CallPro компани Rakuten Viber групптэй хамтран дотоодын зах зээлд байгууллагын харилцааны цоо шинэ сувгийг нээж, хэрэглэгчийн үйлчилгээ, сурталчилгааны олон сонирхолтой боломжуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотой бид уламжлал болгон зохион байгуулдаг ENTEC арга хэмжээний дараагийн цувралыг VIBER БИЗНЕС ШИЙДЭЛ МОНГОЛД сэдвийн хүрээнд зохион байгуулахад бэлэн боллоо. Технологийн шийдэл, сурталчилгааны шинэ боломж, хэрэглээний жишээ, шинэ түншлэлийг бизнестээ нэвтрүүлэх “ноу хау”-г танилцуулах энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэх 4 гол шалтгааныг танилцуулъя.
1. Онцлох илтгэлүүд: Бизнесийн байгууллагын харилцааны сувгийн шинэ чиг хандлага
Арга хэмжээний хамгийн үнэ цэнтэй хэсэг нь туршлагатай илтгэгчдийн бодит кейс, арга барил, амжилтын түүх дээр суурилсан илтгэлүүд байх болно. Оролцогч та бүхэн шинэ санаа, хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө, бодит туршлагаас суралцах боломжтой.
Зочин илтгэгчээр Rakuten Viber-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан Борлуулалтын захирал Nitin Tyagi та бүхэнд Viber-ийн бизнест зориулсан шийдэл үйлчилгээг танилцуулах болно. Тэрээр олон улсын зах зээл дээр хэрэгжсэн бодит кейсүүд, амжилттай кампанит ажлуудын туршлагаасаа хуваалцаж, брэндүүд хэрхэн хэрэглэгчтэй илүү үр дүнтэй холбогдож буйг сүүлийн үеийн борлуулалтын аргуудаас хуваалцах болно.

Монголд албан ёсоор нэвтэрсэн Viber-ийн бизнест зориулсан үйлчилгээний тухай манай блогоос дэлгэрэнгүй танилцаарай.
Мөн технологийн салбарт мэргэшсэн Vindexx хуулийн байгууллагын партнер өмгөөлөгч Б.Наранцэцэг оролцож, хиймэл оюун ухааны хөгжил болон эрх зүйн зохицуулалтын өнөөгийн чиг хандлагын тухай, Viber бизнес мессежийн бусдаас ялгарах онцлог, давуу тал болон хиймэл оюунтай хэрхэн хоршиж ажиллах боломжуудыг КоллПро ХХК-ийн Борлуулалтын ахлах менежер Г.Урангоо хуваалцах болно.
Харин маркетинг, борлуулалтын салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй Viber Ads үйлчилгээг Монголын зах зээлд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар бодит кейс, туршлагад тулгуурласан зөвлөгөө болон зорилтот хэрэглэгчдэд хүрэх оновчтой стратегийг Контент Маркетинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од танилцуулна.
2. Шийдэл болон зөвлөгөө: Асуудлаа газар дээр нь
Арга хэмжээнд та өөрийн бизнест тохирсон технологийн шийдлүүдийн талаар мэргэжилтнүүдээс шууд зөвлөгөө авах боломжтой хэсэг байрлана. Энд та Viber болон CallPro-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон системийн ажиллагаатай илүү ойроос танилцах боломжтой. Илтгэлийн өмнө дараа болон завсарлагааны үеэр гэх мэт арга хэмжээний бүх цаг үед мэргэжилтнүүдтэй шууд уулзаж, таны бизнест хэрхэн хэрэгжих, ямар үр өгөөж өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.



3. Нэтворкинг: Үнэ цэнтэй түншлэл
Бид бизнес эрхлэгчид, маркетинг болон борлуулалтын мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг нэг дор урин, харилцан туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох, бодит шийдлүүдийг олж авах орчныг бүрдүүллээ.
Та өөрт хэрэгтэй түнш, хамтрагч эсвэл шинэ харилцаа тогтоохыг зорьж буй салбарын хүмүүстэй эндээс шууд танилцаж, холбогдох боломжтой. Мөн Rakuten Viber-ийн төлөөлөгчидтэй биечлэн уулзан, мэргэжлийн түвшинд санал солилцож, бизнестээ хэрэгцээтэй мэдээлэл, шийдлүүдийг шууд авах боломжийг бүү алдаарай.

4.Онцгой урамшуулал: Зөвхөн мэдээлэл биш, боломжууд
Сонирхолтой илтгэл, мэдээллүүдтэй танилцахын зэрэгцээ оролцогчдод зориулсан “гэнэтийн бэлгүүд” хүлээж байна.


Арга хэмжээнд оролцохыг хүсвэл бүртгэлээ баталгаажуулаарай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7272-7070 дугаараар холбогдоорой.



