Өглөө, өдөр, орой гээд хүний хэрэгцээ шаардлага хэзээ гарч болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс хэрэглэгчийн асуултад 24/7 хариу өгөх, асуудлыг шийдвэрлэх, үйлчилгээ танилцуулах, бүтээгдэхүүн санал болгох, захиалга авах зэрэг олон давтагддаг үйлдлийг автоматжуулсан харилцаа буюу чатбот нь байгууллагын харилцааны салшгүй нэг хэсэг болжээ.
Хэрэглэгчдийн 96% нь чатбот ашигладаг компаниудыг харилцагчаа илүү сайн анхаардаг гэж үздэг.

Хэрэглэгчидтэй харилцах сувгууд нэмэгдэхийн хэрээр чатботоо хаана байршуулах вэ гэдэг нь амаргүй болдог. Энгийнээр бол, танай хэрэглэгчид хаана хамгийн их цагийг өнгөрүүлж байна тэнд байршуулах хэрэгтэй. Судалгаагаар тэд дийлэнх цаг хугацаагаа мессеж апп-уудад өнгөрүүлдэг болохоор холбогдоход хялбар байдаг.
Харин энгийн асуулт хариултаас давж, хэрэглэгч бүрд тохирсон интерактив харилцаа үүсгэх нь Viber чатботын гол онцлог юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн асуултад хариулах биш, бизнесийн бүх харилцааны урсгалыг хялбарчилж, хэрэглэгч тус бүрийн хэрэгцээнд тохирсон байдлаар харилцаж чаддаг.
Viber чатботын 3 төрөл
1. Угтах мессеж (Welcome message)

Viber чатбот нь subscription буюу дагагчид дээр суурилсан системтэй. Өөрөөр хэлбэл, өмнө нь чатбот руу мессеж илгээсэн эсвэл бүртгүүлсэн хэрэглэгчидтэй та идэвхтэйгээр дахин харилцах боломжтой. Харин танай чатбот руу анх удаа орж ирсэн, хараахан дагаагүй байгаа шинэ хэрэглэгчид рүү та “welcome message” илгээх юм. Энэ нь чатботын зорилго, үйлчилгээний талаарх товч танилцуулга болж, хэрэглэгчид анхны сэтгэгдлийг төрүүлдэг.
Viber чатбот үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд энэхүү угтах мессежийг үнэ төлбөргүйгээр илгээх боломжтой.
2. 24 цагийн хугацаанд хүчинтэй мессеж (Chatbot session messages)

Хэрэв хэрэглэгч чатботоос эхлүүлсэн мессежинд хариу өгвөл цаг идэвхжиж, түүнээс хойших 24 цагийн хугацаанд бүх мессеж үнэ төлбөргүй байна. Энэ хугацаанд асуултад хариулах, мэдээлэл өгөх, захиалга баталгаажуулах, дэмжлэг үзүүлэх зэрэг бүхий л хэрэглэгчийн үйлчилгээг тасралтгүй явуулж болно гэсэн үг.
3. Чатботоос эхлүүлсэн мессеж (Chatbot-initiated messages)

Энэ нь дээрх 24 цагийн хугацаанд хүчинтэй мессежний хугацаа дууссанаас хойш чатботоос хэрэглэгч рүү хандан мессеж илгээх хэлбэр юм. Жишээлбэл, бүх төрлийн сурталчилгаа, урамшууллын мессеж болон төлбөрийн сануулга зэрэг нь энэ төрөлд хамаарна. Ийм мессежнүүд нь идэвхгүй хэрэглэгчтэй дахин холбогдох боломжийг бүрдүүлдэг.
Viber чатботын 7 давуу тал
1. 24/7 ажиллах автомат систем
Хэрэглэгч чатботоор дамжуулан асуудлаа 24/7 шийдүүлэх юм. Ингэснээр хэрэглэгчийн сэтгэл ханамж өсөж, бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Энэ нь тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамааран бүх төрлийн процессыг автоматжуулах чадвартай чатбот юм.
2. Хэрэглэгч бүрд зориулсан үйлчилгээ
Чатбот нь хэрэглэгчийн зан төлөв, сонирхол зэрэг мэдээлэлд тулгуурлан зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан мессеж илгээх боломжтой.
3. Маркетингийг дэмжих хэрэгсэл
Viber апп доторх хайлтын хэсэг, сурталчилгааны үйлдэлд дуудах товч, маркетингийн кампанит ажлууд зэргээс хэрэглэгчид танай чатботтой шууд холбогдох боломжтой. Ингэснээр хэрэглэгчийн сонирхлыг бодит үйлдэл болгох, шинэ хэрэглэгчийг дагагч болгох, цаашлаад борлуулалт, үйлчилгээ рүү шууд чиглүүлнэ.
4. Баталгаажсан аккоунт
Viber чатбот нь албан ёсоор баталгаажиж, цэнхэр тэмдэглэгээ (blue tick) авдаг. Энэ нь хэрэглэгчдэд жинхэнэ, баталгаатай газартай харилцаж буйг илтгэж, итгэлцлийг нэмэгдүүлдэг.

5. Нэгдсэн шийдэл
Viber чатботоо Viber дээрх сурталчилгаа болон мессежтэйгээ холбож, бүтээгдэхүүнтэй танилцахаас эхлээд шаардлагатай бүхий л үед нэг платформ, нэг сувгаар харилцах боломжтой.
Сурталчилгаа + Мессеж + Чатбот
6. Медиа контент хосолсон мессеж
Carousel, GIF, эможи, стикер, зураг, видео зэрэг олон төрлийн форматыг ашиглан харилцаагаа илүү амьд, ойлгомжтой, ойр өрнүүлэх боломжтой болж байна. Шууд анхаарал татах зураг, видеогоо хавсарган мессеж илгээгээрэй.
7. Тайлан, дүн шинжилгээ
Чатбот сувгийн гүйцэтгэлийг хэмжиж, сайжруулах бүрэн боломжтой ба мессеж хүргэгдсэн эсэх, уншигдсан эсэхийг хянахын зэрэгцээ хэрэглэгч чатботод нэгдсэн эсвэл бүртгэлээ цуцалсан үед мэдэгдэл авах боломжтой.
Viber чатбот үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй энд дарж холбогдон эсвэл 7272-7070 дугаараас лавлаарай.


