Маркетинг
2026-03-02

Viber маркетингийг амжилттай хэрэгжүүлэх аргууд

“Жинхэнэ” маркетингийн багийнхан ямар сурталчилгаа явуулсныг харцгаая.

7
минут уншина

Бидний мэдэх Puma, Coca‑Cola, KFC, Booking.com, L'Oréal зэрэг олон брэндүүд Viber платформыг ашиглан хэрэглэгчидтэй бүтээлч, интерактив байдлаар харилцаж, брэндийн үнэ цэн болон кампанит ажлын үр дүнгээ амжилттайгаар нэмэгдүүлж чадсан байдаг. 

Тэгвэл эдгээр амжилттай туршлагаас суралцан Viber дээр хэрхэн хэрэглэгч татах, оролцоог нэмэгдүүлэх аргуудыг танилцуулъя.

1. Түлхүүр үг ашиглах

Viber сурталчилгаа нь брэндийг хэрэглэгчийн харилцан яриан дунд органик байдлаар шингээж болдгоороо давуу талтай. Ялангуяа баярын үеэр хэрэглэгчийн идэвх эрс нэмэгддэг тул брэндүүд илүү бүтээлч, шинэлэг байдлаар өрсөлдөх боломж бүрддэг. 

Энэ юу вэ гэвэл баярын үеэр өргөн хэрэглэгддэг үг, мэндчилгээн дээр тулгуурлан богино хугацаанд хэрэглэгчийн анхаарлыг татаж, брэндийн танигдалт, нэр хүндээ нэмэгдүүлэх боломжтой. Ингэхдээ 10 хүртэлх түлхүүр үгийг сонгон тохируулах ба хэрэглэгчид эдгээр үгсийг чатанд бичих үед танай брэндийг илтгэх, таниулах богино хэмжээний анимейшн дэлгэц дүүрэн гарч ирэх болно. 

Сар шинийн баярыг тохиолдуулан Emart худалдааны төвийн хамт олон энэхүү боломжийг ашиглан брэнд хоногшуулалтыг амжилттай хэрэгжүүллээ. “Сайхан шинэлээрэй” гэсэн утгатай мэндчилгээ бүрд Emart-ийг илэрхийлэх анимейшн автоматаар харагдаж, хэрэглэгч бүрд брэндийн дүр төрхөө давтамжтайгаар хүргэж чадсан юм.

Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг баярын өдрүүдэд хэрэглэгчид дулаан, найрсаг мэдрэмж төрүүлж, брэндээ хоногшуулахыг хүсвэл Viber Ads-ийг сонгоорой. 

Мөн сурталчилгаа байрших тухайн хугацаанд цорын ганц брэнд онцгой эрхтэйгээр энэ боломжийг ашигладгаараа өндөр давуу талыг бий болгож байгаа юм.

2. Туршиж үзэх боломж бүрдүүлэх

Орчин үеийн хэрэглэгчид зөвхөн мэдээлэл хүлээн авахаас илүүтэй өөрсдөө оролцож, туршиж, мэдэрч үзэхийг хүсдэг. Viber нь энэ хэрэгцээнд нийцсэн 2D/3D эффект, анимейшн, маск, хүрээ зэрэг сонирхолтой форматтай Lenses үйлчилгээг санал болгодог. 

Хэрэглэгчид эдгээр тусгайлан бэлтгэсэн эффектүүдийг ашиглан зураг авч, бичлэг хийн найзуудтайгаа хуваалцах боломжтой. Ингэснээр таны сурталчилгаа зөвхөн мэдээлэл хүргэх бус, харин турших, бүтээх, түгээх контент болж хувирна. 

Тухайлбал, үсний будгийн брэнд хэрэглэгчид үсний өнгөө сольж үзэх, гоёл чимэглэлийн брэнд бол сонирхсон гоёлыг нь виртуал байдлаар зүүж харах боломжийг бүрдүүлнэ. Ийм төрлийн интерактив шийдэл нь хэрэглэгчид брэндтэй илүү сайн холбоо тогтоох, сэтгэл хөдлөлөөр холбогдох, улмаар худалдан авалтын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.

3. Зорилтот хэрэглэгчээ таргетлах

Тодорхой сегмент болон зөвхөн тухайн хэрэглэгчид чиглэсэн сурталчилгаа илүү өндөр үр дүн үзүүлдэг. Viber платформ нь хэрэглэгчдийг нас, хүйс, сонирхол, зан төлөв зэрэг олон шалгуураар ангилах боломжийг олгодог бөгөөд байгууллага өөрийн хэрэглэгчийн датад суурилсан custom audience ч үүсгэх боломжтой.

Монголд бизнесийн маш олон салбарт Viber-ийн бизнес мессежийг амжилттайгаар ашиглаж байна. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк болон Minister Tower-ийн хамт олон бизнесийн түншүүд, хэрэглэгчдэдээ зориулан өдөр тутмын мэдээлэл, бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг тогтмол хүргэж байна. 

Зорилтот хэрэглэгчдээ зөв тодорхойлж, оновчтой сегментчлэл хийх нь зардлыг оновчтойгоор зарцуулахаас гадна сурталчилгааны үр ашгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог.

4. Борлуулалтад хөтлөх

Хэрэглэгчийг худалдан авалтын шийдвэр гаргахад нь туслах, тодорхой үйлдэлд дуудсан мессеж илгээх нь борлуулалтын үр дүнд шууд нөлөө үзүүлнэ. 

Жишээ нь, “Бишрэлт Трейд" ХХК нь онцлох бүтээгдэхүүн, хугацаатай урамшууллын мэдээллээ дэлгэрэнгүй каталог үзэх, захиалга хийх үйлдэлд чиглүүлжээ. Ингэснээр хэрэглэгчийн сонирхлыг бодит худалдан авалт болгон хувиргах боломжтой юм. 

Харин Monnis Motors шинэ загварын автомашинуудаа үнэ, онцлог, давуу тал, нэмэлт боломжуудын мэдээлэлтэй хамт танилцуулж, хэрэглэгчид гол мессежээ ойлгомжтойгоор хүргэж, шууд холбогдох боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр хэрэглэгч шийдвэр гаргах шат руу хурдан шилждэг. 

Товчдоо, зөв агуулгатай мессеж нь хэрэглэгчийн анхаарлыг татахаас гадна худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх үр дүнтэй суваг болдог.

Брэндийг сонирхолтой түүх болгон амьдруулах, хэрэглэгчдийн сэтгэлд хоногшуулах, шинэ туршлага нэмээд ч зогсохгүй өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлж чадах Viber-ийн боломжуудыг та ч бас бизнесдээ ашиглаарай. 

Viber дээр сурталчилгаагаа байршуулж, мессеж илгээхийг хүсвэл энд дарж болон 7272-7070 дугаараар бидэнтэй холбогдоорой.