Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах шийдвэр нь хүний амьдралын хамгийн том хөрөнгө оруулалтын нэг байдаг. Худалдан авагчдын гол онцлог нь анхны байраа авах гэж байгаа, амьдралынхаа хамгийн том хуримтлалыг зарцуулж байгаа хүмүүс байдаг. Тиймээс тэд зөвхөн үнэ асуудаггүй. Төлбөрийн нөхцөл, орчны мэдээлэл зэрэг олон асуултад хурдан бөгөөд ойлгомжтой хариулт авахыг хүсдэг. Харин хэд хоногийн дараа хариу ирдэг, эсвэл хүн болгонд өөр өөр мэдээлэл өгдөг байгууллага хэрэглэгчийн итгэлийг амархан алддаг. Тийм ч учраас борлуулалт алдах шалтгаан нь заримдаа ердөө харилцааны “доголдол” байдаг.

Худалдан авагчид байр биш, итгэл худалдаж авдаг.
Олон компани төсөл, байршил, маркетингдаа их хэмжээний хөрөнгө оруулдаг мөртлөө харилцагчтайгаа харилцах үйл явцдаа төдийлөн анхаардаггүй. Зарим тохиолдолд ердөө ганцхан аваагүй дуудлага эсвэл хариулаагүй чат хэдэн зуун сая төгрөгийн борлуулалтын боломжийг алдах шалтгаан болохыг үгүйсгэхгүй.
Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн компаниуд харилцагчдаа алдахгүй байх, цаашлаад итгэл төрүүлэхүйц хэмжээнд үйлчилгээний чанараа сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ?
1. Ирсэн дуудлага бүрийг борлуулалтын боломж болгох

Орон сууц, хаус, оффис эсвэл газар сонирхож буй хүмүүс ихэвчлэн хэд хэдэн байгууллага руу зэрэг холбогддог. Ажлын бус цагаар ирсэн дуудлага, борлуулалтын ажилтан завгүй байх үеийн дуудлага зэрэг нь борлуулалтын боломжийг шууд бууруулдаг.
Байгууллага руу холбогдох үеэс эхлэн сэтгэгдэл үлдээх нь өрсөлдөөнд давуу талыг авчрах гол шийдэл болно.
Нөгөө талаас "Үнэ хэд вэ, хэдэн мкв вэ, төлбөрийн нөхцөл ямар вэ, машины зогсоолтой юу?" гэсэн олон давтагддаг асуултууд ажилтны ихэнх цагийг авдаг. 50 хүн ижил асуулт асуувал, ажилтнуудын ихэнх цаг зөвхөн мэдээлэл дамжуулахад зарцуулагдана. Эндээс харахад, борлуулалтын баг өдөрт олон арван удаа ижил төрлийн асуултад хариулах шаардлагатай болдог. Үүний оронд, үнэхээр худалдан авах сонирхолтой хэрэглэгчтэй ярилцах, уулзалт товлох, гэрээний шатанд ажиллах цагаа зориулсан нь мэдээж илүү үр ашигтай.Тиймээс үл хөдлөхийн салбарын компаниудын түгээмэл, давтагддаг мэдээллийг автоматжуулахад CallPro Voice үйлчилгээ туслах болно.
CallPro Voice хэрхэн туслах вэ?
- Автомат хариулагч (IVR) ашиглан дуудлага хуваарилах
CallPro Voice дуудлагын төвийн шийдэл нь харилцагчдын нийтлэг асуултад 24/7, шуурхай хариулт өгч, аль ажилтан сул байгаагаас хамааран автоматаар хуваарилж холбоно. Байгууллагын хэрэгцээнд тохируулан дуудлагыг хэд хэдэн аргаар хуваарилах боломжтой. Жишээлбэл, Ring All горимыг ашигласнаар бүх борлуулалтын зөвлөхөд зэрэг дуудлага очиж, хамгийн түрүүнд чөлөөтэй байгаа ажилтан харилцагчтай холбогдоно. Харин Round Robin горим нь дуудлагыг ажилтнуудад ээлжлэн хуваарилж, ачааллыг жигд түгээхэд тусалдаг. Мөн Linear горимыг сонгосноор туршлага, чиг үүрэг эсвэл багийн бүтцэд тохируулан урьдчилан тогтоосон дарааллаар дуудлага хуваарилна.
- Маркетингийн болон ажилтны гүйцэтгэлийн тайлан гаргах
Дуудлагын тоо, үргэлжлэх хугацаа, хариу өгөх хурд, алдсан дуудлагын үзүүлэлт зэрэг тайлангуудад үндэслэн ажилтан бүрийн ачаалал, бүтээмжийг бодитоор үнэлэх боломжтой. Ингэснээр гүйцэтгэлийг хэмжихээс гадна сургалт, хөгжүүлэлт шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлон үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн маркетингийн кампанит ажил, сурталчилгаа, бүүстийн үеэр дуудлага болон мессежний тоо хэрхэн өөрчлөгдсөн, хэрэглэгчийн хандалт хэр хэмжээгээр нэмэгдсэн, багт ямар ачаалал үүссэнийг тайлангаар хянан, аль кампанит ажил илүү үр дүнтэй байсныг тодорхой харж болно.
- Ярианы бичлэг хадгалах
Харилцагчийн өмнөх ярианы түүхийг нэг бүрчлэн хадгалж архивлах, санал гомдол, маргаан гарсан нөхцөлд дахин сонсож болно. Маркетинг, борлуулалтын багуудын хооронд үүсдэг “харилцагчийг хэн анх татсан бэ?”, “хэн нь борлуулалт болгосон бэ?” зэрэг маргааныг яриаг дахин сонсон баталгаажуулах боломжтой. Шинэ ажилтан ч харилцагчийн нөхцөл байдал, өмнөх тохиролцоо, сонирхож байсан мэдээллийг шууд ойлгон үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
2. Сошиал сувгийн чатуудыг бодит үр дүн болгох

Өнөөдөр хэрэглэгч бүр өөр өөр сувгаар мэдээлэл авдаг болсон. Зарим нь Facebook Messenger ашигладаг бол нөгөө хэсэг нь Instagram, Viber эсвэл байгууллагын вэбсайтаар холбогдоно. Борлуулалтын баг олон сувгийг зэрэг хянах үед харилцагчийн мэдээлэл бүрэн хадгалагдахгүй байх, давхардсан бүртгэл үүсгэх, зарим чатад хариулахгүй орхих, мартах зэрэг хүндрэлүүд тулгардаг. Энэ нь зөвхөн дотоод үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй хэрэглэгчийн туршлагад шууд нөлөөлдөг.
CallPro Social + AI хэрхэн туслах вэ?
- Чатад хариу өгсөн ажилтныг харах
CallPro Social үйлчилгээ нь Facebook, Instagram, Viber, WhatsApp, Telegram зэрэг сошиал сувгуудыг нэг дор төвлөрүүлж, харилцан яриаг ажилтанд хуваарилах боломжтой байдаг. Ингэснээр ажилтнууд олон цонх нээж ажиллах шаардлагагүй болж, бүх хүсэлтээ нэг дэлгэцээс хянаж, тухайн чатад хэн, хэзээ хариулсан нь тодорхой харагдана.
- Чат ирсэн даруйд өөр сувгаар мэдэгдэх
Шинэ чат ирэхэд шуурхай мэдэгдлийг мессеж хэлбэрээр болон CallPro Teams апп дээр хүлээн авч, хэрэглэгчийн хүсэлт бүрийг цаг тухайд нь шийдвэрлэх боломжтой. Ажилтан компьютерын ард байхгүй үедээ ч шинэ хүсэлтээ цаг алдалгүй хүлээн авч, хурдан хариу өгөх юм.
- Уулзалт товлох, мэдээлэл өгөх автомат туслах
Ихэнх үл хөдлөх хөрөнгийн компаниудад ирдэг асуултын дийлэнх хувь нь ижил төрлийн мэдээлэл байдаг. Түүнчлэн AI бот ашигласнаар хамгийн түгээмэл асуултуудад 24/7 автоматаар хариулах боломжтой. Тухайлбал, уулзалтын цаг захиалах, үнийн санал, үйлчилгээний ерөнхий мэдээллүүдийг AI бот автоматаар хариулах болно.
3. Өндөр өгөөжтэй маркетинг хийх

Шинээр ашиглалтад орсон төсөл, төлбөрийн нөхцөлийн шинэчлэл, хөнгөлөлт, нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн зэрэг мэдээллийг цаг алдалгүй хүргэх нь борлуулалтад эергээр нөлөөлдөг. Учир нь үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хэрэглэгчид шийдвэр гаргахдаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлах нь элбэг байдаг. Хэрэв мэдээлэл хоцорч хүрвэл боломжит худалдан авагч өрсөлдөгч төсөл рүү шилжих эрсдэлтэй.
Viber Business Messages хэрхэн туслах вэ?
- Төслийн нүүр царай болохуйц мессеж илгээх
Байгууллагууд хэрэглэгчдэдээ илүү бизнес дүр төрх бүхий загвар, өнгө үзэмжтэй мессежийг Viber дээрх зорилтот худалдан авагчдадаа илгээх боломжтой. Жишээлбэл, шинэ орон сууцны төслийн талаарх мэдээллийг зураг, үнэ, төлбөрийн нөхцөл болон "Дэлгэрэнгүй үзэх" товчлуурын хамт илгээж болно. Харилцагч мэдээллийг шууд авч, сонирхсон тохиолдолд нэг товшилтоор холбогдох боломж бүрдэж байгаа юм. Viber мессежний давуу талуудтай танилцаарай.
- Шийдвэр гаргах хүртэл автомат мессежээр дэмжих
Хэрэглэгчид байршил, үнэ, төлбөрийн нөхцөл болон зээлийн боломжуудыг харьцуулан судалж, шийдвэр гаргах хүртэл нэлээд хугацаа зарцуулдаг. Энэ хугацаанд байгууллага харилцагчтайгаа тогтмол холбоотой байж чадвал борлуулалт хийх боломж эрс нэмэгддэг. Шинэ санал, төслийн явц, үнийн өөрчлөлт зэрэг мэдээллийг тухай бүр хүргэж, харилцагчийн сонирхлыг хадгалах, шийдвэр гаргах хүртэл нь мэдээллээр тасралтгүй хангах автомат мессежнүүдийг илгээгээрэй.
Мөн өмнө нь байр сонирхож байсан хэрэглэгчдэд шинэ санал, урамшууллын мэдээллийг хүргэснээр дахин борлуулалтын боломжийг нэмэгдүүлэх давуу талтай.
Олон төсөл ижил төстэй байршил, төлбөрийн нөхцөл, төлөвлөлттэй болсон. Тиймээс ялгарал үүсгэх хамгийн том боломж нь хэрэглэгчидтэй хэрхэн харилцаж байгаад оршиж байна.
Хэрэглэгч асуулт асуухад шуурхай хариулдаг байх, дуудлага ирэхэд алдахгүй байх зэрэг нь жижиг зүйл мэт харагдавч эцсийн шийдвэрт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Учир нь хүмүүс байр худалдаж авахаасаа өмнө тухайн компанид итгэх эсэхээ шийддэг. Харин итгэлцэл нь дуудлага, чат, мессеж бүрийн харилцаанаас эхэлдэг. Тэрхүү харилцааг зөв удирдаж чадвал борлуулалт нэмэгдэж, үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж өсдөг.
Үл хөдлөх хөрөнгийн байгууллагуудад зориулсан CallPro Voice, CallPro Social + AI болон Viber Business Messages шийдлүүдийн талаар доорх хэсэгт мэдээллээ үлдээн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.


