Үйлчилгээ
2026-01-30

Viber бизнес мессежийн бодит хэрэглээ болон үр дүн

Бизнесүүд хэрэглэгчтэй анх холбогдох мөчөөс эхлэн худалдан авалтын дараах харилцаа хүртэлх бүхий л шатандаа Viber Business Messages-ийг үр дүнтэйгээр ашиглах боломжтой. Тэгвэл уг үйлчилгээг хэрхэн ашиглах тухай болон үр дүнтэй ашигласан худалдаа үйлчилгээ, банк санхүү, ложистикийн салбарын жишээгээр дэлгэрэнгүй тайлбарлая.

6
минут уншина

Бизнесүүд хэрэглэгчтэй анх холбогдох мөчөөс эхлэн худалдан авалтын дараах харилцаа хүртэлх бүхий л шатандаа Viber Business Messages-ийг үр дүнтэйгээр ашиглах боломжтой. Жишээ нь, мэдээлэл хүргэх, сануулах, баталгаажуулах, сурталчилгаа урамшуулал илгээх зэрэг олон төрлийн хэрэгцээт мессежийг явуулж болно. Тэгвэл уг үйлчилгээг хэрхэн ашиглах тухай болон үр дүнтэй ашигласан худалдаа үйлчилгээ, банк санхүү, логистикийн салбарын жишээгээр дэлгэрэнгүй тайлбарлая.

Бизнесүүд хэрэглэгчтэйгээ Viber дээр дараах байдлаар харилцах боломжтой.

- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах

Шинэ бүтээгдэхүүн танилцуулах, урамшуулал санал болгох, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ онцлох, богино болон урт хугацааны хямдралыг хэрэглэгчдэд шууд хүргэх зэргээр маркетингийн бүхий л мессеж илгээх боломжтой. Мөн call to action буюу шууд залгах, худалдан авах, вэбсайт руу хөтлөх зэрэг үйлдлүүдийг хийлгэх боломжтой.

- Хэрэглэгч баталгаажуулах

Бүртгэл үүсгэх, нууц үг сэргээх, хоёр шатлалт баталгаажуулалт зэрэгт нэг удаагийн код  (OTP) илгээхээс гадна хүлээн авагчийн дугаар баталгаатай эсэхийг давхар шалгана.

- Мэдэгдэл илгээх

Захиалгын баталгаажуулалт, хүргэлтийн явц, төлбөрийн баримт, цаг захиалгын сануулга зэрэг чухал мэдээллийг хэрэглэгчид цаг алдалгүй хүргэнэ.

- Хэрэглэгчээ халамжлах

Хэрэглэгчийн асуултад хариулах, дэмжлэг үзүүлэх, санал гомдлыг хүлээн аван шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн борлуулалтын дараа ч сэтгэл ханамжийн судалгаа илгээх, бүтээгдэхүүн ашиглах заавар болон лояалти хөтөлбөрийн урамшууллаар хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлж болох юм.

Viber Business Messages-ийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

Дэлхий дахинд хамгийн түгээмэл ашиглагддаг 3 салбарын жишээг хүргэе.

1. Худалдаа үйлчилгээний салбар

Сагсандаа бараа үлдээгээд гарсан хэрэглэгчдэд одоо ч худалдан авах боломж байгааг сануулах хэрэгтэй. Харин хэрэглэгч талаас яг авахыг хүсэж байсан шинэ загварын гар утас, пүүз, пальто чинь зүгээр л өөрөө хүрээд ирвэл хэчнээн амар вэ? Дээр нь нэмээд бүр урамшуулалтай. Энэ бол онлайн дэлгүүрээ хэрэглэгчдэд хүргэх хамгийн үр ашигтай сурталчилгааны мессеж юм. 

Зураг, видео, стикертэй хамт анхаарал татахуйц байдлаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, хэрэглэгчид апп дотроос шууд үзэж, нэг товшилтоор худалдаж авах боломжийг энэхүү үйлчилгээ бүрдүүлж байна. 

Viber Business аккаунтаа CRM системтэй холбож, өмнөх худалдан авалтад үндэслэн тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн санал болгосноор худалдан авах магадлалыг нэмэгдүүлж, борлуулалтыг дэмждэг.

Украйны хамгийн том сүлжээ эмийн сан Podorozhynk Pharmacy нь хэрэглэгч бүрд тохирсон урамшуулал хүргэх зорилгоор хэрэглэгчдээ чатбот руу чиглүүлэх мессежийг илгээсэн. Үр дүнд нь маркетингийн кампанит ажлаа 450%-ын гүйцэтгэлтэй хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө 10%-иар өсгөж чадсан байдаг.

2. Банк санхүүгийн салбар

Банк санхүүгийн салбарынхан хэрэглэгч бүрийн дансны идэвх, хэрэглээний хэв маягийг харгалзан тусгай санал илгээж болно. Жишээ нь, байнга дэлгүүр хэсдэг эсвэл аяллаар явах дуртай хэрэглэгчдэд зориулсан онлайн худалдаа, агаарын тээврийн оноо цуглуулах  карт болон урамшууллын боломжуудыг санал болгох боломжтой. Мөн картын хугацаа дуусах, даатгалын гэрээ сунгах хугацаа ойртож байгааг сануулсан мессежийг цаг тухайд нь илгээж болох юм. 

Viber-аар нэг удаагийн нууц үг (OTP) болон данстай холбоотой анхааруулгыг илгээх нь найдвартай бөгөөд хэрэглэгчид мессежийг илүү хурдан хардаг. Учир нь хэрэглэгчид энэ апп-ыг өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг тул мессежнүүдийг шууд харж, цаг алдалгүй хариу үйлдэл хийдэг. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарсан Ukrisbbank нь гар утасны аппликэйшний хэрэглээгээ нэмэгдүүлэх зорилгоор Viber Business Messages-ийг тун амжилттай ашиглажээ. Тус банк шинэ аппликэйшнээ сурталчлахдаа зурагтай мессеж, CTA буюу шууд үйлдэл хийлгэх товч ашигласнаар хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлж, кампанит ажлын үр дүнг эрс сайжруулсан юм. Ингэснээр апп таталт 50%-иар өсөн, апп ашиглалт 30%-иар нэмэгджээ. Энгийн мессежтэй харьцуулахад Viber-аар мессеж явуулах нь 2 дахин илүү үр дүнтэй байв.

3. Хүргэлт логистикийн салбар

Хэрэглэгчид Viber-аар дамжуулан хүргэлтийн захиалга өгөх, хаяг байршлаа илгээх, хүргүүлэх цагаа тохируулах зэрэг бүх үйлдлийг маш хялбар хийж чадна. Орон сууц, хотхоны нэр, орц, давхар, утасны дугаар зэргийг чат дээр шууд илгээх тул жолоочтой утсаар олон дахин ярилцах шаардлагагүй. Мөн илгээмж аль хэсэгт явж байгааг мессежээр хянах боломжтой.

Хэрэв хүлээн авагч тухайн үед гэртээ байхгүй бол хүргэлтийн жолооч илгээмжийг хаана, яаж үлдээсэн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулан илгээж болно. Ингэснээр хэрэглэгч хүргэлтээ санаа зоволгүйгээр хянаж, компанитайгаа найдвартай, ойлгомжтой харилцах юм.

Серби улсын D Express компани 2018 оноос эхлэн Viber Business Messages-ийг ашиглан хэрэглэгчдэдээ автомат хүргэлтийн мэдээлэл илгээж эхэлсэн юм. Ингэснээр хэрэглэгчид бизнес аккаунт руу шууд хариу бичих боломжтой болж, нэмэлт мэдээлэл авах, илгээмжийн чиглэлийг өөрчлөх зэрэг үйлдлийг нэг чатанд хийх нөхцөл бүрдсэн. Үр дүнд нь нийт хүргэлтийн 85% нь эхний оролдлогоор амжилттай хүргэгджээ. Улмаар хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэж, гомдол буурч, хүргэлтийн үйл явц илүү төвөггүй, хурдан болсон байв.

Viber Business Messages үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй энд дарж болон 7272-7070 дугаараар шууд холбогдоорой.