм.

4. Viber Ads

Шинэлэг, анхаарал татахуйц төрөл бүрийн форматаар брэндээ таниулах, зорилтот хэрэглэгчдээ хүрэх цоо шинэ дижитал сурталчилгааны үйлчилгээ бол Viber Ads. Энэ нь Viber хэрэглэгчдэд чиглэсэн зар сурталчилгааг хүргэх түүнчлэн хэрэглэгчийг сонирхлыг татаж, оролцоог нэмэгдүүлэх бүтээлч маркетингийг хэрэгжүүлэхэд зориулсан үйлчилгээ юм. Тухайлбал, хэрэглэгчдийн чат, контакт, дуудлага хийж дуусах үед гэх мэт олон байршилд сурталчилгаа байршуулах боломжтой бөгөөд зураг, видео, текст гэх мэт олон форматыг хослуулан анхаарал татахуйц байж чаддагаараа давуу талтай. Интерактив элементүүдийг ашиглан хэрэглэгчийг шууд үйлдэл хийхэд уриалж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.

Viber Business болон Viber Ads үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй 7272-7070 дугаараар шууд холбогдоорой. Эсвэл энд дарж холбоо барих мэдээллээ үлдээгээрэй.