Хэрэглэгчтэйгээ илүү ойр, шинэлэг, үр дүнтэй харилцах харилцааны шинэ суваг, технологийн шинэ боломжийг таниулах ENTEC26 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч хүрэлцэн ирж Viber-ийн бизнесийн хэрэглээнд зориулсан шийдлүүдийг танилцууллаа. Түүнчлэн бизнес, технологи, хууль эрх зүй, маркетингийн огтлолцол дээр үүсэж буй шинэ боломжуудыг цогцоор нь харуулсан онцлогтой байв. Зочин илтгэгчдийнхээ онцлох санааг та бүхэнд тоймлон хүргэе.
Зөвхөн чат биш, бизнесийн цогц шийдэл
Арга хэмжээний гол илтгэгч Rakuten Viber-ийн Ази, Номхон далайн бүс хариуцсан борлуулалтын захирал Nitin Tyagi Viber платформын бизнест зориулсан цогц шийдлүүдийг танилцууллаа. Тэрбээр Viber нь энгийн чат платформ байхаа больж, хэрэглэгчийн харилцаа, туршлагыг бүхэлд нь удирдах боломжтой экосистем болон хөгжиж буйг онцолсон юм. Түүний илтгэлээс онцлох санаануудыг хүргэж байна.

- Viber бол брэндийг хэрэглэгчид таниулахаас эхлээд худалдан авалт хийх, цаашлаад үнэнч хэрэглэгч болгох, халамжлах гээд энэ бүх үе шатанд таны бизнест туслах олон талт шийдлийг үзүүлдэг. Хамгийн гол онцлог нь хэрэглэгч өдөр тутамдаа ашигладаг мессеж илгээхэд суурилсан платформ учраас хэрэглэгчийн анхаарал сарнилгүй, хэт их мэдээлэл дунд төөрөхгүйгээр илүү төвлөрсөн, үр дүнтэй харилцааг бий болгодог.
- Viber нь байгууллагуудад борлуулалтын сувгаа өргөжүүлэх, шинэ хэрэглэгч татах, урт хугацаанд үнэнч хэрэглэгчдийн баазыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа хэрэглэгчид аль хэдийн идэвхтэй ашиглаж буй платформ дээр бизнесээ сурталчлах нь илүү өндөр үр өгөөж авчирдаг.
- Дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгч, 190 гаруй оронд тус апп-ыг идэвхтэй ашиглаж байна. Сар бүр дунджаар 9.3 тэрбум удаа сурталчилгааны үзүүлэлт бий болдог бөгөөд click-through rate (CTR) нь 4 хүртэлх хувь хүрдэг нь хэрэглэгчийн идэвх өндөр байгааг илтгэнэ.

Бизнестээ ашиглах мессеж суваг болон AI автоматжуулалт
КоллПро ХХК-ийн борлуулалтын ахлах менежер Г.Урангоо нь байгууллагын мессеж суваг, түүний хэрэглээ, Viber бизнес мессеж үйлчилгээний боломж, онцлог, цаашлаад хиймэл оюун ухаантай уялдуулан ашиглах гарцуудын талаар танилцууллаа.
.jpg)
- Хэрэглэгчдийн 73% нь байгууллагатай мессежээр харилцахыг илүүд үздэг байна. Мөн хэрэглэгчийн 98% нь ердөө 3 минутын дотор мессежийг нээж хардаг судалгаа бий. Энэ нь мессеж сувгийн нөлөө борлуулалт, хэрэглэгчийн шийдвэр гаргалтад чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна.
- Хэрэглэгч бүр өөр өөр мессеж апп ашигладаг бөгөөд энэхүү хэрэглэж заншсан сувгаараа харилцахыг хүсдэг. Иймээс олон сувгийн мессежний шийдэл нь хэрэглэгчийн сонголтыг хүндэтгэхийн зэрэгцээ байгууллагын харилцааг илүү хүртээмжтэй, найдвартай болгодгоороо онцлог.
- Байгууллагын ашигладаг төрөл бүрийн мессежийг Viber платформоор дамжуулан хүргэх боломжтой. Үүнд сурталчилгааны агуулгатай мессеж, мэдэгдэл, чатбот, API холболт бүхий автоматжуулсан шийдлүүд багтана. Иймээс бизнес мессеж нь зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус, харин хэрэглэгчтэй харилцах процессыг бүхэлд нь автоматжуулах дэд бүтэц болж хөгжиж байна. Viber бизнес мессежний төрлүүдтэй танилцаарай.
- Мессеж харилцааг CallPro-ийн хөгжүүлсэн виртуал туслахын үйлчилгээгээр автоматжуулж, хялбаршуулах боломжтой болсон. Ххэрэглэгчийн асуулт, хэрэгцээ шаардлагыг ойлгож, зан төлөв, харилцааны түүх дээр үндэслэн тохируулан харилцах, анализ хийх зэргээр хэрэглэгчийн үйлчилгээг дараагийн түвшинд хүргэх боломжтой. Хэрэглэгчийн зан төлөвт суурилсан мессеж илгээх шийдэл нь бизнесүүдэд бага зардлаар илүү өндөр үр ашиг гаргах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тусална.
Viber дээр сурталчилгаа явуулах стратеги ба бодит кейсүүд
Маркетингийн салбарын экспертийн нэг болох Контент Маркетинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлт-Од Viber Ads үйлчилгээний боломж, хэрэгжүүлэх стратегийн талаар бодит туршлага, кейсүүдийг хуваалцав.
.jpg)
- Viber дээрх сурталчилгаа нь хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээн дунд буюу хамгийн тохиромжтой байршлуудад харагддаг. Дуудлага хийх үед болон дуудлага дууссаны дараах байршил нь хэрэглэгчийн анхаарал хамгийн их төвлөрсөн үед хүрдэг тул илүү үр дүнтэй байдаг. Мөн тохиргоо хийх хэсэг болон чат дундах байршлууд нь хэрэглэгчийг скролл хийлгэхгүйгээр шууд хүрч чаддаг. Үүний үр дүнд сурталчилгаа илүү их анзаарагдаж, дараагийн үйлдлийг хийлгэх хугацаа богиносно.
- Хүн өдөрт Эйфелийн цамхгийн урттай буюу 300 метр гаруй скролл хийдэг ба 80% нь скроллын эхний хэсэгт харагдсан контентод илүү анхаарал хандуулдаг байна. Харин Viber-ийн нүүр хэсгийн сурталчилгаа нь хэрэглэгч скрол хийх шаардлагагүйгээр шууд харагддагаараа онцлог.
- Байгууллагууд тодорхой хугацаанд түлхүүр үг эзэмших боломжтой. Энэ нь хэрэв танай байгууллага “зээл” гэх үгийг сонговол хэрэглэгч зээл гэж бичих үед танай үйлчилгээг санал болгох сурталчилгаа гарч ирэх боломжтой гэсэн үг. Брэндээ таниулах, хоногшуулах зорилготой маркетингийн кампайн хийхэд яг тохирно.
- Байгууллагын мессеж үйлчилгээний зардлыг хэмнэх, орлогыг бодитоор нэмэгдүүлэх үйлчилгээ болохыг Emart худалдааны төв болон LIME виртуал операторын компанийн жишээн дээр харуулав. Жишээнүүдтэй танилцъя.
Хиймэл оюун ба хууль эрх зүйн зохицуулалт
Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг AI сургах, ашиглах үеийн оюуны өмчийн асуудлууд, зохицуулалтын чиг хандлага, өнөөгийн байдал, хиймэл оюуны хэрэглээ, хөгжүүлэлттэй холбоотой хууль эрх зүйн орчны талаар илтгэл танилцууллаа.
Бизнесүүдийн хувьд хиймэл оюуныг нэвтрүүлэхдээ зөвхөн технологийн боломжид төвлөрөх бус, хууль эрх зүйн орчныг нарийвчлан судалж, эрсдэлийн удирдлагаа давхар тооцоолох шаардлагатайг сануулсан чухал илтгэл байв.
.jpg)
- Илтгэлийн хүрээнд хиймэл оюун ашиглахтай холбоотой гол эрсдэлүүдийг тодорхой жишээнүүдээр тайлбарлав. Тухайлбал, хувийн мэдээллийн зөрчил нь хамгийн эмзэг асуудлын нэг хэвээр байна. Үүнд хэрэглэгчийн урьдчилсан, тодорхой зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулах, ашиглах, зөвшөөрөгдсөн зорилгоос гадуур мэдээлэл ашиглах, цаашлаад мэдээлэл алдагдах эрсдэлүүд багтана.
- Хууль бус маркетинг, спамын асуудал анхаарал татаж байна. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр маркетингийн мессеж илгээх, “unsubscribe” буюу татгалзах боломжийг бүрдүүлээгүй байх, хэт олон давтамжтай автомат мессеж илгээх нь хэрэглэгчийн эрхийг зөрчихөөс гадна байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
- Хил дамнасан өгөгдлийн асуудал буюу мэдээлэл гадаад сервер дээр хадгалагдаж байгаа эсэх, тухайн өгөгдөл аль улсын хууль эрх зүйн зохицуулалтад хамаарах нь тодорхойгүй байх зэрэг нь бизнесүүдэд нэмэлт эрсдэл үүсгэдэг.
- Хиймэл оюун шийдвэр гаргалттай холбоотой хариуцлагын асуудал мөн хөндөгдсөн. Жишээлбэл, чатбот буруу мэдээлэл өгөх, AI системийг сургах болон ашиглах явцад оюуны өмчийн эрх зөрчигдөх зэрэг нь өнөөгийн зохицуулалтын хүрээнд тодорхой бус, анхаарах шаардлагатай асуудлуудын нэг хэвээр байна.
Байгууллагын хэрэглээнд зориулсан манай Viber-ийн үйлчилгээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож 72727070 дугаараас лавлаарай.
.jpg)
.jpg)










