STRONG MANAGERS - М.Отгонтунгалаг, CU Mongolia

Танилцуулга үзэх

"Ажилд ойр" 💜Сэтгэлд ойр CU олон улсын конвиненс сүлжээ дэлгүүр

http://www.cumongol.mn
Байршил
Улаанбаатар, Монгол
Салбар

"Ажилд ойр" 💜Сэтгэлд ойр CU олон улсын конвиненс сүлжээ дэлгүүр

4
минут уншина

Хүүхдүүд сургуулиа төгсөөд өөрийнхөө яг юунд дуртайг эрж хайх, өөртөө сонголт олгож нээх их яаралгүй сонгох нь бас муугүй хувилбар гэж өөрийнхөө жишээ дээр бодсон. CU бол маш том бренд. Хүмүүсийн өдөр тутмын амьдралтай хамт байдаг бренд. Зарим хүмүүс CU-г бодохдоо Солонгос компани л Монгол улсад үйл ажиллагаа явуулаад, олон салбар нээгээд Монголчуудын мөнгийг Солонгос уруу урсгаад байна гэж ойлгодог.

Манай компанийн хувьд Премиум Групп гэх Монгол компанийн охин компани. Манай компани CU брендийн мастер франчайз эрхийг аваад яг л бусад олон улсын жишгээр ноу хауг нь ашиглан Монголд 1200 гаруй ажлын байр бий болгон, үйл ажиллагаа явуулж буй том гэр бүл.

Мөн CU-г үнэтэй гэх ойлголт заримдаа гардаг. Та жишээлбэл нэг сэндвич авахад түүнийгээ халаана, ширээнд суугаад тухтай иднэ, үнэгүй интернет хэрэглэнэ, угаалгын өрөөгөөр үйлчлүүлнэ, мөн чанартай үйлчилгээ үзүүлэх хамт олон танд үйлчилнэ гээд олон төрлийн тав тух нэг дор бүрдэж байгаа юм. Нэг салбарт 18 орчим хүн 24 цагийн турш ээлжид ажилладаг гээд зайлшгүй үйл ажиллагааны хүний анзаарахгүй олон өртөг шингэсэн байдаг. Гэхдээ бид хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хаанаас ч торонд хийгээд аваад гарчихдаг бүтээгдэхүүн дээр бусад дэлгүүртэй өрсөлдөхүйц үнэтэй байдаг.

Урьд нь уг тайланг боловсруулахад тус бүр 5 хоног зарцуулдаг байсныг MS Excel модельд нь сайжруулалт хийгээд 3 цагийн дотор боловсруулдаг болготол миний цалинг шууд нэмдэг байгаа.

Түүнчлэн CU салбарууд энэ оны 9 сараас эхлэн хүмүүсийн өглөө босоод л хэрэглэдэг өндөг сүү талх гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж эхэлсэн. CU орж ирэхээс өмнө Монголд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж байхад угаалгын өрөө нь цоожтой, олон нийтэд хэрэглүүлдэггүй жишээ олон байсан шүү дээ. Компани болгон маркетинг хэрэгжүүлэхэд зардалтай болон зардалгүй аргачлалуудаа тодорхойлчихсон байдаг.

CU-гийн хувьд мөн дэлгүүрүүдийн тоо ихсэх тусам хэрхэн бага зардлаар хэрэглэгчдэд үйлчилгээгээ оновчтой таниулах вэ гэдэг дээр манай баг анхаарч ажилладаг. Маркетингийн ажлын гол зорилго нь үнэнч хэрэглэгчийн баазыг бий болгож, тэднийгээ тогтоон барихад чиглэдэг.

CU маркетинг багийг дараах чадвартай хүмүүс бүрдүүлдэг:

– Олон улсын брендийн брендбүүкийн мэдрэмжтэй, хурдтай, шинийг сэтгэгч дизайнер;
– Сошиал суваг хөтөлдөг, мэдрэмжтэй дижитал маркетер;
– Бүтээгдэхүүнүүддээ хэрэглэгчдийн анхаарал татахуйц, чихэнд гоё сонсогдох нэр өгөх, тайлбар бичих гээд бичгийн ур чадвартай копирайтер;
– Дуудлагын төвд ирсэн санал хүсэлт болон захиалгууд, CU аппликэйшнд цугларсан датанд дата анализ хийдэг санхүү суурьтай хүн;
– Зохион байгуулалт сайтай, ажил сайн амжуулдаг, зах зээлийн мэддэг маркетер, продюсерууд байдаг.

Миний хувьд дизайнер маш хурдтай байх хэрэгтэй гэж үздэг. Хүмүүс маркетингийг бодохдоо зөвхөн мөнгө үрдэг л функц гэж харах тохиолдол бишгүй байдаг. Хүн бүрийн ажиллах арга барил харилцан адилгүй байдаг учраас түүнийг маш сайн мэдэрч хүмүүстэй харилцаж сурах нь хамгаас чухал. Багийнхантайгаа илүү ойр байх, тэднийг таних, ярилцах, 1:1 уулзалт хийх нь чухал бөгөөд үүнийг би багтаа тогтмол хэрэгжүүлье гэж боддог. Энэ арга барилын чухал нь менежер нь аль болох ажилтнаараа яриулах, тэднийг саналыг сонсох, асуудлуудад шийдэл олох юм.

Тухайн 7 хоногт:

Юуг сайн хийсэн бэ?
Юуг хангалтгүй хийсэн бэ?
Хамтдаа юуг сайжруулж болох вэ?

…гэдгийг ярилцаж, багийнхантайгаа илүү сайн ойлголцож байх хэрэгтэйг олгосон.

Миний хийж байсан хамгийн кайфтай, санаанаас гардаггүй ажил нь Хаан банканд ажиллаж байхдаа халаагуурын систем хийдэг, дулаалгын систем хийдэг үйлдвэрүүд, мөн ТВ25-тай хамтраад дөрвөн залуу гэр бүлийн гэрийг бүрэн тохижуулж хүлээлгэж өгч байсан явдал юм. Тэр төслийн хувьд нийт 6 компанийн хамтын ажиллагаанд үр дүнд залуу гэр бүлүүдийг сонгож авч яг өөрөө дотор нь амьдрах гэж байгаа юм шиг сэтгэл гаргаж гэрийг нь сайжруулж өгсөн л дөө. Бүрэн тохижуулсан гэрийг нь хүлээлгэж өгөх, өөрсдийн хүчээр хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг баярлуулж, тусалж, хүүхдүүд инээмсэглэхийг харж, баярын нулимс хамтдаа унагах тэр мөч үнэхээр сэтгэл догдлом байсан.


Танилцуулга үзэх

"Ажилд ойр" 💜Сэтгэлд ойр CU олон улсын конвиненс сүлжээ дэлгүүр

http://www.cumongol.mn
Байршил
Улаанбаатар, Монгол
Салбар
Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэхэд бэлэн үү?
Яг одоо бидэнтэй холбогдоод зөвлөгөө аваарай
Холбоо барих