Маркетинг
2026-05-25

Энгийн мессеж болон Viber мессежний 5 ялгаа

Хэрэглэгчдэдээ ямар төрлийн мессеж илгээхээ шийдэж амжаагүй байна уу? Тэгвэл SMS болон Viber Business Messages-ийн онцлогуудыг хамтдаа харцгаая.

5
минут уншина

Өдөрт дунджаар хэдэн мессеж таны утсанд ирдэг вэ? Тэдгээрээс хэд нь таны анхаарлыг татаж, хэд нь нээгдэлгүй үлддэг бол?

Дижитал харилцаа улам өрсөлдөөнтэй болж буй энэ үед байгууллагууд зөвхөн “мессеж илгээх” биш, харин хэрэглэгчийн анхаарлыг ямар хэлбэрээр татах вэ гэдэгтэй нүүр тулж байна. Энэ өөрчлөлтийн төвд энгийн, уламжлалт мессеж болон илүү интерактив мессеж гэсэн хоёр өөр хэрэглэгчийн туршлага бий болжээ. Эдгээр мессежний ялгааг харцгаая.

1. Илүү баялаг контент бэлдэх боломж 

Энгийн мессеж нь 160 хүртэлх тэмдэгтийн хязгаартай учир байгууллагууд богинохон бичвэр бичиж, бүр зарим санаагаа бүрэн гаргаж чаддаггүй. Viber дээр харин 1000 хүртэлх тэмдэгт бичих бөгөөд нэмэлт зураг, видео, GIF зэргээр мэдээллээ баяжуулж хэрэглэгчийн анхаарлыг илүү үр дүнтэй татах боломжтой.

2. Шууд үйлдэлд хөтлөх товчлуур

Viber-аар мессеж илгээхдээ “Худалдан авах”, “Бүртгүүлэх”, “Захиалга шалгах” зэрэг хүссэн утга бүхий товчлуураа нэмж болох ба хэрэглэгчийн товчлуур дээр дарах дадал, хандлагад тулгуурлан дараагийн үйлдэл рүү хурдан шилжиж, шийдвэр гаргах процессыг хялбаршуулдаг. Түүнчлэн CTR буюу дарсан товшилтын хувь нь энгийн мессежнээс 4 дахин өндөр байдаг.

3. Брэндийн танигдах байдал

Мессеж дээрх илгээгчийн нэр нь ихэвчлэн утасны дугаараар харагддаг тул хэрэглэгч брэндийг шууд таних боломжгүй байдаг. Танихгүй дугаараас ирсэн энгийн мессежнээс илүүтэйгээр компанийн нэр, лого, баталгаажсан профайл бүхий албан ёсны сувгийг хэрэглэгчид илүү итгэлтэйгээр хүлээн авдаг. Брэнд тодорхой харагдаж байгаа нь тухайн мэдээллийг найдвартай эх сурвалжаас ирсэн гэсэн мэдрэмж төрүүлж, хэрэглэгчийн нээх, унших, хариу үйлдэл үзүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ. Ялангуяа урамшуулал, хямдрал, шинэ бүтээгдэхүүн, сануулга төрлийн мэдээлэл дээр өндөр үр дүнтэй ажилладаг.

4. Зардлын хэмнэлт

Энгийн мессеж илгээхэд үүрэн холбооны оператораас хамаараад 40–60 төгрөгийн зардал гардаг. Тэгвэл үүнээс бага зардлаар буюу ердөө 44 төгрөгөөр илүү баялаг агуулгатай мессежийг Viber-аар илгээх боломжтой. Зардлаа хэмнэх, борлуулалтын дүнгээ нэмэгдүүлэх Viber мессежний төрлүүдтэй танилцах уу?

5. Хоёр талт харилцаа буюу хариу илгээх боломж

Энгийн мессеж илгээхэд хэрэглэгч нэмж асуух, лавлах боломж байдаггүй. Тиймээс нэмэлт мэдээлэл авахын тулд хэрэглэгч дахин оператортой холбогдох шаардлага үүсдэг. Харин Viber мессеж нь мэдээлэл хүргэхээс гадна хэрэглэгч үргэлжлүүлэн харилцан яриа өрнүүлэх, асууж тодруулах зүйлсээ хялбараар лавлах боломжтой. Ингэснээр харилцаа илүү идэвхтэй, хоёр талт болдог. 

Хэрэв таны зорилго хэрэглэгчийн анхаарал татах, брэндийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд илүү шинэлэг мэдрэмжийг төрүүлэх бол Viber мессеж танд туслах болно. 

Бизнесийн хэрэглээнд зориулсан Viber мессеж үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаараас лавлаарай.