Маркетинг
2026-06-10

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнесүүдэд зориулсан 4 шийдэл

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хэрэглэгчтэй харилцах сувгийг сайжруулах 4 шийдлийг танилцуулъя.

5
минут уншина

Зуны аялал, амралтын улирал эхлэхтэй зэрэгцэн ресорт, жуулчны бааз, зочид буудлуудын хамгийн ачаалалтай үе эхэлж байна. Аялал жуулчлалын салбарын оргил энэ үед үйлчлүүлэгчдээс ирэх дуудлага, мессеж, захиалга эрс нэмэгддэг. Амралтын газрын өрөөний үнэ асуух, байршил лавлах, захиалга баталгаажуулах зэрэг асуултууд тасралтгүй үргэлжилдэг ч бүх хүсэлтэд цаг тухайд нь хариулах амаргүй. Үүнээс болж хэрэглэгчид удаан хүлээлгүй дараагийн газартай шууд холбогддог.

Тиймээс захиалга, дуудлага, мессежний ачааллыг хэрхэн цөөн хүний нөөцөөр удирдаж, үр ашигтай ажиллах 4 оновчтой шийдлийг танилцуулъя.

1. Автомат хариулагчтай болох

Дуудлага алдах асуудал амралтын газар, ресортуудын хувьд түгээмэл тулгардаг. Ирж буй бүх дуудлагад тухай бүр хариулах боломж үргэлж байдаггүй. Зарим хэрэглэгч хэд хэдэн удаа залгаад ч холбогдож чадалгүй өөр газар руу хандах нь ч бий. Энэ асуудлыг автоматжуулсан дуудлагын системээр шийдэх бүрэн боломжтой.

Автомат хариулагч ашигласнаар хэрэглэгчдийн түгээмэл асуултад хүлээлт үүсгэлгүй, шуурхай хариулж, ажилтнуудын ачаалал буурна. Харин хариулж амжаагүй дуудлагууд руу эргэн холбогдож, цаашлаад хариулаагүй дуудлагын тоо, боломжит захиалгыг хэмжиж, ил тод харах боломж бүрдэнэ.

Алдсан дуудлагууд руу эргэн холбогдох боломжтой.

Жишээлбэл, оройн 22:30 цагт танай амралтын газар руу залгахад автомат хариулагч шаардлагатай мэдээлэл өгч, дуудлагын агуулга, мэдээллийг хадгална. Маргааш өглөө нь ажилтан эргэн холбогдож захиалгыг баталгаажуулснаар захиалгаа алдалгүй, амжилттай баталгаажуулах юм.

2. Автомат мессеж илгээх

Аялал жуулчлалын байгууллагууд хэрэглэгчийн дата мэдээлэлд үндэслэн автомат мессеж болон телемаркетинг явуулах боломжтой. Автомат мессежний тусламжтайгаар аяллын захиалга баталгаажуулах, нислэгийн цагийн өөрчлөлт мэдэгдэх, аяллын хөтөлбөр илгээх, нэмэлт үйлчилгээ санал болгох зэрэг мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэнэ. Мөн гадаад жуулчдад зориулан англи болон бусад хэл дээр автоматаар мэдэгдэл илгээх боломжтой бөгөөд жуулчид шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй хүлээн авснаар аяллын талаарх сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг.

Автомат мессежний өөр нэг давуу тал нь операторуудын ачааллыг бууруулдаг. Давтагддаг түгээмэл асуултуудад гараар хариулах шаардлага багасаж, ажилтнууд илүү чухал захиалга болон үйлчилгээ дээр төвлөрөх боломж бүрдэнэ. Үр дүнд нь, үйлчилгээний чанар жигдэрч, хэрэглэгчдэд илүү найдвартай, хурдан үйлчилгээ хүрдэг.

Жуулчдад зориулан англи болон бусад хэл дээр мэдэгдэл илгээх боломжтой.

Харин зорилтот хэрэглэгчидтэй шууд харилцаж, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хурдан хүргэх үр дүнтэй арга бол Телемаркетинг юм. Энэ нь хэрэглэгчид рүү шууд залгаж, аялал, амралтын багц, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл хүргэх арга бөгөөд танай аяллын талаар өмнө нь сонирхож байсан хүмүүстэй дахин холбогдож, тухайн хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож, илүү тохирсон үйлчилгээ санал болгох боломжтой байдгаараа давуу талтай.

Жишээ нь, сүүлийн 2 сарын хугацаанд аяллын мэдээлэл сонирхсон хэрэглэгчдийн дугаарыг нэгтгэн, шинэ аялал болон урамшууллын мэдээллийг утсаар шууд хүргэх боломжтой. 

3. Ажилтантай шууд холбогдох боломжийг бүрдүүлэх

Амралтын газар, ресорт бүрт суурин утас байршуулах боломж тэр бүр байдаггүй. Гэвч зочид өрөөний үйлчилгээ дуудах, цэвэрлэгээ хүсэх, хоол захиалах, спа цаг авах зэрэг олон хэрэгцээгээр ресейпшнтэй байнга холбогдох шаардлагатай болдог.

Энэ асуудлыг Viber бизнес аккаунтын шийдлээр хялбар шийдэх боломжтой. Өрөө, гэр, байшин бүрд QR код байршуулснаар аялагч, жуулчид Viber-аар шууд чат руу холбогдож, хүсэлтээ хурдан илгээх боломж бүрдэнэ. Санал гомдол, нэмэлт үйлчилгээ, захиалга зэрэг бүх хүсэлтээ чатаар өгч болох юм. Ингэснээр зочид утсаар олон дахин холбогдох шаардлагагүй болж, ажилтнууд ч хүсэлтүүдээ ангилан, илүү хурдан шийдвэрлэх боломжтой.

Viber дээр бизнес аккаунтаа нээж, илүү хялбар харилцах шийдлийг CallPro Platform-оос.

4. Байгууллагын бүх чатыг нэгтгэх

Зочид буудал, амралтын газрын хэрэглэгчид ямар сошиал сувгаар холбогдож байна, тэр суваг бүрийг нэгтгэж нэг системээс удирдах шийдэл бол CallPro Inbox.

Фэйсбүүк, Инстаграм, Viber, WhatsApp зэрэг олон сувгийг тус тусад нь хянаж ажиллуулах нь ихээхэн цаг, анхаарал шаарддаг. Ялангуяа ачаалалтай үед бүх сувгийн мессежийг тухай бүр шалгаж, хурдан хариулахад хүндрэл үүсдэг. Үйлчилүүлэгчид давхар хариу өгөх, эсвэл зарим асуулт хариултгүй үлдэх тохиолдол ч гардаг. Тиймээс байгууллагын бүх сошиал сувгийг нэгтгэж, бүх чатаа нэг цонхноос удирдах шийдлийг CallPro Platform санал болгож байна.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын онцлогт тохирсон шийдлүүдийн талаар доорх хэсэгт мэдээллээ үлдээж болон 7272-7070 дугаарт холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.