
Одоо үед хэрэглэгчийн туршлага, сэтгэгдэл бол аливаа брэндийн нэр хүндийн суурь болж байна. Хэрэглэгч танай үйлчилгээний талаар юу мэдэрч байна вэ гэдэг тэр мэдрэмж таны бизнест итгэх эсэхийг нь шийддэг. Тиймээс байгууллагууд харилцагчийн үйлчилгээний чанартаа илүү анхаарч, уламжлалт шийдлүүдээс илүү уян хатан, зардал багатай, мэргэжлийн шийдлүүд рүү шилжиж эхэлж байна.
Хэрэглэгчийн тоо өсөхийн хэрээр тэдний хүлээлт ч мөн нэмэгддэг. Илүү хурдан, илүү халамжтай, илүү мэргэжлийн харилцааг шаарддаг болсон энэ үед дотоод операторуудын баг ачааллаа дийлэхгүй байх тохиолдол олон. Тэгвэл энэ үед бизнесүүдийн хамгийн ухаалаг шийдэл бол дуудлагын төвийн үйлчилгээг аутсорс хийх юм.
Үйлчлүүлэгчтэй харилцах хамгийн мэдрэмж шаардсан, өндөр ач холбогдолтой хэсгээ мэргэжлийн операторуудад даатгаснаар бизнесийнхээ үндсэн хэсэгт илүү их анхаарал хандуулах боломжтой болно.
Дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээний давуу талууд
.jpg)
Зардлаа оновчтой хуваарилах
Шинэ оператор ажилд авах бүрд оффис, ажлын байрны зардал, тоног төхөөрөмжийн зардал, сургалтын зардал, цалингийн зардал гэх мэт олон зүйлүүд байгууллагад ихээхэн ачаалал болдог.
Харин аутсорсингийн тусламжтайгаар эдгээр зардлыг уян хатан нөхцөлтэй гэрээгээр орлуулж, нийт зардлаа бодитоор бууруулах боломжтой.
24/7 тасралтгүй ажиллагаа
Орчин үеийн хэрэглэгч өдөр, шөнө ялгаагүй бүх цаг үед мэдээлэл авахыг хүсдэг. Хэрэглэгчийн үндсэн хүлээлт, бизнесийн үйлчилгээний гол шалгуур нь 24/7 тасралтгүй үйлчилгээ болсон.
Аутсорс операторууд шөнийн цагаар ч, амралт, баярын өдрүүдэд ч ажиллаж, таны бизнес нэг ч үнэт боломжоо алдахгүй байхад тусална.
Мэргэжлийн, туршлагатай операторууд
Аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь салбар бүрийн онцлогийг ойлгодог, олон төрлийн хэрэглэгчтэй ажилласан туршлагатай, харилцааны ур чадвартай, мэдрэмжтэй операторуудтай байдаг тул танай байгууллага шинэ хүн сургах, ажлаас гарахад орлох хүн хайх зэрэг асуудлуудаас ангижирч, чанартай харилцааг тогтвортой хадгалах боломжтой болно.
Технологийн дэмжлэг, дата суурьтай харилцаа
Орчин үеийн дуудлагын төвүүд зөвхөн утсаар ярих биш дуудлагын бичлэгийг хийдэг, харилцагчийн мэдээллийг CRM дээр бүртгэдэг, үйл ажиллагааны тайлан, дата анализ гаргадаг болсон. Эдгээр автоматжуулсан ухаалаг шийдлүүд нь таны бизнесийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дуудлагын төвийн аутсорсинг нь таны бизнесийг
- Илүү хурдтай өргөжүүлэх
- Үйлчилгээний стандарт, чанарыг тогтвортой байлгах
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалах
- Дотоод багийг үндсэн үүрэгт нь төвлөрүүлэх боломжийг олгодог стратегийн шийдэл юм.
Цаг хугацаа, зардал, чадварлаг баг гээд бүгдийг нэг дор шийдэж хэрэглэгчийн туршлагаа сайжруулах бол операторын ажлаа бидэнд даатгаарай.
Мэргэшсэн операторын үйлчилгээ тохиромжтой бизнесийн салбарууд
Оператор аутсорсинг үйлчилгээ нь харилцагчийн тоо ихтэй, мэдээлэл, дэмжлэг шаарддаг бүхий л бизнесийн салбарт тохирох уян хатан, оновчтой шийдэл юм. Дараах жишээнүүдээс та өөрийн бизнестээ тохирох аутсорсинг үйлчилгээний давуу талуудтай танилцаарай.
1. Эрүүл мэндийн салбар

Эмнэлэг, лаборатори, сувилал зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад хамгийн мэдрэмжтэй харилцаа шаардлагатай байдаг. Энэ салбарт мэргэшсэн операторууд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллах боломжтой.
- Үзлэгийн цаг захиалга, цуцлалт
- Эмчилгээ, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх
- Даатгал, бүртгэлийн лавлагаа
- Хэрэглэгчийн асуултад түргэн хариу өгөх чат болон дуудлагын дэмжлэг
Энэ бүхэн нь эмнэлгийн үндсэн ажилчдын ачааллыг бууруулж, өндөр чанартай эмчилгээ, оношилгоонд төвлөрөх орчныг бүрдүүлж өгнө.
2. Санхүүгийн салбар

Банк, ББСБ, даатгал зэрэг санхүүгийн байгууллагууд зохицуулалтын шаардлагыг хангахын тулд хэрэглэгчдэдээ хурдан, алдаагүй, найдвартай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Мэргэшсэн операторууд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой.
- Төлбөр, гүйлгээ, дансны мэдээлэл
- Даатгалын нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт, зөвлөгөө
- Карт, зээлийн бүтээгдэхүүний танилцуулга
- Хэрэглэгчийн мэдээлэлтэй эмзэг датаг мэдээллийн аюулгүй байдлыг ханган боловсруулах
3. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар

Аялал жуулчлалын салбар бол цаг үеийн мэдрэмжтэй, хэлний чадвартай, олон улсын хэрэглэгчтэй харилцах шаардлагатай онцлогтой. Тэгвэл аяллын агентлаг, зочид буудал, нислэгийн компаниудад аутсорсинг операторууд дараах үйлчилгээг 24/7 үзүүлэх боломжтой.
- Захиалга баталгаажуулалт болон цуцлалт
- Цагийн бүсээс үл хамаарах 24/7 олон хэл дээрх дэмжлэг
- Аяллын багцын мэдээлэл
- Аялалд хэрэгтэй зөвлөмж, шууд тусламж
Гаднын жуулчдад зориулсан олон хэл дээрх үйлчилгээ, уян хатан цагийн хуваарь нь хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжийг сайжруулж, борлуулалтаа нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.
4. Боловсролын салбар
.jpg)
Их, дээд сургууль, сургалтын төвүүдийн хувьд элсэлт, хөтөлбөр, төлбөрийн мэдээлэл зэргийг маш олон хүн нэгэн зэрэг авдаг онцлогтой. Аутсорсинг үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ дараах дэмжлэгийг үзүүлэх боломжтой.
- Элсэлтийн лавлагаа, анги, хөтөлбөрийн мэдээлэл
- Сургалтын төлбөрийн мэдээлэл, санхүүгийн зөвлөгөө
- Тэтгэлэг, академик шаардлагын мэдээлэл
- Онлайн сургалтын хөтөлбөрийн мэдээлэл
5. Үл хөдлөх хөрөнгийн салбар

Орон сууц, барилга, оффис зуучлалын салбарт хэрэглэгчдэдээ түргэн шуурхай хариу өгөх нь худалдан авалтын шийдвэрт нь шууд нөлөөлдөг. Үл хөдлөх хөрөнгө зуучлал, борлуулалтын агентлагуудад дараах үйлчилгээгээ аутсорсингоор шийдэхийг зөвлөж байна.
- Үл хөдлөх хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл
- Уулзалт товлох, очиж үзэх цаг захиалах
- Түрээс, худалдааны нөхцөлийн тайлбар
- Борлуулалтын дараах үйлчилгээ, санал хүсэлтийн шийдэл
Энэ салбарт анхааралтай, мэдрэмжтэй харилцаа нь шууд борлуулалт болж хувирдаг учир мэргэжлийн дуудлагын төвтэй болох нь стратегийн чухал шийдэл юм.
Дуудлагын төвийн мэргэшсэн операторын CallPro Agent үйлчилгээ

Аутсорсингийн давуу талуудыг бодитоор хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга бол мэргэжлийн, туршлагатай, дата суурьтай системд суурилсан мэргэжлийн операторын үйлчилгээ юм. Бид танд дуудлагын төвийн мэргэшсэн операторын CallPro Agent үйлчилгээгээ санал болгож байна.
CallPro Agent бол танай байгууллагын нэрийн өмнөөс харилцагчтай дуудлага, мессеж, чат, имэйл зэрэг бүх сувгаар мэргэжлийн түвшинд харилцаж хэрэглэгчийг халамжлах операторын үйлчилгээ юм.
CallPro Agent үйлчилгээний үндсэн боломжууд:
- Утас, и-мэйл, мессеж, live chat зэрэг олон сувгаар хэрэглэгчтэй харилцах
- Бүх харилцааг CRM системд бүртгэх
- Борлуулалтын өмнөх болон дараах харилцааг өрнүүлж хэрэглэгчдэд шаардлагатай тусламжийг үзүүлэх
- Нэг оператор эсвэл бүтэн баг бүрдүүлж байгууллагын нэрийн өмнөөс ажиллах
- Бүтэн цагийн, хагас цагийн гэх мэт уян хатан цагийн нөхцөлтэй
Яагаад CallPro Agent вэ?
- Мэргэжлийн - Мэргэшсэн хүний нөөцөөр стандартын дагуу үйлчилгээ үзүүлнэ
- Бэлтгэгдсэн операторууд - Тухайн брэндийн стратеги, харилцааны өнгө аястай бүрэн нийцсэн мэдрэмжтэй, сургагдсан операторуудтай
- Ил тод - Дуудлагын бичлэг, үйлчилгээний тайлан, үр дүнгийн мэдээлэлд бүрэн хяналт тавих боломжтой
Хэрэглэгч тухайн брэндийн үнэ цэнийг анхны харилцаа, анхны сэтгэгдлээрээ тодорхойлдог. Тэрхүү сэтгэгдлийг итгэлцэл, үнэнч хэрэглээ, давтан худалдан авалт болгоход CallPro Agent танд тусална.
Таны бизнест уян хатан, зардалд хэмнэлттэй, мэргэжлийн түвшинд ажилладаг дуудлагын төвийн шийдэл хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.