Бизнесүүдийн хэрэглэгчтэйгээ илүү ойр, ухаалаг, илүү үр дүнтэй харилцах хэрэгцээнд хариу болсон нэгэн чухал арга хэмжээ бол “Entec26: Viber бизнес шийдэл Монголд” байлаа. Тус арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч нар хүрэлцэн ирж Viber-ийн бизнесийн хэрэглээнд зориулсан шийдлүүдийг танилцууллаа. Түүнчлэн бизнес, технологи, хууль, эрх зүй, маркетингийн огтлолцол дээр үүсч буй шинэ боломжуудыг цогцоор нь харуулсан онцлогтой байв.
Зочин илтгэгдчийнхээ онцлох санаануудыг та бүхэнд тоймлон хүргэе.
Зөвхөн чат биш, бизнесийн цогц шийдэл
Арга хэмжээний гол илтгэгч Rakuten Viber-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан борлуулалтын захирал Nitin Tyagi Viber платформын бизнест зориулсан цогц шийдлүүдийг танилцууллаа. Тэрбээр Viber нь энгийн чат платформ байхаа больж, хэрэглэгчийн харилцаа, туршлагыг бүхэлд нь удирдах боломжтой экосистем болон хөгжиж буйг онцолсон юм. Түүний илтгэлээс онцлох санаануудыг хүргэж байна.

- Viber бол брэндийг хэрэглэгчид таниулахаас эхлээд худалдан авалт хийх, цаашлаад үнэнч хэрэглэгч болгох, халамжлах гээд энэ бүх үе шатанд таны бизнест туслах олон талт шийдлийг үзүүлдэг. Хамгийн гол онцлог нь хэрэглэгч өдөр тутамдаа ашигладаг мессеж илгээхэд суурилсан платформ учраас хэрэглэгчийн анхаарал сарнилгүй, хэт их мэдээлэл дунд төөрөхгүйгээр илүү төвлөрсөн, үр дүнтэй харилцааг бий болгодог.
- Viber нь байгууллагуудад борлуулалтын сувгаа өргөжүүлэх, шинэ хэрэглэгч татах, урт хугацаанд үнэнч хэрэглэгчдийн баазыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа хэрэглэгчид аль хэдийн идэвхтэй ашиглаж буй платформ дээр бизнесээ сурталчлах нь илүү өндөр үр өгөөж авчирдаг.
- Дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгч, 190 гаруй оронд тус апп-ыг идэвхтэй ашиглаж байна. Сар бүр дунджаар 9.3 тэрбум удаа сурталчилгааны үзүүлэлт бий болдог бөгөөд click-through rate (CTR) нь 4 хүртэлх хувь хүрдэг нь хэрэглэгчийн идэвх өндөр байгааг илтгэнэ.

Бизнестээ ашиглах мессеж суваг болон AI автоматжуулалт
КоллПро ХХК-ийн борлуулалтын ахлах менежер Г.Урангоо нь байгууллагын мессеж суваг, түүний хэрэглээ, Viber бизнес мессеж үйлчилгээний боломж, онцлог, цаашлаад хиймэл оюун ухаантай уялдуулан ашиглах гарцуудын талаар танилцууллаа.

- Хэрэглэгчдийн 73% нь байгууллагатай мессежээр харилцахыг илүүд үздэг байна. Харин тэдний 64% нь өөрт нь зориулж тохируулсан, хувьчилсан агуулгатай байвал худалдан авах сонирхол нь нэмэгддэг байна. Энэ нь мессеж суваг борлуулалт буюу хэрэглэгчийн шийдвэр гаргалтад ямар чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна.
- Хэрэглэгч бүр өөр өөр мессеж платформ ашигладаг бөгөөд өөрийнхөө хэрэглэж заншсан сувгаар харилцахыг хүсдэг. Тиймээс байгууллага энэ суваг бүр дээр нь хэрэглэгчтэйгээ харилцах боломжийг бүрдүүлж, хэрэглэгчийнхээ сонголтыг хүндэтгэхийн зэрэгцээ харилцаагаа хүртээмжтэй, найдвартай болгох шаардлага үүсэж байна.
- Хэт их мэдээлэл, сурталчилгаа дунд байгаа хэрэглэгчдэд ялгаралтай, анхаарал татахуйц мессежийн форматыг Viber санал болгож байгаа. Та эдгээр мессежний төрлүүдтэй манай өмнөх нийтлэлээс дэлгэрэнгүй танилцаарай.
- Таны хэрэглэгчийг 24/7 халамжлах, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх Text Assistant буюу CallPro AI-ийг бүх мессеж сувагтаа холбон ашиглах боломжтой.
Viber Ads хэрэгжүүлэх стратеги ба бодит кейсүүд
Маркетингийн салбарын экспертийн нэг болох Контент Маркетинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од Viber Ads үйлчилгээний боломж, хэрэгжүүлэх стратегийн талаар бодит туршлага, кейсүүдийг хуваалцав.

- Viber дээрх сурталчилгаа нь хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээн дунд буюу хамгийн тохиромжтой байршлуудад харагддаг. Дуудлага хийх үед болон дуудлага дууссаны дараа, тохиргоо хийх хэсэг болон чат дундах байршлууд нь хэрэглэгчийг скролл хийлгэхгүйгээр шууд хүрч чаддаг. Үүний үр дүнд сурталчилгаа илүү их анзаарагдаж, дараагийн үйлдлийг хийлгэх хугацаа богиносно.
- Хүн өдөрт Америкийн Эрх Чөлөөний хөшөөтэй тэнцүү буюу 93 метр гаруй скролл хийдэг ба 80% нь скроллын эхний хэсэгт харагдсан контентод илүү анхаарал хандуулдаг байна. Харин Viber-ийн нүүр хэсгийн сурталчилгаа нь хэрэглэгч скрол хийх шаардлагагүйгээр шууд харагддагаараа онцлог.
- Байгууллагууд тодорхой хугацаанд түлхүүр үг эзэмших боломжтой. Энэ нь хэрэв танай байгууллага “зээл” гэх үгийг сонговол хэрэглэгч зээл гэж бичих үед танай үйлчилгээг санал болгох сурталчилгаа гарч ирэх боломжтой гэсэн үг. Брэндээ таниулах, хоногшуулах зорилготой маркетингийн кампайн хийхэд яг тохирно.
- Брэндийг хоногшуулах Viber-ийн бас нэгэн сонирхолтой сурталчилгааны шийдэл бол Branded Gems. Баяр ёслолын үеэр хүмүүсийн хамгийн их ашигладаг үг, мэндчилгээн дээр тулгуурлан танай брэндийг илтгэх богино хэмжээний анимэйшн дэлгэцэн дээр шууд харагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын үеэр "Сайхан шинэлээрэй" гэж бичих бүрд танай брэндийг таниулах хөдөлгөөнт дүрсийг харах болно. Үүнийг Emart худалдааны төв маш амжилттай хэрэгжүүлсэн. Амжилттай хэрэгжсэн жишээнүүдтэй танилцъя.
Хиймэл оюун ба хууль эрх зүйн зохицуулалт
Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хиймэл оюуныг бүтээх, сургах, ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, дэлхийн чиг хандлага, үүнтэй холбогдох кейсүүдийг танилцууллаа.
Бизнесүүдийн хувьд хиймэл оюуныг ашиглахдаа зөвхөн технологийн боломжид төвлөрөх бус, хууль эрх зүйн орчныг харьцуулан судалж, эрсдэлийн удирдлагаа давхар тооцоолох шаардлагатайг сануулсан чухал илтгэл байв.

- Олон улсын үнэлгээгээр Монгол улс AI-ийг ашиглаж байгаа хэдий ч, үүнийг зохицуулах чадамж болон зохицуулалт сул байна гэдэг дүгнэлт гарсан.
- 2025 оны Хүний Эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн төлөв байдлын тайланд “Технологи ба хүний эрх” хэмээх шинэ бүлэг нэмэгдсэн. Энэхүү тайлангийн дүгнэлтэд дурдсан асуудал, эрсдэл, дүгнэлтийг илтгэлийн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарлалаа.
- Монгол Улсын хувьд AI хөгжүүлэх, ашиглахад хамаарах бодлогын түвшний 2 төрлийн баримт бичиг, 3 төрлийн хууль, ерөнхий зохицуулалт агуулсан бусад хуулийн холбогдох заалтууд болон тухайлсан 2 төрлийн журам байгаа.
- Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсанаас хойш, хэрэглэгчийн зөвшөөрөл гэдэг зүйлийг алхам тутамдаа авах ёстойг манай хөгжүүлэгчид, удирдлагууд маш сайн мэддэг болсон. Бүх төрлийн мэдээллийг авах, цуглуулах, ашиглах, дамжуулах энэ процесс заавал зөвшөөрөлд суурилсан байх ёстой, үүнээс гадна авсан зөвшөөрлөөсөө хэтрээгүй байна гэдэг зөвшөөрөлд суурилсан загварыг байгууллагууд зайлшгүй хэвшүүлэх хэрэгтэй.
Арга хэмжээгээр танилцуулсан Viber-ийн үйлчилгээнүүдийн бизнестээ нэвтрүүлэх бол холбогдох мэдээллээ үлдээх эсвэл 7272-7070 дугаарт холбогдоорой.














