CallPro компани Rakuten Viber групптэй хамтран дотоодын зах зээлд байгууллагын харилцааны цоо шинэ сувгийг нээж, хэрэглэгчийн үйлчилгээ, сурталчилгааны олон сонирхолтой боломжуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотой ENTEC26 арга хэмжээний дараагийн цувралаар VIBER БИЗНЕС ШИЙДЭЛ МОНГОЛД сэдвээр зохион байгуулахад бэлэн боллоо. Технологийн шийдэл, хэрэглээний боломж, шинэ түншлэлийг бизнестээ нэвтрүүлэх “ноу хау”-г бид танилцуулах болно. Арга хэмжээний үеэр болох сонирхолтой үйл явдлуудыг танилцуулж байна.
1. Онцлох илтгэлүүд
Арга хэмжээний хамгийн үнэ цэнтэй хэсэг нь туршлагатай илтгэгчдийн бодит кейс, арга барил, амжилтын түүх дээр суурилсан илтгэлүүд байх болно. Оролцогч та бүхэн шинэ санаа, хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө, бодит туршлагаас суралцах боломжтой.
Зочин илтгэгчээр Rakuten Viber-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан Борлуулалтын захирал Nitin Tyagi та бүхэнд Viber-ын хамгийн анхаарал татахуйц сурталчилгааны шинэ арга барилуудыг хүргэнэ.
Тэрээр олон улсын зах зээл дээр хэрэгжсэн бодит кейсүүд, амжилттай кампанит ажлуудын туршлагаасаа хуваалцаж, брэндүүд хэрхэн хэрэглэгчтэй илүү үр дүнтэй холбогдож буйг сүүлийн үеийн борлуулалтын аргуудаас хуваалцах болно.

Мөн технологийн салбарт мэргэшсэн Vindexx хуулийн байгууллагын партнер өмгөөлөгч Б.Наранцэцэг оролцож, хиймэл оюун ухааны хөгжил болон эрх зүйн зохицуулалтын өнөөгийн чиг хандлагын тухай, Viber бизнес мессежнүүдийн бусдаас ялгарах онцлог, давуу тал болон хиймэл оюунтай интеграци хийн ажиллах боломжуудыг КоллПро ХХК-ийн Борлуулалтын ахлах менежер Г.Урангоо тус тус практик зөвлөгөө, шинэ санаануудыг өгөх болно.
Харин маркетинг, борлуулалтын салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй Viber Ads үйлчилгээг Монголын зах зээлд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар бодит кейс, туршлагад тулгуурласан зөвлөгөө болон зорилтот хэрэглэгчдэд хүрэх оновчтой стратегийг Контент Маркетинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од танилцуулна.
2. Шийдэл зөвлөгөө
Solution Zone буюу та өөрийн бизнест тохирсон технологийн шийдлүүдийн талаар мэргэжилтнүүдээс шууд зөвлөгөө авах боломжтой хэсэг байрлана. Энд та Viber болон CallPro-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон системийн ажиллагаатай илүү ойроос танилцах боломжтой. Илтгэлийн өмнө дараа болон завсарлагааны үеэр гэх мэт арга хэмжээний бүх цаг үед мэргэжилтнүүдтэй шууд уулзаж, таны бизнест хэрхэн хэрэгжих, ямар үр өгөөж өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.



3. Нэтворкинг боломж
Бид бизнес эрхлэгчид, маркетинг болон борлуулалтын мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг нэг дор урин, харилцан туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох, бодит шийдлүүдийг олж авах орчныг бүрдүүллээ.
Бизнесийн хувьд хэрэгтэй зөв хүмүүсээ олох, тэдэнтэй шууд танилцах бодит боломж юм. Та өөрт хэрэгтэй түнш, хамтрагч, эсвэл шинэ харилцаа үүсгэхийг хүсэж буй салбарын хүмүүстэйгээ эндээс шууд танилцан холбогдоорой.
Rakuten Viber-ийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, мэргэжлийн түвшинд санал солилцох, өөрийн бизнест хэрэгцээтэй мэдээлэл, шийдлүүдийг шууд авах боломжтой.


4.Онцгой урамшуулал ба гэнэтийн бэлгүүд
Арга хэмжээний үеэр зөвхөн мэдээлэл, илтгэл сонсохоос гадна хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг хамтдаа бүтээх нь хамгийн чухал байдаг. Тиймээс бид оролцогчдод зориулан олон сонирхолтой болон “гэнэтийн бэлгүүд”-ийг бэлдлээ.


Арга хэмжээнд оролцохыг хүсвэл бүртгэлээ баталгаажуулаарай. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаараас авах боломжтой.
Дуудлагын төвийн гүйцэтгэлийг үнэлэх 2026 оны тренд аргууд
Дуудлагаа эргэж сонсох боломж танай байгууллагад ямар үнэ цэн авчрах вэ?
Байгууллага доторх чимээгүй хувьсгал буюу чатын соёл



