
Санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчийн үйлчилгээний чанар нь зөвхөн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар хэмжигдэхгүй. Шинэ харилцагч татах, зээл олголтыг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах зэрэг олон үзүүлэлттэй шууд холбоотой байдаг.
Төсөөлөөд үзье.
Нэг ББСБ (Банк бус санхүүгийн байгууллага) өдөрт дунджаар 300 дуудлага хүлээн авдаг гэж бодъё. Хэрэв үүний ердөө 10 хувь нь хариулагдахгүй үлдвэл өдөр бүр 30 хүн байгууллагатай холбогдож чадаагүй гэсэн үг. Тэдний зарим нь шинэ харилцагч, зарим нь хугацаа хэтэрсэн төлөлтийн асуудлаа шийдэх гэж байгаа хүн, зарим нь өрсөлдөгч байгууллагыг сонгоход ганцхан алхмын зайтай байсан хэрэглэгч байж болно. Алдсан дуудлага бол ердөө нэг дуудлага биш, энэ бүхэн алдагдсан боломж юм.
Ийм нөхцөлд харилцагчаа удаан хүлээлгэх, олон асуултад дарагдах, ажилтнуудын ачаалал нэмэгдэх зэрэг банк, ББСБ-уудын өмнө тулгарч буй ихэнх асуудал нь харилцагчтай харилцах сувгуудын удирдлага, мэдээллийн урсгал, хариу өгөх хурдтай холбоотой байдаг.
Эдгээр асуудлыг нэг дор шийдвэрлэж, үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах шийдлүүдийг танилцуулъя.
1. Маргаан, үл ойлголцол гарсан үед дуудлагын бичлэгээ шалгах боломжтой юу?

Харилцагч болон операторын хооронд өрнөсөн яриаг бүрэн бичиж хадгалснаар шаардлагатай үед тухайн харилцааг бодитоор нь дахин сонсож, маргаан, үл ойлголцлыг баримтаар шийдвэрлэх боломжтой. Мөн орсон, гарсан болон алдсан дуудлагын тайлангуудыг нэг дороос хянахаас гадна байгууллагын ашиглаж буй бусад дотоод системүүдтэй интеграци хийж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах нөхцөл бүрдэнэ.
Ингэснээр дуудлагын төвийн гүйцэтгэлийг хянах, ажилтнуудын бүтээмжийг үнэлэх, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад шаардлагатай бодит дата цуглардаг.
Үүнээс гадна “Зээлийн нөхцөл ямар вэ?”, “Хугацаа хэтэрсэн төлөлтөө хэрхэн шалгах вэ?”, “Танай салбар хэд хүртэл ажиллах вэ?” зэрэг түгээмэл асуултууд өдөр бүр давтагддаг. Чатбот болон автомат хариулагч ашигласнаар эдгээр асуултад 24/7 хариу өгч, алдсан дуудлагыг эргэн холбохын зэрэгцээ ажилтнуудын ачааллыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой.
CallPro Voice үйлчилгээ нь дуудлагын урсгалыг зөв хуваарилж, автомат хариулагч ашиглан түгээмэл асуултуудад шуурхай мэдээлэл өгөхөөс гадна алдсан дуудлагуудыг бүртгэн эргэн холбогдох, ярианы бичлэгийг сонсох боломжийг бүрдүүлнэ.
2. Авлага барагдуулах дуудлага танай багийн ихэнх цагийг авдаг уу?

Зээл төлөлт богино хугацаагаар хэтэрсэн тохиолдолд автомат дуудлагаар төлбөрийн сануулгыг шуурхай хүргэж, харин урт хугацаагаар хэтэрсэн харилцагчидтай операторууд биечлэн холбогдож, нөхцөл байдлыг тодруулан төлөлтийн шийдлийг ярилцах боломжтой. Ингэснээр авлага барагдуулах үйл явц илүү үр дүнтэй, системтэй хэрэгжих бөгөөд танай баг дуудлага хийж хамаг цагаа үрэх шаардлагагүй болно.
Авлага барагдуулах ажилд ихэнх байгууллага төлбөрөө төлөөгүй харилцагчидтайгаа олон удаа холбогддог ч өмнөх яриа, тохиролцоо, мэдээллээ нэгтгэн хадгалдаггүй. Үүний улмаас нэг харилцагч руу дахин залгах, өмнөх харилцааг мэдэхгүйн улмаас буруу мэдээлэл өгөх зэрэг эрсдэл үүсдэг.
Харин дуудлага бүрийг бүртгэлжүүлж, түүхийг нэг дороос харах боломжтой бол авлага барагдуулалтын үйл явц илүү баталгаатай, баримттай болдог. Аль харилцагч сануулга авсан, хэнтэй тохиролцсон, хэнтэй дахин холбогдох шаардлагатайг бодит мэдээлэл дээр үндэслэн шийдэх боломж бүрдэнэ.
Оператор аутсорсингын CallPro Agent үйлчилгээ нь танай байгууллагыг төлөөлөн харилцагч руу чиглэх бүх төрлийн гарах дуудлагыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.
3. Харилцагчид тань мэдээлэл аваагүй гэх асуудал гардаг уу?

Харилцагчдад цаг тухайд нь мэдээлэл хүргэх нь санхүүгийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг тодорхойлдог гол хүчин зүйлсийн нэг. Банк, санхүүгийн байгууллагууд өдөр бүр төлбөрийн сануулга, зээлийн эргэн төлөлт, гүйлгээний мэдэгдэл, баталгаажуулалт, нэг удаагийн нууц код (OTP) зэрэг олон төрлийн мессеж илгээдэг. Алдаа гарах эрсдэлийг багасгаж, автомат мессежний шийдэл ашигласнаар харилцагчдад мессежийг системийн дагуу шуурхай илгээнэ. Бүх мессежийг хянах боломжтой тул мэдээллийн урсгал илүү найдвартай болно. Улмаар төлбөрийн хоцролт буурч, харилцагчийн итгэл, сэтгэл ханамж нэмэгддэг.
CallPro Text үйлчилгээ нь бүх төрлийн систем, программтай API интеграци хийж, мессеж илгээх үйлдлийг бүрэн автоматжуулна.
4. Мессежийг зөвхөн сануулга хэлбэрээр ашигласаар байна уу?

Санхүүгийн байгууллагын маркетинг хэрэглэгчтэйгээ тогтмол, үнэ цэнтэй харилцаа үүсгэхээс эхэлдэг. Viber бизнес мессеж үйлчилгээ нь шинэ бүтээгдэхүүн, онцгой санал, урамшуулал, хямдрал болон зээлийн санал, төлбөрийн сануулга, OTP код зэрэг чухал мэдээллийг хэрэглэгч дэлхийн хаана ч байсан найдвартай хүргэх болно. Мөн харилцагчийн анхаарлыг илүү татах интерактив буюу зураг, видео, дараагийн үйлдэлд уриалсан товчлуур бүхий мессежийг явуулах боломжтой.
Нэг сувгаар олон төрлийн мэдээллийг найдвартай хүргэх нь байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчилж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад тусалдаг.
Интерактив мессеж ашиглан сурталчилгаа, мэдээллээ шинэлэг байдлаар хүргээрэй.
Харин Viber Ads нь танай байгууллагыг олон мянган харилцагчийн өмнө анхаарал татахуйц байдлаар хүргэж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй таниулахад туслах сурталчилгааны суваг юм. Хэрэглэгчийн хариу үйлдэлд үндэслэн кампанит ажлаа оновчтой сайжруулж, сурталчилгааны цоо шинэ формат ашиглан илүү өндөр өгөөжтэй маркетинг хэрэгжүүлэх боломжтой.
Хэрэглэгчтэйгээ холбогдох хамгийн үр дүнтэй арга бол тэдний аль хэдийн ашиглаж байгаа сувгаар нь хүрэх юм.
5. Хэрэглэгч бүх сувгаар зэрэг холбогдоод байна уу?

Сошиал платформууд олширч, харилцагчид өөр өөр сувгаар чат бичих нь өдөр тутмын хэвийн хэрэглээ болж өөрчлөгдсөн. Тэд нэг л сувгаар биш, Facebook, Instagram, Viber гээд олон орчинд зэрэг харилцаж, санал хүсэлт, асуултуудаа үлдээдэг. Ийм нөхцөлд байгууллага суваг тус бүрийг тусад нь харах бус, хэрэглэгчийн бүх харилцааны түүхийг нэгтгэн ойлгож, хаанаас ч ирсэн хүсэлтэд нэгэн жигд хариу өгөх шаардлагатай болж байна.
Хэрэглэгчийн энэхүү шинэ дадлыг ойлгож чадсан байгууллага л илүү хурдан, уялдаа сайтай үйлчилгээ үзүүлж чадна.
CallPro Social үйлчилгээ ашиглан Facebook, Instagram, Viber, WhatsApp зэрэг бүх сувгийг нэгтгэн байгууллагын inbox менежмент хийж, чат бүрийг нэг дор төвлөрүүлэх боломжтой.
Банк, санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн дуудлага, мессеж, сошиал чатыг нэг платформоос удирдах шийдлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй. Мөн манай зөвлөхүүдтэй 7272-7070 дугаараар холбогдон байгууллагынхаа онцлогт тохирсон шийдлийг сонгон хэрэгжүүлэх боломжтой.


