Маркетинг
2026-05-20

Энгийн мессеж болон Viber мессежний 5 ялгаа

Танай брэнд хэрэглэгчтэйгээ аль сувгаар холбогдож байна вэ?

5
минут уншина

Дижитал харилцаа өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед байгууллагууд хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцах нь зөвхөн мэдээлэл дамжуулах асуудал байхаа больжээ. Хэрэглэгчийн анхаарлыг татах, итгэлцэл бий болгох, брэндийн үнэ цэнийг мэдрүүлэх нь харилцааны гол зорилго болон хувирч байна. Энэ өөрчлөлтийн дунд энгийн мессеж болон Viber мессеж хоёрын ялгааг тайлбарлая. 

1. Илүү баялаг контент бэлдэх боломж 

Энгийн мессеж нь 160 хүртэлх тэмдэгтийн хязгаартай учир байгууллагууд богинохон бичвэр бичиж, бүр зарим санаагаа бүрэн гаргаж чаддаггүй. Viber дээр харин 1000 хүртэлх тэмдэгт бичих бөгөөд нэмэлт зураг, видео, GIF зэргээр мэдээллээ баяжуулж хэрэглэгчийн анхаарлыг илүү үр дүнтэй татах боломжтой.

2. Шууд үйлдэлд хөтлөх товчлуур

Viber-аар мессеж илгээхдээ “Худалдан авах”, “Бүртгүүлэх”, “Захиалга шалгах” зэрэг хүссэн утга бүхий товчлуураа нэмж болох ба хэрэглэгчийн товчлуур дээр дарах дадал, хандлагад тулгуурлан дараагийн үйлдэл рүү хурдан шилжиж, шийдвэр гаргах процессыг хялбаршуулдаг. Түүнчлэн CTR буюу дарсан товшилтын хувь нь энгийн мессежнээс 4 дахин өндөр байдаг.

3. Брэндийн танигдах байдал

Мессеж дээрх илгээгчийн нэр нь ихэвчлэн утасны дугаараар харагддаг тул хэрэглэгч брэндийг шууд таних боломжгүй байдаг. Танихгүй дугаараас ирсэн энгийн мессежнээс илүүтэйгээр компанийн нэр, лого, баталгаажсан профайл бүхий албан ёсны сувгийг хэрэглэгчид илүү итгэлтэйгээр хүлээн авдаг. Брэнд тодорхой харагдаж байгаа нь тухайн мэдээллийг найдвартай эх сурвалжаас ирсэн гэсэн мэдрэмж төрүүлж, хэрэглэгчийн нээх, унших, хариу үйлдэл үзүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ. Ялангуяа урамшуулал, хямдрал, шинэ бүтээгдэхүүн, сануулга төрлийн мэдээлэл дээр өндөр үр дүнтэй ажилладаг.

4. Мессеж илгээх зардал

Байгууллагууд үүрэн холбооны оператораасаа хамаараад нэг мессежийг 40-60 төгрөгөөр илгээдэг. Харин Viber мессеж нь нэг мессежийг 44 төгрөгөөр илүү баялаг контент, олон төрлийн боломжийг санал болгож байна. Viber мессежний төрлүүдтэй танилцах уу?

5. Хоёр талт харилцаа буюу хариу илгээх боломж

Энгийн мессеж нь ихэвчлэн нэг чиглэлийн мэдээлэл дамжуулах хэлбэр буюу компаниуд мэдээллээ хүргээд орхидог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид хариу илгээх боломжгүй, оператортай дахин холбогдох шаардлагатай болдог. Харин Viber дээр хэрэглэгч үргэлжлүүлэн харилцан яриа хийх, асууж тодруулах зүйлсээ хялбараар лавлах боломжтой. Ингэснээр харилцаа илүү идэвхтэй, хоёр талт болдог. 

Хэрэв таны зорилго хэрэглэгчийн анхаарал татах, брэндийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд илүү шинэлэг мэдрэмжийг төрүүлэх бол Viber мессеж танд туслах болно. 

Бизнесийн хэрэглээнд зориулсан Viber мессеж үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаараас лавлаарай.